СААК БАРИМТ

Соёл иргэншлийн өлгий Мохенжо-Даро хотын иргэд яагаад бүгд нууцлагаар амиа алдсан бэ?

1922 онд одоогийн Пакистаны газар нутаг дээрх Инд мөрний хөндийд орших нэгэн хотын туурь эрдэмтдийн анхаарлыг татсан юм. МЭӨ 2600 оны үед баригдсан гэж үздэг энэ хот маш нарийн зохион байгуулалттайн дээр усжуулалтын систем бүхий өргөн тэгш гудамж талбай, үр тариа хадгалах асар том байр, дархны газартай байжээ. Харамсалтай нь тэр бүхнээс өдгөө ердөө хэдэн тоосгон хана л үлдсэн аж. Археологчдын үзэж байгаагаар хотын оршин суугчид нь бүгд нэг дор амиа алдсан гэнэ...

Соёл иргэншлийн өлгий Мохенжо-Даро хотын иргэд яагаад бүгд нууцлагаар амиа алдсан бэ? Хадгалах

20 мянган жилийн өмнө Зүүн Ази коронавирусын тахалд нэрвэгдэж байсныг тогтоожээ

Судлаачид 20 мянган жилийн тэртээ Зүүн Азид коронавирусын халдвар тархаж, өнөөгийн хүмүүсийн ДНХ-д хувьслын ул мөр үлдээх хэмжээнд хүртлээ тархаж байсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл хүй нэгдлийн үеийн хүмүүс одоогийнх шиг цар тахалтай нүүр тулсан ч дарж чадалгүй явсаар бидний хувьсалд нөлөөлөх хэмжээнд хүртэл нь дордуулсан аж. Тэгвэл яаж яваад ийм үр дүнд хүрчихсэн хэрэг вэ?

20 мянган жилийн өмнө Зүүн Ази коронавирусын тахалд нэрвэгдэж байсныг тогтоожээ Хадгалах

Байгаль эхийг "дутуу үнэлж" болохгүйг харуулах хөгжилтэй, сонирхолтой зургууд

Хүн төрөлхтөн бид өөрсдийгөө байгаль, эх дэлхийн эзэн гэж цээжээ дэлдэх нь түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ дэлхий ертөнц, байгаль дэлхийг захирч чадах хэн ч үгүй гэдгийг байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс зэрэг үзэгдлүүд батлан харуулдаг. Тэгвэл энэ мэтчилэн байгалийг дутуу үнэлж болохгүйг харуулах сүрдмээр зургуудыг хүргэж байгааг хүлээн авна уу!

Байгаль эхийг "дутуу үнэлж" болохгүйг харуулах хөгжилтэй, сонирхолтой зургууд Хадгалах

Цагдаа, гэрчүүдийн "хамтын ажиллагаа"-ны дүнд бүтсэн хамгийн хөгжилтэй ам зургууд

Эрүүгийн хууль тогтоомж дэлхий даяар шинэ стандарттай болсноос хойш гэрчийн мэдүүлгээр сэжигтний төрхийг тоймлон гаргадаг ам зураг өргөн хэрэглэгддэг болжээ. Саяхан хийсэн судалгаагаар ам зургийн тусламжтай хэрэгтнийг барих магадлал 9 хувьтай байдаг аж. Гэхдээ хүн бүрийн царай тогтоох чадвар харилцан адилгүй байдаг нь мөрдөн байцаалтын энэхүү үйл явцад багагүй хүндрэл учруулдаг. Ингээд та бүхэнд цахим хэрэглэгчдийг хөгжөөсөн ам зургуудаас хүргэж байна.

Цагдаа, гэрчүүдийн "хамтын ажиллагаа"-ны дүнд бүтсэн хамгийн хөгжилтэй ам зургууд Хадгалах
2021-07-25, 17:51

4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх

Испани гаралтай гүйлтийн тамирчин Хуан Дуал (Juan Dual) өөрийгөө "Хоосон хүн" гэж нэрлэдэг аж. Тэрээр ходоод, бүдүүн гэдэс, шулуун гэдэс, цөсний хүүдий гэсэн 4 эрхтнээ алдсан учраас энэ нь бараг л үнэн юм. Хамгийн гайхалтай нь Хуан дээрх амин чухал эрхтнүүдээ алдсан ч амьд гарч чадсан аж. 

4 эрхтэн дутуу ч амьдралд бууж өгөөгүй Испани эрийн түүх Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Олимпын нээлтийн ёслолууд

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Олимпын наадам цар тахлаас үүдэж бүтэн жилээр хойшилсон билээ. Ийнхүү харамсалтайгаар цуцлагдсан Токио-2020 Зуны Олимпын наадам эхлэхэд өдгөө хэдхэн хором үлдээд байгаа тул спортын хорхойтнууд хором мөч бүрийг хуруу даран хүлээж байгаа нь гарцаагүй. Дэлхий нийтийн эв нэгдлийг бэлгэддэг энэхүү нүсэр арга хэмжээний нээлтийн ёслолыг тэсэн ядан хүлээх та бүхэнд бүх цаг үеийн хамгийн сонирхолтой Олимпын нээлтүүдийг онцолж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Олимпын нээлтийн ёслолууд Хадгалах

Орон орны твиттер хэрэглэгчид "хэн нь хамгийн муу замтай" болохоо үзэж, өрсөлджээ

Цахим хэрэглээний тусламжтайгаар дэлхийн өнцөг булан бүрт буй сая сая хүмүүс өөрсдийн олж мэдсэн, сурсан эсвэл бүр хачин сонин санагдсан гээд янз бүрийн мэдээллийг хуваалцаж, бусдад сонирхуулах боломжтой болсон нь баярлууштай. Твиттер сүлжээний No Context Brits хуудас Их Британийн замыг бодит амьдрал дээр ямар онцгүй болохыг нийтэлснээс хойш интернет хэрэглэгчид ч мөн өөрсдийн нутгийн үнэн төрхийг илчилж эхэлсэн байна. Улс орон бүрт гайхам сайхан зүйлс заавал байдаг ч "саар" муухай талууд ихэнхдээ олны нүднээс далд оршдог билээ. Ингээд дэлхийн улсуудыг тааруухан замаараа тэргүүлэх тэдгээр орнуудтай танилцацгаая!

Орон орны твиттер хэрэглэгчид "хэн нь хамгийн муу замтай" болохоо үзэж, өрсөлджээ Хадгалах

Монголын сошиал ертөнц дэх "татаадаг" скрин-шотуудын цуглуулга

Хүмүүс бодит амьдрал дээр олон хүнд үзүүлж, илэрхийлж чадахгүй зүйлээ цахим сүлжээгээр дамжуулан хүргэх боломжтой болсноос хойш screenshot хэмээх зургууд хамгийн түгээмэл контентын нэг болжээ. Өөрийн хошин шогийн мэдрэмж, нуугдмал авъяасаа гайхуулах, эсрэгээрээ олны "шившиг" болоход өдгөө ганцхан скрин-шот л хангалттай болсон байна. Ингээд та бүхэнд монголын фэйсбүүк, инстаграмд хамгийн их шэйрлэгдсэн хөгжилтэй мөчүүдээс хүргэе.

Монголын сошиал ертөнц дэх "татаадаг" скрин-шотуудын цуглуулга Хадгалах
2021-07-23, 11:55

"Үхлийн марш" - Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн нүүлгэн шилжүүлэлтүүд

Үхлийн марш гэдэг нь ихэвчлэн олон хүнийг хүчээр нэг тийш нь алхуулахыг хэлдэг бөгөөд эдгээр хүмүүс замдаа ядарч сульдах, өлсөх, гадны нөлөө гэх мэт олон хүчин зүйлээс болж амиа алддаг юм. Ихэвчлэн үндэс угсаагаар нь гадуурхаж, нутаг орноос нь хөөхөд хэрэглэгддэг энэхүү харгислал нь Женевийн конвенцийн дагуу албан ёсоор дайны үеийн гэмт хэрэгт тооцогддог. Өнөөдөр та бүхэнд түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн үхлийн алхалтуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

"Үхлийн марш" - Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн нүүлгэн шилжүүлэлтүүд Хадгалах

Казахстанчууд 2026 он хүртэл өдөр бүр нэг сая мод тарих нүсэр төслийг эхлүүлжээ

Далайн хог хаягдал, хөрсний доройтол, ундны усны хомсдол гээд хүн төрөлхтний буруутай олон үйл ажиллагаанаас болж манай гараг сөрөг ирээдүй рүү "уруудсаар" байгаа тул дэлхийн улс орнууд чадах чинээгээрээ байгалиа хайрлаж эхэлсэн байна. Үүний нэгэн жишээ нь Казахстан улс 2026 он гэхэд хоёр тэрбум мод тарих төлөвлөгөө гаргажээ. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тэд таван жилийн турш өдөр бүр нэг сая мод тарих шаардлагатай болно. Ингэхэд тэдэнд энэ нүсэр төслийг хэрэгжүүлэх боломж үнэхээр бий болов уу?

Казахстанчууд 2026 он хүртэл өдөр бүр нэг сая мод тарих нүсэр төслийг эхлүүлжээ Хадгалах

Хятадууд 70 жилийн өмнө биеэ үнэлэлттэй хэрхэн тэмцсэн бэ?

Биеэ үнэлэх явдал урд хөршид олон мянган жилийн турш соёлын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн тул тэдгээр эмэгтэйчүүдийн тухай тоймгүй олон шүлэг, зураг, домог яриа, дуу хөгжим бий. Чин гүрний үед хаад язгууртнуудаас эхлээд энгийн ард, ядуусын дунд садар самуун явдал гаарч, нийгмийн салшгүй нэг хэсэг болжээ. Тиймээс хожмын коммунист төр энэ явдлыг зайлшгүй таслан зогсоох шаардлагатай болсон юм.

Хятадууд 70 жилийн өмнө биеэ үнэлэлттэй хэрхэн тэмцсэн бэ? Хадгалах

Их хотоос залхсан хүмүүст төгс тохирох "нууц" байшингууд

Ихэнх хүнд ганцаараа эсвэл зөвхөн хайртай хүмүүсийнхээ хамтаар нийгмийн харилцаанаас ангид айх аюулгүй, үймээн шуугиангүй байхыг чухалчилдаг цаг хугацаа гэж бий. Энэ мөчид ямар ч хүн бүхнийг бодож, эргэцүүлэх боломжтойгоос гадна удаан хугацааны турш мэдрээгүй амгалан тайван мэдрэмжийг хүссэнээрээ авч болно. Тэгвэл үүнийг бүхий л амьдралынхаа туршид хүсэж явдаг хүмүүс ямар газар амьдрах хамгийн тохиромжтой байдаг юм бол? 

Их хотоос залхсан хүмүүст төгс тохирох "нууц" байшингууд Хадгалах