Хэрэггүй болсон цахилгаан хэрэгсэлээс алт гаргах арга

2014-02-06, 22:06
178,083
Яагаад ч юм зарим нэг зүйлийг хаях гэхээр хэрэг болох мэт санагдсаар байгаад нэг харахад ашигладаггүй зүйл маш их болсон байдаг. Тэгвэл инженер, химич Жозеф Мурчинсон энэ олон хэрэггүй зүйлээс салах аргыг олсон байна. Тэрээр хэрэггүй цахилгаан хэрэгслээс алт гаргаж авах арга замыг нээсэн аж. Цахилгаан бараа бүхэнд платин, алт, мөнгө болон зэс байдаг гэнэ. Ингээд цахилгаан бараанаас хэрхэн алт гаргаж авах талаар сонирхоцгооё.
Хэрэггүй болсон цахилгаан хэрэгсэлээс алт гаргах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Юуны түрүүнд алт агуулагдсан бүх цахилгаан барааг нэг дор цуглуулах хэрэгтэй. Хэдэн сарын хугацаанд  маш олон алттай цалхилгаан барааг цуглуулж болох юм байна. Доор зурган дээр байгаа зүйлс бол Жозефийн гурван сарын хугацаанд цуглуулсан эд юм.



Ингээд соронз ашиглан бүрмэл ган төмрийг ялган авах хэрэгтэй. Бүрмэл төмрийг 2:1 харьцаатай давс болон ус төрөгчийн хэт ислийн усанд долоон хоногийн турш үлдээнэ. Өдөр бүр хутгах шаардлагатай.





Долоо хоногийн дараа ус бараан өнгөтэй болох бөгөөд алтан ялтасууд хөвөн гарах болно. Нарийхан шүүртэй шүүрээр шүүж, спиртээр угаах хэрэгтэй.







Дараа нь ялтсуудыг бөөнд нь хайлуулж нэг хавтгай болгоно. Алтыг хайлуулах температур нь 1063°C байх учир энгийн зуухан дээр хайлуулах нь юу л бол!... Харин боракс буюу борын хүчлийг ашиглаж хайлах температурыг буулгаж болно.



Борын хүчил болон алтыг хамтад нь хайлуулах хэрэгтэй.









Ингээд л боллоо. Алтан гулдмайн жинг нь үзвэл 31.1 гр болжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()