Гахайн тулаан

2014-01-18, 00:51
25,004
Та бүхэн үзэгчдийн алга ташилт дор амьдралын төлөө тэмцэж буй гахайнуудын тулааныг харж байна. Эхлээд хоёр амьтан тулаанд оролгүй тойрон явдаг бөгөөд харгалзагч тэднийг урт саваа модоор хатган, гахайнуудыг уурлуулж өдөөдөг. Тэжээмэл ч гэсэн зэрлэг адгуусан чанар нь илэрч, өрсөлдөгчөө ялахын тулд бие биеийгээ хадран мөргөлддөг байна.
Гахайн тулаан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ цус урсгасан шоу нь Хятадад их алдартай ажээ. Уг арга хэмжээг явуулахаа зогсоохыг шаардан амьтдыг хамгаалах байгууллагаас байнга сануулдаг ч, одоог хүртэл тулааныг явуулсаар л... Ингэхэд гахайны тулаан бол амьтад үхтэлээ тулалддаг олон тооны тулаануудын зөвхөн нэг нь билээ. Бусад үзүүлбэрүүд, жишээлвэл азарганы тулааныг үзэхээр мянга мянган үзэгчид цугларан, цус урсгасан тулааныг хөгжилдөн үздэг байна. Азаргануудын нэг нь үхсэнээр баяр дуусдаг ажээ.

«Дэлхий нийт хүчирхийлэлийн эсрэг гэдгийг бид мэднэ, гэвч энэ бол манай эртний уламжлалт заншил юм. Бид иймэрхүү тэмцээнийг явуулахаа зогсоохыг бодохгүй байна. Учир нь эдгээр нь манай соёлын нэг хэсэг юм.» -гэж зохион байгуулагчдын нэг нь ярьжээ.

www.caak.mn

Бухны тулаан хятадын Гуйчжоу мужид бас л олны үзэх дуртай тулаан юм.

www.caak.mn

Гахай, адуу, бухнуудын тулалдах тэмцээнүүд хятадуудын дунд маш алдартай ч амьтдыг хамгаалагчид эдгээр арга хэмжээг “бүдүүлэг”, “харгис хэрцгий” гэж үздэг.

www.caak.mn

Филиппин, Индонези, Хойд Солонгос, Хятадаас гадна дэлхийн бусад бараг бүх оронд азарганы тулааныг явуулахыг хориглосон гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()