Парисын дурсгалын ордны өмнө байдаг Монгол эрийн хөшөө ямар учиртай вэ?

2020-08-11, 17:00
72,277

Парис хотын төв Сорбонны их сургуулийн дэргэд, түүхэн алдартнуудын шарил байдаг Пантеон ордны өмнө 2014 оноос хойш нэгэн өвөрмөц хөшөө байрших болжээ. Хүчирхэг том биетэй, нүцгэн эрийн дүр бүхий тэрхүү хүрэл хөшөөний нэр нь "Mongolian" аж.

Парисын дурсгалын ордны өмнө байдаг Монгол эрийн хөшөө ямар учиртай вэ?

"Тал нутгийн Монгол бөх"-ийг дүрсэлсэн гэгдэх 4 метр өндөр уг хөшөөг хятадын уран бүтээлч Хон Бяо Шень (Hong Biao Shen) өөрийн сурч төгссөн Парисын Сорбонны их сургуульд бэлэг болгон өгсөн байна. 

Алдартай уран барималч, Лушуний дүрслэх урлагийн их сургуулийн профессор тэрээр Монголын соёл уламжлал, ялангуяа дуу хөгжмийн салбарыг ихэд сонирхдог аж. 

"Энэ бүтээл маань тал нутагтаа зогсож буй монгол бөхийг илэрхийлсэн. Хэдий гадна талаасаа хатуу ширүүн харагдавч дотоод мөн чанар нь ус шиг зөөлөн. Тиймээс энэ нь монголын тал нутгийг бүхэлдээ илэрхийлж байгаа юм" гэжээ.

Хөшөөг 2014 оны 1-р сард ямар нэгэн тайлбар, нээлт хийлгүйгээр шууд байрлуулсан аж. Энэ нь хүмүүсийн дунд ихээхэн гайхшралыг төрүүлсний зэрэгцээ наргианы сэдэв ч болжээ. Яваандаа Сорбонны их сургуулийн оюутнуудын дунд "бүдүүн нүцгэн эр" хочтой болсон байна.

Өмнө нь уг хөшөөг Бээжингийн их сургуулийн салбар, менежментийн сургуулийн өмнө байрлуулж байсан боловч тэнд байдаг Күнзийн хөшөөний өөдөөс нүцгэн эрийн хөшөөг харуулж тавьсан нь зохимжгүй гэсэн шүүмжлэл ихээхэн ирсэн тул өөр газар шилжүүлж байжээ.

Хон Бяо Шень өмнө нь монгол хүн, ахуйг дүрсэлсэн олон том жижиг баримал, хөшөөг урласан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()