Зүүдэндээ явдаг хүмүүсийн аймшигт түүхүүд

Бидний амьдралд урьдаас таамаглахын аргагүй олон үйл явдлууд үргэлж л тохиож байдаг. Магадгүй үүний нэгэн жишээ нь зүүдэндээ аймшигт үйлдлүүдийг хийсэн хүмүүсийн сэтгэл сэртхийлгэм түүхүүд болов уу. Үнэхээр л өөрийн ухаангүй байхдаа хамгаас хайрладаг хүмүүсээ хөнөөчихвөл амьдрал там болон хувирах биз ээ...
Зүүдэндээ явдаг хүмүүсийн аймшигт түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хүүхдээ хөнөөсөн эцэг
Шотландын нийслэл Эдинбург хотын дараа орох Глазго хотод сэтгэл эмтлэм нэгэн аймшигтай хэрэг гарсныг та бүхэндээ хүргэе. Саймон Фрейзер (Simon Fraser) хэмээх залуу хүүхэд байхын л хар дарж зүүдлэх бүртээ өөрийн мэдэлгүйгээр ямар нэгэн аймшигтай хэрэг хийчихсэн сэрдэг байж. Нэгэн удаа тэрээр зүүдэндээ хөгшин эцгийгээ зодож, түүнчлэн эгчийгээ боомилж байгаад сэрсэн гэдэг. Үүнээс хойш олон жил өнгөрч, залуу ч нас биед хүрэн эхнэртэй болж, хөөрхөн хүүтэй болсон байна.

Саймоны хар дарах бүртээ хийдэг үйлдэл нь олширч, эхнэр нь яах учраа олохгүй байв. Залуу ч өөрөөсөө айж, унтахдаа өөрийгөө хүлээд унтдаг болжээ. Хэд хэдэн удаагийн сэтгэцийн эмчилгээний дараа байдал дээрдэж, хэсэгтээ л амар жимэр амьдарсан байна. Гэтэл нэгэн хар дарсан шөнө түүний амьдралыг бүхэлд нь там болгон хувиргажээ. 1878 оны 4-р сарын 10-ны шөнө Саймон зүүдэндээ орноосоо өндийн, хүүгийнхээ өрөөнд орсон байна. Удалгүй 18 сартай бяцхан хүүгээ орноос нь авч, толгойг нь хананд саван амь насыг нь бүрэлгэсэнийхээ дараа л ухаан орж сэржээ. Гэвч бүх зүйл нэгэнт оройтсон байлаа.

Цагдаа нар хэргийг мөрдөн шалгах явцад Саймон өөрийгөө хүүхдийнхээ амийг бүрэлгээгүй, зөвхөн хэн нэгэн харгис этгээдийн гараас хүүхдээ  хамгаалж байсан хэмээн мэдүүлэг өгсөн гэдэг. Эцэст нь мөрдөгчид түүнийг өөрийн ухаангүй, хэргээ хүлээх чадваргүй гэсэн дүгнэлтийн улмаас суллан явуулжээ. Тэр өдрөөс хойш түүний амьдрал там болсон гэвэл таарна. Хайртай эхнэр хүүхдээ алдаад зогсохгүй, цоожтой өрөөнд ганцаараа унтдаг болжээ.



2. Найз бүсгүйгээ буудаж, амь насыг нь хороожээ
Исом Брэдли (Isom Bradley) хэмээх Африк гаралтай Америк залуу найз охинтойгоо хамт амьдардаг байжээ. Түүний найз охиныг Ада Женкинс (Ada Jenkins) гэдэг байсан бөгөөд тэрээр найз охиндоо үнэхээр их хайртай байв. Брэдли хар дарах үедээ бодит амьдрал зүүд хоёроо ялгаж чаддаггүй байсны дээр үргэлж айдастай явдаг байж. Учир нь тэрээр урьд нь Лавренс Вилльямс (Lawrence Williams) хэмээх нэгэн хүнээс их хэмжээний мөнгийг зээлээд өгч чадахгүйн улмаас хэд хэдэн удаа сүрдүүлэгт автан зодуулж байжээ.

Түүнээс хойш зодуулж байгаа үеээ үргэлж зүүдлэн хар дарах болж, яах учраа олохоо байв. Үүнээс болж үргэлж айдастай яван, дэрэн доороо хүртэл цэнэгтэй бууг хийн унтдаг болжээ. Гарч ирээд зодох гэж оролдвол буудна хэмээн бодсондоо тэр бизээ. 1925 оны шөнө Брэдли хэн нэгэн өөрийг нь алахаар оролдож байна хэмээн зүүдэлж, орон доороосоо буугаа гарган найз охиноо буудан амийг нь хөнөөжээ. Цагдаа нарын дүгнэлтээр түүнийг өөрийгөө удирдах боломжгүй байсан хэмээн шийдэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон суллажээ.



3. Төрсөн эцгээ зодож амь насыг нь хөнөөсөн Англи хүү
Английн Манчестер хотын иргэн 23 настай Жюлес Лоу (Jules Lowe) 2003 онд төрсөн эцгээ нойрон дундаа хэрцгийгээр зодож алсан хэрэг гарсан юм. Тэрээр эцэгтэйгээ үнэхээр дотно байсан боловч тэр нэгэн өдрийн хатуухан сархадын нөлөөгөөр ийнхүү өөрөөсөө гарамгүй харгис үйлдлийг хийжээ.

Хэрэг гардаг өдөр Жюлес эцэг Эдди (Eddie)-тэйгээ ярилцан хэдэн хундага хатуу юм уусныхаа дараа унтахаар явсан байна. Хэсэг хугацааны дараа Жюлес эцгийгээ өшгичин дэвсэж амийг нь харгисаар бүрэлгэжээ. Тэр мөчид түүний хөрш эмэгтэй хэтэрхий их дуу чимээтэй байна хэмээн цагдаад дуудлага өгсөн гэдэг. Удалгүй цагдаа нар ирж, Эддигийн цогцсыг олж, Жюлесийг баривчилсан байна.



4. Солонгосууд охиныг минь хөнөөх гэж оролдсон
Австралийн Мельбурн хотын оршин суугч Айви Когдон (Ivy Cogdon) хэмээх нэгэн эмэгтэй хар дарж зүүдлэхээрээ мөн л бодит амьдарлаа зүүднээсээ ялгаж чаддаггүй байжээ. Тэрээр хар дарах бүртээ охиныхоо өрөөнд орон дээрээс нь дарж унан утгагүй үйлдлүүдийг хийдэг байж. Гэхдээ тухайн үедээ охины биед ямар нэгэн бэртэл учруулдаггүй байсан болохоор охин нь ч төдийлөн тоодоггүй байсан гэнэ. Гэвч 1950 оны 8-р сарын 11-ны нэгэн өдөр 50 настай Айви Когдон хар дарж, охиныхоо өрөөнд орон толгой рүү нь сүхдэн амийг нь хөнөөжээ. Тэрээр энэ талаараа мөрдөгчдөд хэлэхдээ "Солонгосчууд Австрали руу дайрч, манай гэрт орж ирэн охиныг минь алах гэж оролдсон" гэсэн байна.



5. Зүүдэндээ 4 настай хүүгээ хөнөөжээ
Хойд Каролинагийн оршин суугч 50 настай Жозеф Энтони Митчелл (Joseph Anthony Mitchell) 2010 оны 9-р сарын 22-ны өдөр аймшгийн маск өмсөн 13 настай Алексис (Alexis) охиныхоо өрөөнд орж, түүний хоолойг хананд шахаж, ухаан алдуулсан байна. Тэр агшныг харсан Девин хүү хамаг хурдаараа ээжийнхээ өрөө рүү гүйн орж, ээжийгээ сэрээжээ.

Болсон явдлыг ухаарсан Кристина Пeрoлини (Christine Perolini) нөхрөөсөө үхтлээ айж, 4 настай хүүгээ авахаар өрөөнд нь орох мөчид түүний амьдрал нүднийх нь өмнө нурах шиг санагджээ. Учир нь бяцхан хүүгийн амьгүй бие, орныхоо өмнө хэвтэж байжээ. Хэргийг шалгасан мөрдөн байцаагчид Жосефийг сэтгэцийн эмгэгтэй, зүүдэндээ явах өвчтэй хэмээн оношлон хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гэдэг.



6. Зүүдэндээ эхийгээ хөнөөсөн хүү
1987 оны 5 сард 23 настай Кэннет Парк (Kenneth Park) шөнө дунд гэрээсээ унтаагаараа гарч, машинаа асаан 23 киолметр газар явж, ээж аавындаа иржээ. Тэрээр өөрт байсан илүү түлхүүрээр хаалгыг онгойлгон орж, гал тогооноос том хутга  авсаар ээж аавынхаа унтлагын өрөө рүү явсан байна. Удалгүй тэрээр унтаж байсан ээжийнхээ амийг бүрэлгээд, аавыгаа онц ноцтой гэмтээжээ. Тэрээр сэрээд өөрийнхөө хийсэн үйлдэлд гайхаж цочирдон, гэрээс нь  хамгийн ойрын цагдаагийн хэлтэс дээр очоод хэргээ хүлээсэн гэдэг.



7.  Найзыгаа хөнөөсөн залуу
1879 онд 30 настай Фэйн хэмээх залуу найзыгаа хөнөөсөн хэргээр шүүхэд дуудагдсан байна. Хэрэг гарахаас өмнө Фэйн, Жорж Вэлих (George Welch) хэмээх нэгэн найзтайгаа "Веранда" зочид буудалд хоножээ. Тэнд өрөө сулраагүй байсан тул нийтийн танхимд амаржээ. Гэтэл буудлын ажилтан өрөө суларсан болохыг Жорж-д хэлсэн тул тэрээр найзыгаа сэрээд өрөөндөө орж амрахыг хүссэн байна. Гэтэл Фэйн гэнэт босож ирээд халааснаасаа буун гарган найзыгаа болон буудлын ажилтныг бууджээ. 



8. Найз бүсгүйгээ онц ноцтойгоор амийг нь бүрэлгэжээ
1846 онд Алберт Жэксон (Albert Jackson) хэмээх зүүдэндээ явах өвчтэй залуу Мария Бикфорд (Maria Bickford) хэмээх бүсгүйтэй гэрлэсэн байна. Нэгэн өглөө Албертын ах Тиррел (Tirrel) дүүгийндээ зочилтол унтлагын өрөөнөөс нь хүн уйлах чимээ гарчээ. Гэтэл дүү нь эхнэрийнхээ чих, хоолой, зэргийг нь тасдсан байдалтай уйлаад сууж байсан гэдэг.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()