Ододоор хучигдсан тэнгэр газар доор байна гэж та төсөөлж байсан уу? Тэгвэл энэ зүйл үнэхээр бодит зүйл бөгөөд харин оддын оронд мянга мянган гэрэлт цохнууд таны замыг гэрэлтүүлэх болно. Нэгэн өөр ертөнцөд очсон мэт тэр сайхан мэдрэмж таныг дагах аж.
Хадгалах
Өмнөд Солонгос гоо сайхны хагалгаагаараа дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг гэдгийг хүн бүр мэднэ. Жил ирэх тусам эмч нар илүү мэргэшсэн болж, хагалгааны үр дүн үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд ихээхэн нийцэж байгаа учир залуухан охид, залуус хүртэл гоо сайхны хагалгаа хийлгэх болсон юм. Ингээд хагалгааны өмнөх болон дараагийн гэрэл зургуудыг харьцуулан харцгаая. Гоо сайхны төлөө өөрийгөө ийнхүү золиослох нь зөв гэдэгт та итгэлтэй байна уу...
Хадгалах
Яагаад ч юм зарим нэг зүйлийг хаях гэхээр хэрэг болох мэт санагдсаар байгаад нэг харахад ашигладаггүй зүйл маш их болсон байдаг. Тэгвэл инженер, химич Жозеф Мурчинсон энэ олон хэрэггүй зүйлээс салах аргыг олсон байна. Тэрээр хэрэггүй цахилгаан хэрэгслээс алт гаргаж авах арга замыг нээсэн аж. Цахилгаан бараа бүхэнд платин, алт, мөнгө болон зэс байдаг гэнэ. Ингээд цахилгаан бараанаас хэрхэн алт гаргаж авах талаар сонирхоцгооё.
Хадгалах
2014-02-06, 22:06
178,277
Амьд байгаль бол сайхан бөгөөд харгис байдлын гайхалтай хослол юм. Жишээлвэл, шинэ амьдралын эхлэл. Бид бүгд янз бүрийн амьтдын үр төлийн зурагнуудыг дуртайяа хардаг. Тэд ямар сэтгэл хөдлөм өхөөрдөм хөөрхөн байдаг билээ дээ. Танзаний Серенгети үндэсний цэцэрлэгийн GNU буюу Африк гөрөөс хөөрхөн бяцхан амьтныг төрүүлсэн байна. Харамсалтай нь түүний энэ дэлхий дээр амьдрах өдөр нь тун богино ажээ.
Хадгалах
63 настай Ни Йонгбинг хэмээх энэ эр зөвхөн нэг хамрынхаа нүхээр машины хэд хэдэн дугуйг хялбархан хийлдэг, хүчтэй уушигтай ажээ. Өөрийн энэ авьяасаа хятадын баруун өмнө зүгт орших Чэнду хотод үзүүлсэн байна. Тэр нэг доор дугуй бүр дээр хүмүүс зогссон ачааны машины 4 дугуйг хийлжээ. Энэ бүгдийг хийхэд түүнд 20 минут л шаардагдсан байна.
Хадгалах
Калифорн муж ялтангуудынхаа тоогоор АНУ-д нилээд дээгүүр байр эзэлдэг байна. Шоронгууд пиг дүүрэн, байнга шинэ ялтангууд нэмэгдэж байхад юу ярих вэ дээ. Тэнд дуу чимээ, үнэр танар ямар байдгийг төсөөлөөд ч хэрэггүй биз. Манай шоронтой харьцуулвал, бөөнөөрөө байдаг болохоор эрсдэлтэй юм шиг санагдлаа.
Хадгалах
Уг уламжлалт баярыг “Магха-мела” гэдэг бөгөөд баярын үеэр хэдэн зуун мянган Энэтхэгчүүд “Ганг” мөрөн болон “Ямуна” голуудын бэлчир дээр ариун усанд орж угаалга үйлддэг байна.
Хадгалах
Сумны шархнаас болж нас барсан Пуэрто-рикийн мэргэжлийн боксчин Крис Ривера Амарогийн хойдын буянг үйлдэх үед нь боксчны хувцас өмсгөн рингэн дээр тавьжээ.
Хадгалах
Сүүн гол, жимсэн эрэг зэрэг гайхамшигийн тухай өгүүлдэг орос ардын үлгэрүүдийг бид хүүхэд байхдаа сонсож байсан билээ. Харин африкийн хүүхдүүдэд эцэг эх нь жинхэнэ давирхайн нуурын тухай ярьж өгдөг байна. Энэ бол санаанаасаа зохиосон зүйл биш юм, харин Пич-Лэйк нэртэй бодит газар бөгөөд энэ гайхамшиг нь Тринидад улсад оршдог байна.
Хадгалах
Япон бол маш нууцлаг орон бөгөөд эртний уламжлал ёс заншилаа алдахгүй байхыг хичээдэг билээ. Энэ орны хүмүүс хүүхдээ мөн л хачирхалтай арга замаар хүмүүжүүлдэг. Та бүхний өмнө Японы “Бунраку” хүүхэлдэйн театрын нэгэн өвгөн хүүхэлдэй харагдаж байна. Харин хүүхэд тань театрт ирээд “Ээжээ, ааваа энэ хүүхэлдэйний малгай нь ямар сонин юм бэ?”- гэж асуувал яах вэ?...
Хадгалах
Энэ хоёр зураг онлайнд багагүй шуугиан тариад байна. Энэ бол Саудын Арабын хаан Abdullah bin Abdulaziz al-Saud -ын хувийн нисэх онгоцны дотор засал, чимэглэл юм. Шаргалтан харагдаж байгаа нь бүгд цэвэр алт болон алтны хольцтой юм байна.
Хадгалах