Дайн дууссаныг мэдэхгүй 30 жилийн турш байлдсан япон цэрэг

2014-01-20, 04:45
41,038
Саяхан Японы 91 настай байлдагч Хироо Онода (Hiroo Onoda) хорвоог орхижээ. Тэрээр Дэлхийн 2-р дайны үед бага дэслэгч байсан байна. Хэдийгээр дайн дууссан ч тэрээр 30 жилийн турш Филлипины ойд дайны үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байснаараа алдартай байжээ. Тэрээр 30 жилийн турш газар доорхи оромжинд амьдарч, самар түүж, айлын малнаас хулгайлан амьдарч байсан байна. Тэрээр ахлагчийнхаа өгсөн тушаалыг зөрчихгүйн тулд ийнхүү урт хугацааг ширэнгэн ойд өнгөрүүлжээ.
Дайн дууссаныг мэдэхгүй 30 жилийн турш байлдсан япон цэрэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лубанг хэмээх Филлипины арал руу Онодаг цэргийн дарга нь 2-р дайны оргил үед илгээсэн байна. Гэхдээ тухайн үед арал дээр аль хэдийн Холбоотны цэргүүд ирсэн байсан бөгөөд энэ нь байлдагчийн дайчин байдалд муугаар нөлөөлөх магадлалтайг ойлгосон ахлагч дараах тушаалыг буулгасан байна “Бид түр хугацаанд бууж өгнө. Та нар уул руу зугтаж, агуулах дэлбэлж, тэсрэх бөмбөг тавих болно. Би та бүхнийг амиа хорлох, бууж өгөхийг хориглож байна. 45 жил өнгөрсөн ч 3, 4 жил өнгөрсөн ч би та бүхний араас ирнэ. Энэ бол тушаал, үүнийг надаас өөр хэн ч өөрчлөхгүй” -гэсэн байжээ.

www.caak.mn

Онодагийн араас 29 жилийн дараа ирсэн байна. Тэр арал дээр анх ирэхэд 23 настай байсан бөгөөд арлаас явахдаа 52 настай болсон байжээ. Байлдааны багийн бусад гишүүд алга болж, амь үрэгдсээр л байжээ. Харин Онода ганцаар амьд үлдэж, газар доор амьдарч, самар түүж, айлуудын мал хулгайлж 29 жилийн турш амьдарсан байна.

www.caak.mn

Энэ бүх хугацаанд хэд хэдэн удаа Филлипиний болон Америкийн цэргүүдийн эсрэг довтолж байжээ. Онодагийн энэ тулалдааны талаар Япончууд мэдэж байсан учир түүнийг бууж өг гэх бичгийг хэд хэдэн удаа илгээж байсан ч тэрээр үүнийг Америкчуудын хууран мэхлэлт хэмээн үзэж итгэхгүй байсан байна.

www.caak.mn

Онодаг анх Японы байгалийн зураач олжээ. Тэрээр бүх зүйлийг Онодад ярьж өгсөн боловч бага дэслэгч мөн л итгээгүй байна.

www.caak.mn

Ингээд тухайн тушаалыг өгсөн ахлагчийг олж, 1974 онд Онодад бууж өг гэх тушаалыг гаргуулснаар бага дэслэгч бууж өгчээ.

www.caak.mn

Токиод тэрээр удаан амьдарч чадсангүй. Учир нь амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөнөөр амьдрахад хэцүү болсон учир Бразил руу цагаачилж морь үржүүлж, ном бичих болсон байна.

www.caak.mn

Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр нутагтаа эргэн ирж, хүүхдүүдэд амьд гарах арга барилаас зааж өгч байсан аж. Харамсалтай нь Хироо Онода 2014 оны 1-р сарын 16-нд таалал төгсчээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()