СААК БАРИМТ

Далайн арсланг аварсан нь

Тэнэгхэн ч амьтан бол доо! Магадгүй түүнд, "Чи Арслан, тиймээс тал газар руу явж хамаатан саднаа хай"- гэж хэлсэн байх. Төөрсөн далайн арсланг буцаасан нь сайн хэрэг шүү.
Далайн арсланг аварсан нь Хадгалах
2014-04-09, 19:54

Дэрээр байлдах тэмцээн

Олон Улсын дэрээр байлдах тэмцээн буюу “Pillow Fight Day 2014” жил бүрийн 4-р сарын эхний долоо хоногт болж өнгөрдөг бөгөөд энэ удаад 4 сарын 5-нд болжээ. Ийм төрлийн наадам дэлхийн өнцөг булаг бүрт зохион байгууллагддаг болсон. Тэмцээний гол дүрэм нь өрсөлдөгчдөө найрсагаар хандаж хамаагүй чанга цохихгүй байхыг анхааруулдаг байна. Харин наадамд оролцогчид дэрээ өөрсдөө авчирдаг аж.
Дэрээр байлдах тэмцээн Хадгалах
2014-04-08, 20:34

Хятадын талаарх сонирхолтой 10 баримт

Сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн тал дээр нэлээд амжилттай байгаа билээ. Гэхдээ энэ хөгжлийн хэлбэр, засгийн газрын бодлого нь ар араасаа хэд хэдэн сөрөг үр дагаваруудыг авчирч байгаа аж. Аливаа эерэг бүхэн сөрөг талыг дагуулдаг гэдэг ч үнэн бололтой.
Хятадын талаарх сонирхолтой 10 баримт Хадгалах
2014-04-06, 17:01

20 жил тоосго идэж буй залуу

30 настай Паккираппа Хунагунди (Pakkirappa Hunagundi) хэмээх энэ залуу Энэтхэгийн Карнатака мужид амьдардаг байна. Хунагунди сүүлийн 20 жилийн турш өдөрт 1.3кг орчим тоосго, шавар идэж байгаа гэнэ. Тэрээр нүүрсийг зууш болгон хэрэглэдэг хэмээн нутгийн иргэд хэлж байв. Харин гэрийнхэн нь түүнийг энгийн хоолоор хооллох гэж хичээж байгаа ч тэрээр огтхон ч сонирхохгүй байна.
20 жил тоосго идэж буй залуу Хадгалах
2014-04-06, 01:16

Та үүнийг мэдэх үү? №5

Ингээд ээлжит сонин хачин баримтуудаа хүргэе. Жишээ нь, Австралийн уугуул иргэд хэрэгтэнг шийтгэхдээ хараадаг байсан байна. Ийнхүү хараал хүртсэн хэрэгтэн хэд хоногийн дараа амьсгал хураадаг байсан бөгөөд энэ нь хараалын их хүчийг харуулж байгаа ажээ.
Та үүнийг мэдэх үү? №5 Хадгалах
2014-04-05, 22:35

Орчин үеийн Кабулаар хийсэн аялал

Афганистанд болж буй 10 гаруй жилийн дайн, худалдаа аж үйлдвэрийн хямрал, байнгын халдлага довтолгооныг үл хамааран "Кабул" хот соёл урлаг, зугаа цэнгэлийн төв цэг байсаар байна. Энд олон тооны худалдааны төвүүд, цэнгээний газар болон загварлаг залуучууд байдаг аж. “Кабулаар хийсэн аялал” гэрэл зургийн төслийг “Reuters” агентлагийн гэрэл зурагчин Morteza Nikoubazl хийсэн байна.
Орчин үеийн Кабулаар хийсэн аялал Хадгалах
2014-04-05, 22:12

Охинтойгоо гэрлэсэн эцэг

Хурим гэдэг эмэгтэй хүний хувьд амьдралд нь тохиох хамгийн баяр баясгалантай, сэтгэл хөдөлгөсөн мөчүүдийн нэг байдаг билээ. Харин эцэг эхчүүдийн хувьд хүү, охиныхоо хуриманд байна гэдэг бас л сайхан байх нь мэдээж юм. Тун удахгүй амьсгал хураахаа мэдсэн нэгэн аав өөрийн 11 настай охинтойгоо жинхэнээсээ биш гэрлэсэн байна. Тэрээр охиноо хуримын цагаан даашинз өмсгөн сүм руу хөтлөн явжээ.
Охинтойгоо гэрлэсэн эцэг Хадгалах
2014-04-04, 23:26

Лондонд болж буй гайхалтай “Эрвээхийний үзэсгэлэн”

Байгаль дэлхийд өнгө нэмэгч амьтдын нэг нь яах аргагүй эрвээхий мөн билээ. Тэгвэл Лондон хотод жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг "Sensational Butterflies" үзэсгэлэн болж байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн танхимаар эрвээхийнүүд эрх дураараа ниснэ. Үзэсгэлэн 2014 оны 9 сарын 14-ийг хүртэл үргэлжлэх юм байна.
Лондонд болж буй гайхалтай  “Эрвээхийний үзэсгэлэн” Хадгалах
2014-04-04, 23:17

100 жилийн өмнө “Матрын ферм” ийм байжээ

АНУ-ын Лос-Анджелес хотын номын санд хадгалагдаж байсан, одоогоос бараг 100 жилийн өмнөх ховор гэрэл зургуудыг та бүхэндээ дэлгэж байна. Энэ матрын ферм нь 1920-оод оны үед үйл ажиллагаагаа явуулж байжээ.
100 жилийн өмнө “Матрын ферм” ийм байжээ Хадгалах
2014-04-04, 22:23

Фитнесийн талаарх буруу ойлголтууд

Одоогийн байдлаар биеэ дасгалжуулах маш олон янз бүрийн хөтөлбөрүүд байдаг ч тэдгээрийн аль нь жинхэнээсээ харагдахуйц үр дүн өгөхийг мэдэхэд заримдаа их төвөгтэй билээ. Фитнесийн талаар олон янзын буруу ойлголтууд байдаг. Түүнээс хамгийн түгээмэл гэсэн 7 ташаа ойлголтыг онцлон хүргэе.
Фитнесийн талаарх буруу ойлголтууд Хадгалах
2014-04-04, 02:51

Йогийн нүцгэн сургалт

Нүцгэнээр ямар нэгэн бясалгал дасгал сургуулилт хийх нь тийм ч таатай зүйл биш хэдий ч сэтгэлийн амар тайвныг эрэлхийлэгчид үүнд анхаарлаа хандуулахаа больсон байна. Ийнхүү дасгалаа хийхдээ нэг нэгнээсээ огтхон ч ичих ёсгүй бөгөөд өөрийнхөө тааваар байх нь илүү үр дүнтэй байдаг гэнэ.
Йогийн нүцгэн сургалт Хадгалах
2014-04-03, 03:21