Их хотоос залхсан хүмүүст төгс тохирох "нууц" байшингууд

Ихэнх хүнд ганцаараа эсвэл зөвхөн хайртай хүмүүсийнхээ хамтаар нийгмийн харилцаанаас ангид айх аюулгүй, үймээн шуугиангүй байхыг чухалчилдаг цаг хугацаа гэж бий. Энэ мөчид ямар ч хүн бүхнийг бодож, эргэцүүлэх боломжтойгоос гадна удаан хугацааны турш мэдрээгүй амгалан тайван мэдрэмжийг хүссэнээрээ авч болно. Тэгвэл үүнийг бүхий л амьдралынхаа туршид хүсэж явдаг хүмүүс ямар газар амьдрах хамгийн тохиромжтой байдаг юм бол? 

Их хотоос залхсан хүмүүст төгс тохирох "нууц" байшингууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Техас, АНУ

Уг байшин гадна талаасаа ухсан нүх шиг харагдах ч дотроо юугаар ч дуталгүй тав тухтай амьдрах бүх зүйлийг багтаасан аж. Энэ бяцхан хэсэгт жижиг усан сан хүртэл бий.

Техас, АНУ

2 Бунгалоу, Бритиш Коламбиа, Канад

Байгаль орчиндоо бараг бүрэн ууссан энэ байшинд ямар ч урилгагүй зочин ирэхгүй гэхээр янзтай байгаа биз. Олны хөл бужигнасан, үймээн шуугиан тасардаггүй томоохон хотод амьдрах дургүй хүмүүсийн мөрөөдлийн газар Канад улсад байрлана.

Бунгалоу, Бритиш Коламбиа, Канад

3 Хунань, БНХАУ

Манай улсын урд хөршид хувьдаа газар эзэмшинэ гэдэг баргийн хүнд олдохооргүй туйлын өндөр үнэ хүрнэ. Аюулгүй байдлын стандартыг зөрчсөн гэж шуугиан дагуулсан энэ байшин томоохон худалдааны төвийн "дээвэр" дээр сүндэрлэх аж.

Хунань, БНХАУ

4 Хадан сууц, Юта, АНУ

Амар амгалан, нам гүм орчинд хоёулхнаа амьдрахыг хүссэн хос 1986 онд энэхүү өвөрмөц "гэр"-ийг барьсан гэнэ.

Хадан сууц, Юта, АНУ

5 Вальс, Швейцарь

Өнгөцхөн харахад хэний ч сонирхлыг татахааргүй хөдөө нутгийн байшингийн цааш өнгийгөөд харвал тохилог гэгч нь өвөрмөц сууц нуугдаж байх аж. Энэ газарт өндөр байшин барихыг хориглодог учир газар доор орших байшин барьжээ.

Вальс, Швейцарь

6 Хавцал дээрх байшин, Кокимбо, Чили

Далайн эрэг дээрх амгалан байшин дотроо газар доор нэг, газар дээр нэг гээд нийт хоёр давхартай аж.

Хавцал дээрх байшин, Кокимбо, Чили

7 Хордаланн, Норвеги

Энд байшингийн эзэд амгалан амьдарч чадахаас гадна байгалийн үзэмжид ч саад учруулахгүй давуу талтай.

Хордаланн, Норвеги

8 Цөлийн баянбүрд, Калифорни, АНУ

Хуурай газрын нутаг дэвсгэрээрээ АНУ-д гуравт ордог том муж улс болох Калифорнигийн цөлд орших энэ хачирхалтай байшин мөн л байгалийн үзэмжийг сүйтгэхгүйгээр эргэн тойрондоо уусдагаараа онцлог юм. 

Цөлийн баянбүрд, Калифорни, АНУ

9 Хадан пентхаус, Бейрут, Ливан

Хадан хавцалд байрлах тансаг зэрэглэлийн пентхаусны зургийг харсан интернет хэрэглэгчид үүнийг үнэн бодит эсэхэд ихээхэн эргэлздэг. Гэвч уг төсөл үнэхээр бодит амьдралд хэрэгжих шатандаа явж байгаа гэнэ.

Хадан пентхаус, Бейрут, Ливан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()