Дэлхийн хамгийн өндөр нууцлалтай газрууд

Цэрэг армийн зориулалттай болон улс орнуудын чухал шийдвэрээ хэлэлцэж, гаргадаг газрууд нь ихэвчлэн олон нийтийн нүднээс далд байх бөгөөд энэ ч үүднээсээ өндөр нууцлалтай, чангатгасан харуул хамгаалалттай байдаг ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ дэлхийн хамгийн өндөр нууцлалтай газруудыг танилцуулъя гэж бодлоо. Ингээд та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхоно уу.

Дэлхийн хамгийн өндөр нууцлалтай газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Antwerp Diamond Center"

"Antwerp Diamond Center" нь дэлхий дээрх хамгийн тохилог ресторан болон үнэт эдлэлийн дэлгүүр зэрэг хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний газруудтай ажээ. Уг үнэт эдлэлүүдийн нийт үнэ нь ойролцоогоор 100 орчим сая доллар хүрэх бөгөөд төдий чинээ аюулгүй байдлыг сайтар тооцож, өндөр хамгаалалтан дор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тухайлбал газар хөдлөлтийг мэдрэх тусгай төхөөрөмж, хэт халууныг мэдрэгч, цор ганц түлхүүрээр онгойдог нууц хаалгууд зэргийг дурдаж болох юм.

"Antwerp Diamond Center"

9 "Iron Mountain Vault"

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен (Manhatten)-ээс 100 милийн зайтай орших "Iron Mountain Vault" гэх газар нь газар уулыг нүхлэн барьсан хамгийн өвөрмөц хэв загвартай байгууламж бөгөөд энэ газарт 7 төрлийн дэлгүүр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ. Ойролцоогоор 384 км/кв газрыг хамрах бөгөөд төрөл бүрийн байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх хамгаалалттайгаас гадна гол хаалга нь гэхэд 28 тонн жинтэй байдаг байна. 

"Iron Mountain Vault"

8 "Smallpox Repositories"

Хүмүүст хамгийн түгээмэл тусдаг өвчнүүдийн нэг болох цагаан бурхан өвчний нэрээр нэрлэсэн энэхүү газар нь дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалалттай, нууцлалтай газруудын нэг бөгөөд дэлхий дээрх эрүүл мэндийн салбарт ашиглагдах, хараахан олон нийтэд танилцуулагдаагүй байгаа эм бэлдмэл, төрөл бүрийн вакцинуудыг хадгалах зориулалттай баригдсан барилга юм. Харуул хамгаалалтын хувьд барилгын энд тэндгүй өндөр чанартайгаар бичлэг хийх боломжтой камернууд байршуулснаас гадна олон тооны харуулууд уг газрын аюулгүй байдлыг сахин хамгаалдаг ажээ.

"Smallpox Repositories"

7 "Vatican Secret Archives"

Энэхүү газрыг яагаад энэ жагсаалтанд оруулсан болохыг та нэрнээс нь хараад ойлгож байгаа биз ээ. Эртний Ватикан (Vatican) улсын үед хүмүүсийн хэрэглэж байсан эд зүйлс болон ном, бичвэрүүд, үнэт олдворууд зэргийг хадгалдаг уг газрын аюулгүй байдлыг хангахын тулд нэвтрэх хаалгыг зөвхөн ажилчдын нүдний болрыг таньсан нөхцөлд гаднаас хүн оруулж байхаар хийсэн байдаг аж. 

"Vatican Secret Archives"

6 "Federal Reserve Bank Gold Vault"

Дэлхий дээрх дан ганц алтан гулдмайгаар үйлчилдэг банкуудын нэг болох "Federal Reserve Bank Gold Vault" нь хамгийн сүүлийн үеийн хамгаалалтаар тоноглогдсон газар бөгөөд цагдаагийн байгууллагын шилдэг гэсэн ажилтнуудаар харуул хамгаалалтын ажлыг хариуцуулан хийлгэдэг байна. Гарч, орох ердөө ганцхан хаалгатай бөгөөд хаалганы нийт жин 140 тонн ажээ. 

"Federal Reserve Bank Gold Vault"

5 "Area 51"

"Area 51" буюу 51 дүгээр бүс нь АНУ-ын засгийн газрын хамгаалалтан дор байдаг бөгөөд хэн дуртай нь уг газраар нэвтрэх эрхгүй байдаг ажээ. Засгийн газрын элдэв нууц ажиллагаа, төрийн нууц хэргүүд болон цэрэг, армийн чухал шийдвэрүүдийг энд хэрэгжүүлдэг байна. Өндөржүүлсэн бэлтгэлтэй цэрэг, цагдаа нараар уг газрыг хамгаалуулдаг бөгөөд хаа сайгүй олон камерууд байршуулсан байдаг аж.

"Area 51"

4 "United States Bullion Depository"

АНУ-ын Форт Нокс (Fort Knox) гэх газар байрлах алт, эрдэнэсийн агуулах нь 1936 онд баригдсан бөгөөд гадны этгээдүүдээс хамгаалж гадуураа цахилгаанжсан төмөр тор татаж, аюулгүй байдлаа хангасан байдаг ажээ. Түүнээс гадна барилгын гаднах материалыг тэсрэх бөмбөгөнд тэсвэртэй байхаар хийсэн бөгөөд 30.000 гаруй цэргүүдээр хамгаалуулдаг байна.

"United States Bullion Depository"

3 "Granite Mountain Records Vault"

Анх 1965 онд Гранит (Granite) уулыг нүхэлж, баригдсан Есүс Христийн сүм нь дэлхий дээрх хамгийн өвөрмөц байгууламжуудын нэг бөгөөд АНУ-ын Юта мужийн Коттонвүүд Кэнион (Cottonwood Canyon) гэх газар байдаг ажээ. Энэхүү газрыг ойролцоогоор 3.5 тэрбум долларын үнэ өртгөөр баригдсан гэж ярих нь бий. Сонирхуулж хэлэхэд уг байгууламж нь цөмийн зэвсгэнд хүртэл тэсвэртэй гэнэ шүү.

"Granite Mountain Records Vault"

2 "Svalbard Global Seed Vault"

"Svalbard Global Seed Vault" нь "Норвегийн арлууд" гэх нэртэй газраас 800 милийн зайтай орших нүсэр байгууламж бөгөөд барилгын зарим хэсэг нь мөсөнд хучигдсан байдаг ажээ. Газар хөдлөлт, далай, тэнгисийн давалгаа, дэлбэрэлтүүдэд тэсвэртэй байхаар хийгдсэн байна.

"Svalbard Global Seed Vault"

1 "Cheyenne Mountain Complex"

Колорадо Спрингс (Colorado Springs) гэх газар байрлах "Cheyenne Mountain Complex" нь цэргийн бааз бөгөөд энд 30 мегатонны жинтэй цөмийн зэвсгийг хадгалдаг гэж ярих нь бий. 200 хороо бүхий цэргийн бааз байрлах уг газар руу нэвтрэх нь битгий хэл ойртож ч болдоггүй юмсанж. Таныг үл ялиг ойртох төдийд л цэргүүд үйлдэл дээр чинь зогсоож, байцаалт авах бөгөөд түүгээр барахгүй эргэн тойронд нь олон арван мэргэн буудагчид орчныг ажиглаад сууж байдаг ажээ.

"Cheyenne Mountain Complex"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()