Жуулчдын анхаарлыг татах аймшигт арга

2014-01-17, 21:00
21,881
Эртний Египетүүд нас барагсдын биеийг занданшуулахыг их оролддог байсан. Гэтэл Сан-Бернардо хотын оршуулгын газар нас барагсад задрал явагдахгүйгээр занданшиж байгаа хачирхалтай музей байдаг байна.
Жуулчдын анхаарлыг татах аймшигт арга

Сан-Бернардо оршуулгын газарт байрлах газар доорх байшинд ноосон цамц, алчуур ороосон бүсгүйн хүүрийг олж харж болно. Пруденция Акоста (Prudencia Acosta) 10 жилийн өмнө нас барсан бөгөөд түүний бие ийнхүү занданшжээ.

www.caak.mn

Оршуулгын газрын ажилтан, музейг санаачлагч Эдуардо Сифуентес (Eduardo Cifuentes) ярихдаа: "Надад яагаад ч юм газар доор цогцосууд задрал явагддагүй юм шиг санагдсан бөгөөд би тэдэн дээр гишгээд яваад байхыг хүсээгүй. Тэд бидэнтэй л адилхан учир би эдгээр хүүрнүүдийг газар доорх байранд оруулж байрлуулахаар шийдсэн гэжээ.

www.caak.mn

Нас барсны дараа хүн хэрхэн өөрчлөгддөг талаар Эдуардогийн ачаар дэлхий даяар мэдэх болсон байна. Зарим занданшсан биетүүд 1957 оноос хойш энд байгаа гэнэ. Ийнхүү занданшсан биетийг хадгалах нь ирээдүйд хэрэгтэй болов уу хэмээн оршуулгын газрын ажилтан ярьж байна.

Энэ ажил амжилттай болж газар доорх байранд буй занданшсан хүүрийг орон орны жуулчид ирж сонирхох болжээ. Ингээд энэ байрны талаар Сан-Бернардо хотын захирагч Антонио Акоста (Antonio Acosta) мэдсэн бөгөөд жуулчдад нээлттэй болгож өгчээ.

www.caak.mn

www.caak.mn

Захиргааны тусламжтай Эдуардо музей байгуулж, занданшсан биетүүдийг шилэн бунханд байрлуулжээ.

www.caak.mn

Цогцосууд яагаад ийнхүү занданшсан болохыг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Харин нутгийн иргэд хэд хэдэн санааг дэвшүүлээд байгаа аж. Үүний нэг нууц нь цэвэр ус болон эрүүл хоол хүнсэнд оршино хэмээн дүгнэжээ. Харин зарим нэг нь үүнд уур амьсгал нөлөөлж байгаа хэмээн тодорхойлсон байна.

www.caak.mn

Эсвэл нутгийн оршин суугчдын байнгын хэрэглэж заншсан гуатила (guatila) болон балу (balu) жимснүүд ч нөлөөлсөн байх магадлалтай аж.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()