Хэчнээн их архи уусан ч гэрийнхэндээ мэдэгдэхгүй байх супер аргууд

Та амралтын өдрөөрөө ганц сайн ууж, зад шоудаад даваа гарагт ажил дээрээ архины таагүй үнэр сэнгэнүүлээд очдог юм биш биз? Ажил, хичээлдээ ийм байдалтай очих нь тийм ч таатай зүйл биш л болов уу. Анагаах ухааны сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар амны хөндий дэх тодорхой төрлийн хувирамтгай молекулууд нь таагүй үнэрийг үүсгэдэг болох нь тогтоогдсон байна. Архи нь энэхүү хувирамтгай молекулуудын нэг төрөл бөгөөд хүний биед амархан шингэдэггүй учраас хорт бодис болж үлддэг ажээ. Бидний элэг цагт нэг хундага архийг боловсруулдаг учраас таны цус, уушги болон биеийн эд эс зэрэгт алкохол хуримтлагдаж муухай үнэрийг гаргадгийг та мэдэх үү? Ингээд мэдээллийнхээ дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Хэчнээн их архи уусан ч гэрийнхэндээ мэдэгдэхгүй байх супер аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Архи ууж байхдаа идэх хэрэгтэй

Архины эхүүн үнэрийг багасгахын тулд архи ууж байхдаа юм уу уухынхаа өмнө юм идэх хэрэгтэй. Хоол хүнсийг зажлах нь шүлсний ялгаралтыг нэмэгдүүлж улмаар таны ходоодонд орсон хоол хүнс архийг өөртөө шингээж авах болно. Самар, эрдэнэ шиш, чипс болон бусад жижиг сажиг зүйлстэй хамт архи уух нь тохиромжтой байдаг шүү. Пиво, коктейль уунгаа заавал зууш идэж байгаарай. 

Архи ууж байхдаа идэх хэрэгтэй

2 Ус сайн уу

Согтууруулах ундааны шээс хөөх үйлдэл нь ам их цангуулдаг тул цэвэр усыг ч мөн сайн уух нь чухал юм. Амны хөндий хуурайших нь муухай үнэрийг бий болгох бактерийг үүсгэдэг нэг гол шалтгаан болдог ажээ. Архи, пиво ууж байхдаа ус ууснаар таны бие шингэнээ бага алдана. Мөн ус уух нь таныг шартахаас сэргийлдэг сайн талтай гэдгийг бүү мартаарай. Цэвэр ус, нимбэгтэй усны аль аль нь болно. 

Ус сайн уу

3 Хар кофе ууж болно

Архины таагүй үнэрийг дарах өөр нэгэн арга бол өтгөн кофе уух байдаг. Өтгөн кофе танд хоёр янзын нөлөөг үзүүлнэ. Нэгт кофе таны гөлийсөн, үлбэгэр байдлыг арилгаж нэг зүйл дээрээ сайтар төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх учраас чухал уулзалттай бол заавал нэг аягыг уугаарай. Хоёрдугаарт кофенд агуулагддаг нэгдлүүд сайхан үнэр ялгаруулж байдаг учир таны амны хөндийг хэвийн үнэртэй болгох үүргийг гүйцэтгэнэ. Найруулахдаа бага зэргийн усан дээр кофеноос өөр юуг ч нэмэхгүй байх хэрэгтэй юм шүү.  

Хар кофе ууж болно

4 Шүдээ угаа

Амны хөндийн эрүүл ахуйг сахиж, таатай үнэр ялгаруулж байхын тулд шүдээ тогтмол угааж байх нь чухал билээ. Шүдний ооны сэнгэнэсэн амт таны амны хөндийн муухай үнэрийг арилгах болно. Гэхдээ архи уусны дараа амнаас гарч буй үнэр таны ходоод, хоолой болон арьснаас ялгарч байдаг гэдгийг мэдээд авахад илүүдэхгүй болов уу. 

Шүдээ угаа

5 Ногоо зажил

Яншуй, гаатай өвс, анхил бут зэрэг хурц үнэртэй ногоог зажлах нь таны амны эвгүй үнэрийг дарахад тусална. Эдгээр ногооны аль нэгийг хэдэн цаг тутамд зажлах юм уу салатанд хольж идэж болдог. 

Ногоо зажил

6 Бохь зажил

Архины муухай үнэрээс түргэн хугацаанд салах хамгийн энгийн арга бол бохь зажлах юм. Ингэхдээ гаатай юм уу сахарын агууламжгүй бохийг сонгох нь тустай ажээ. Юуны өмнө бохь архины таагүй үнэрийг үгүй хийх ба шүлсний ялгаралтыг нэмэгдүүлсэнээр хүчил, бактери болон бусад таагүй үнэр ялгаруулагчийг үгүй хийнэ. Архи уусны дараа бохь зажлаж, дараа нь ам зайлагчийг хэрэглэх нь тун сайн аргад тооцогддог. 

Бохь зажил

7 Газрын самрын нухаш идээрэй

Хэрэв та газрын самарны нухашанд дуртай бол архи уусныхаа дараа идээд байж дээ. Самрын нухаш спиртнээс хүчтэй үнэртдэг тул хэн ч таныг урьд шөнө архи уусан гэдгийг гадарлахгүй гээд бод доо. 2 зүсэм талхан дээр нухашнаасаа зузаан түрхээд аяга хар кофетой уучихсан байхад таны амнаас эвгүй үнэр огтхон ч гарахгүй. 

Газрын самрын нухаш идээрэй

8 Саримс дангаар нь зажил

Сариbс шиг хурц үнэртэй ногоо таны амны эвгүй үнэрийг нууж чадна. Хэрэв чадахаар бол 1-2 хумс саримсыг нэг аяга цэвэр устай цуг идчих хэрэгтэй. Харин чадмааргүй шиг бол хоол юм уу салатандаа хийж идсэн ч болно. Сүүлд нь саримсныхаа үнэрийг гаатай бохь юм уу гаатай цайгаар дарахаа мартуузай. 

Саримс дангаар нь зажил

9 Сонгино хэрэглээрэй

Түрүүн дурдсан саримсны нэгэн адилаар сонгино ч гэсэн амны эвгүй үнэр дарах онцгой үйлдэлтэй бүтээгдэхүүн юм. Үнэрний хувьд илүү байдаг учраас улаан сонгиныг авч хэрэглээрэй. Салат, бургер, сэндвич зэрэгт сонгиныг үндсэн орц болгохыг хичээгээрэй. Энэ аргыг туршиж үзсэнийхээ дараагаар шүдээ сайн угааж араас нь нэг аяга цэвэр ус уух хэрэгтэй. 

Сонгино хэрэглээрэй

10 Нимбэг гайхалтай үр дүнтэй

Нимбэг нь найрлагандаа цитрус агуулсан байдаг учраас амны эвгүй үнэрийг сайн дарж чаддаг. Үүнээс гадна нимбэг нь биед хуримтлагдсан хорт бодисыг хөөж гаргах үйлдлийг ч давхар үзүүлдэг ажээ. 

  • Аяга усанд 2 цайны халбага (ц.х) нимбэгний шүүс, тал ц.х давс хийн сайтар хутгаж амандаа 1 минут байлгаад асгана. Энэ үйлдлээ 4 цаг тутамд давтаж хийгээрэй. 
  • Тал нимбэгний шүүсийг аяга усанд хийж уувал таны амны эвгүй үнэр арилаад зогсохгүй биед тань хуримтлагдсан хорт бодисууд алга болох болно. 
  • Харин ногоон болон хар цайнд дурлагсад бага зэргийн нимбэгний шүүсийг цайндаа шахаж хийгээд уух боломжтой юм шүү. 

Нимбэг гайхалтай үр дүнтэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()