Харх жорлонгийн агааржуулагчийн хоолойгоор дамжин танай гэрт амархан орж ирж болох юм. Хэрвээ харх орж ирж болох юм бол аварга могой ч болно гэсэн үг ажээ. Яг л ийм юм болсон байна. Бие засахаасаа өмнө жорлон луугаа үргэлж харж байх хэрэгтэй. Аварга могой биш юм аа гэхэд өөр ямар нэгэн муухай зүйл танайд зочилж болох нээ.
Хадгалах
Саяхан Японы 91 настай байлдагч Хироо Онода (Hiroo Onoda) хорвоог орхижээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед бага дэслэгч байсан байна. Хэдийгээр дайн дууссан ч тэрээр 30 жилийн турш Филлипины ойд дайны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байснаараа алдартай байжээ. Тэрээр 30 жилийн турш газар доорхи оромжинд амьдарч, самар түүж, айлын малнаас хулгайлан амьдарч байсан байна. Тэрээр ахлагчийнхаа өгсөн тушаалыг зөрчихгүйн тулд ийнхүү урт хугацааг ширэнгэн ойд өнгөрүүлжээ.
Хадгалах
Эдгээр эцэг эх хоёр хэзээ ч хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг андуурахгүй бололтой. Учир нь тэд бүгд нэг өдөр төрсөн байна. Эмили Скрюэм болон Питер Данн нар 4 дэхь хүүхдээ 1-р сарын 12-нд төрөхөд ихээхэн гайхсан гэнэ. Тэдний өмнөх 3 хүүхдүүд мөн л бүгд 1 сарын 12-нд төрсөн байжээ.
Хадгалах
Энэ тархинд зориулсан эмний ачаар сэтгэн бодох чадвар, тархины үйл ажиллагаа сайжрах гэнэ. Эмийн найрлаган дахь хамгийн чухал зүйл нь вальприйн хүчил байх бөгөөд энэ хүчлээр саа өвчнийг эмчилдэг байна. Уг эмийг “Хенши” гэдэг бөгөөд 18-21 насныхны дунд туршилтыг явуулжээ. Туршилтанд оролцогчид өмнө нь огт хөгжмийн мэдлэггүй байсан бөгөөд 2 хоногийн турш энэ эмийг хэрэглэснээр мэргэжлийн хөгжимчид мэт дуу авиаг гайхалтай сайн ялгаж байсан гэнэ.
Хадгалах
Сэм Бернс хэмээх энэ хүү бие мах бодийг эрт хөгшрүүлдэг ховор өвчний улмаас нас нөгчсөн байна. Бернс “прогерии” хэмээх ховор өвчнөөр өвчилсөн байжээ. Энэ өвчин нь сая хүнд нэг тохиолддог болохыг эмч нар тогтоожээ.
Хадгалах
Жил бүрийн 1-р сард Харбин нь Хятадын хамгийн олон жуулчинтай газар болдог. Учир нь энэ газар 30 жилийн турш цас, мөсний өдөрлөг болж байгаа бөгөөд 10 жилийн турш сэлэлт, цанаар гулгалт, уран гулгалт болон цасны хөл бөмбөгийн тэмцээн болсон уламжлалтай газар юм. Үүнээс гадна цагаан далайн гахайны үзүүлбэрийг жуулчид маш ихээр сонирхон үздэг байна.
Хадгалах
Та бүхэн үзэгчдийн алга ташилт дор амьдралын төлөө тэмцэж буй гахайнуудын тулааныг харж байна. Эхлээд хоёр амьтан тулаанд оролгүй тойрон явдаг бөгөөд харгалзагч тэднийг урт саваа модоор хатган, гахайнуудыг уурлуулж өдөөдөг. Тэжээмэл ч гэсэн зэрлэг адгуусан чанар нь илэрч, өрсөлдөгчөө ялахын тулд бие биеийгээ хадран мөргөлддөг байна.
Хадгалах
Сэтгүүлийн нүүрэн дээрх гоё эмэгтэйчүүд шиг болохыг насан туршдаа мөрөөдөж байсан тэд, “хэсэг ч гэсэн эмэгтэй хүний “арьсанд” байхыг л зөвхөн хүсч байна.”- гэж тэд өөрсдийгөө зөвтгөн хэлсэн байна.
Хадгалах
Эртний Египетүүд нас барагсдын биеийг занданшуулахыг их оролддог байсан. Гэтэл Сан-Бернардо хотын оршуулгын газар нас барагсад задрал явагдахгүйгээр занданшиж байгаа хачирхалтай музей байдаг байна.
Хадгалах
Биеийн тамирын асуудал дээр ихэд мэдлэгтэй Токиогийн оршин суугчид жил бүр мөс шиг хүйтэн усанд орох ёслолыг үйлддэг байна. Мэдээжийн хэрэг, хүйтэн усанд зүгээр нэг бөөнөөрөө шумбаад болчихож болохгүй, бас энэ үйлдлийг зөвтгөсөн ямар нэгэн ёслол хэрэгтэй шүү дээ. Иймээс тэд тэсвэр хатуужилтайгаа харуулахын тулд мөс тэвэрдэг байна.
Хадгалах
Энэ охин зүрхэний хагалгаанд ороод нэг өдөр ч хүрэхгүй хугацаанд босоод иржээ. Түүнээс бие нь сайн эсэхийг асуутал, "Hello Kitty шаахай нь бүх зүйлийг сайн болгосон" -гэж хариулсан байна.
Хадгалах
Энэтхэгчүүд нэлээд сүсэг бишрэлтэй хүмүүс байдаг бөгөөд хиндучууд үхрийн шээс хавдраас сэргийлнэ хэмээн үздэг байна. Тэд үхрийг ариун амьтан гэж үздэг учир шээсийг нь эмчилгээний шилдэг арга гэж тооцдог аж. Жайрам Сингал 10 жилийн турш үхрийн шээс ууж байгаа гэнэ.
Хадгалах