2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг)

2015-12-28, 23:50
16,145

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг бөгөөд жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг юм. Бид өмнө нь та бүхэндээ хамгийн том сарьсан багваахай, өндөр хосууд гэх мэт олон сонирхолтой мэдээллийг хүргэсэн билээ. Харин энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (3-р хэсэг)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Хамгийн үнэтэй хэл
Женаро Пелисиа (Нэгдсэн Вант улс) Коста Кофены дэлгүүрүүдийн хуурсан кофены боодолтой үр бүрийг амсаж үздэг. 2009.03.09-нд Ллойдын мэдээлснээр тэр өөрийн хэлээ 10 сая фунт стерлинг (14 сая доллар)-ээр даатгуулжээ. “Миний мэргэжилд миний амтлах мэдрэмж маш чухал үүргэтэй. 18 жилийн туршлага минь надад хэдэн мянган амт ялгах чадвар бий болгосон” гэж тэр тайлбарладаг байна.





2. Хамгийн олон алга ташилт
2015.02.09-ний байдлаар АНУ-ын “Азын хүрд” алдартай теле шоуны хөтлөгч Ванна Уайт, 32 улирлын нэвтрүүлгийн үеэр 3.721.446 удаа алга ташжээ. Гэхдээ тэр одоогийнхоо теле шоуг 1983.09.19-өөс хөтөлж ирсэн ба 10 нэвтрүүлгийн 6,151 эпизодод гарчээ. Тэр шоу бүр дээр дунджаар 606 удаа алгаа ташсан байна.



Анхныхаа нэвтрүүлгээс хойш нийтдээ 6,000 үдшийн даашинз өмссөн бөгөөд тэр ч бүү хэл шүтэн бишрэгчид нь түүний хувцасны талаар “ваннадах” гэсэн хэллэг хүртэл гаргажээ.



3. Харилцаа холбооны хамгийн том ажиглалтын сүлжээ
1947 (зураг нь дээр Германы станц) онд Их Британи, АНУ, Шинэ Зеланд, Австрали болон Канад улсад электрон урсгалыг чагнах зориулалт бүхий Эчелон сүлжээ байгуулагджээ. Зарим судлаач тус сүлжээг дэлхий даяар явж байгаа интернэт, суурин утас, сансрын харилцаа холбооны 90%-ийг тагнаж, чагнадаг гэсэн судалгаа гаргасан байна.





4. Хамгийн өндөр үнээ
АНУ-ын Иллиной мужийн Оранжвил тосгоны Мемори Лэйн фермийн Гольштейн үүлдрийн Блозом гэх үнээний сэрвээний өндөр 2014.05.24-нд 1,9 метр байжээ. Доор түүний зургийг эзэн Патришиа Мийдс-Хансоны хамт үзүүлэв. Блозом бол фермийн “төлөөлөгч” юм байна.



БАРИМТ
Үхрийн гэдэс нь шингэц муутай өвс ногоог шингээх зорилготой бөгөөд өдөрт 8 цагийг сэвс буюу идсэн өвсөө дахин хивж өнгөрөөдөг байна.



5. Хамгийн том цул баримал
Египетийн Нил мөрний баруун эргийн "Гизагийн Аварга Сфинкс" ганц том чулууг засаж бүтээсэн хамгийн том баримал юм. 20.22 м өндөр, 73.5 м урт, 19.3 м өргөнтэй, МЭӨ-2500 жилийн тэртээ бүтээсэн энэ баримал хүний нүүрний дүрстэй арслан биетэй бөгөөд урд хоёр сарвуун завсраа жижиг тахилын байгууламжтай ажээ.





6. Нарны эрчим хүч ашигладаг хамгийн том Цахилгаан Станц
2014 оны эхээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн АНУ-ын Мохави цөл дэх Иванпа Нарны Цахилгаан үүсгүүрийн Систем нь дээд тал нь 392 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэрээр нарын гэрлийг 173.500 “гелиостат” (хөдөлгөөнт толь) ашиглан 3 цамхагт тусгаснаар 140.000 айл гэрийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.





7. Хамгийн том жижигрүүлсэн ертөнц
БНХАУ-ын Гуандон мужийн Шензен хотод 48 га талбай эзлэн оршдог “Дэлхийн цонх” сэдэвчилсэн паркт дэлхийн хамгийн алдартай 130 төрлийн байгууламж, байгалийн цогцолбор, соёлын дурсгалт газрын жижигрүүлсэн хувилбар бий. Тухайлбал: ОХУ-ын Гэгээн Василийн цогчин дуганаас авахуулаад Ниагарын хүрхрээ, Эйфелийн цамхаг гээд бүгдийг үзэж болно



БАРИМТ
Дэлхийн цонх” парк нь 5 тивийн жижиг байгууламжуудыг 1:1, 1:5, 1:15 хэмжээний масштабтайгаар жижигрүүлсэн байдаг. Та энд зочилсноор нэг өдрийн дотор дэлхийн өнцөг булан бүрд айлчлах боломжтой болно.



8. Хамгийн эгц налуу “модон галзуу хулгана”
Голиат галзуу хулгана 2014.07.19 АНУ-ын Иллинойс мужийн Гарний хотын “Six Flags Great America”-д нээгджээ. Энэ нь 54.86 метрээс 85.13° өнцөг үүсгэж эгц доошоо үргэлжилэх модон галзуу хулгана юм. Мөн 115.7 км/ц-ын хурдтай хамгийн хурдан модон галзуу хулгана ажээ.





9. Хамгийн том ЛЕГО усан онгоц
Английн Лондонд болсон БРИК арга хэмжээний үеэр Брайт Брикс 7.79 метр урттай Эзэн хааны шуудангийн Күйн Мэри онгоцны загварыг үзүүлжээ. Уг онгоц нь нэгэн үе дэлхийн хамгийн том тээврийн онгоц байсан бөгөөд 1936 оноос 1967 онд Кюнард Лайн компани Дэлхийн хоёрдугаар дайны үед цэрэг зөөвөрлөхөд ашиглаж байжээ. 300 мянган легоноос бүтсэн уг загварыг хийхэд 6 хүн 5 сар зарцуулсан бөгөөд 8 хэсэг болгож бүтээжээ.



Брайт Брикс компанийг үүсгэн байгуулагч Данкан Турмаш нь ЛЕГО компаний сертификаттай идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 14 мэргэжилтний нэг юм



10. Анхны био-анагаахын “шивээс”
2012 оны 05-р сард АНУ-ын Принсетоны Их Сургуулийн эрдэмтэд шүдний пааланд наалдах бичил мэдрэгчийг зохион бүтээснээ зарлажээ. Энэ нь өчүүхэн хэмжээний электродуудтай байхаас гадна алсын төхөөрөмжид мэдээлэл дамжуулах үүрэг бүхий утасгүй хувиргагчтай юм. “Шивээс” нь шүдийг хорхойтуулах, аливаа халдвар авхуулж болзошгүй бактериудыг мэдрэх бөгөөд энэ талаар асуудал үүсэж байгаа талаар эзэндээ мэдэгддэг байна.





11. Хамгийн урт унадаг дугуй
2011.08.05-ны өдөр Нидерландын Маархеец хотод Миел ван Марлес Веркплоег гэгч жирийн унадаг дугуй шиг хоёр дугуйтай, 35.79 м урт хамгийн урт дугуй зохион бүтээжээ. Тван (урд) болон Рүүд Мойлендик (ар талынх) ах дүү хоёр энэ унадаг дугуйг унаж туршсан байна.



БАРИМТ
Хамгийн урт унадаг дугуйг маш олон төрлийн хөнгөн цагаан тулгуур /аливаа тоглолт, концертод гэрэлтүүлгийн тоноглолд хэрэглэдэг төрөл/ ашиглан зохион бүтээжээ. Зохион бүтээсэн багийнхан цор ганц урт тулгуурыг ашигласан бол унах байсан.



12. Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин
Сандра Баллок 2014 оны 6-р сарын эцэс гэхэд 51 сая долларын орлоготой ажиллахаар тооцогджээ. Энэ хугацаанд Баллокийн тоглосон хамгийн шилдэг кино нь, Алфонзо Куароны уран зөгнөлт бүтээл болох Гравити (2013) байсан бөгөөд тус кино дэлхийн хэмжээнд 716 сая долларын орлого олсон байна.





13. Эмэгтэй найруулагчийн найруулсан хамгийн өндөр орлоготой кино
Женнифер Лигийн Крис Бактай (хоёул АНУ) хамтран найруулсан Frozen (2013) кино дэлхийн хэмжээнд кино театруудаас 1.27 тэрбум долларын орлого олсон байна. Мөн Frozen кино 1 тэрбум долларын орлого олсон хамгийн анхны эмэгтэй найруулагчтай кино болсон ажээ. Үүнээс гадна хамгийн өндөр орлоготой анимейшн төрлийн кино болсон байна. Ли болон Бак нар 2015 оны 3-р сард нээлтээ хийсэн "Frozen Fever" нэртэй богино хэмжээний анимейшн киног мөн хамтран найруулжээ.





14. Хамгийн удаан хугацаанд тоглогдсон жүжиг
Францын хөгжмийн зохиолч Клауд Мишэл Шөнбэрг, найрагч Алайн Боублил нар "Les Miserables"-г найруулсан юм. Тус жүжиг 2015 онд анх тайзанд тавигдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэжээ. Жүжиг анх 1985 онд нээлтээ хийсэн бөгөөд Францын хувьсгалын үеийн зохиолч болох Виктор Хюгогын бүтээлээс санаа авсан байна.





15. Хамгийн их тоглосон видео тоглоом
“Assassin’s Creed бол техникийн агуу хүчээр бий болсон орчин үеийн амжилтын түүх юм...”
Assassin’s Creed-ийн бүх тоглогчид 2014.05.22 гэхэд "Assassin’s Creed IV: Black Flag (Ubisoft, 2013)"-ийг тоглоомчид дэлхийн даяар нийтдээ 45162 жил 131 өдөр 19 цаг тоглосон байжээ. Энэ нь "Assassin’s Creed III"-ийг тоглосон нийт цагаас 10.000 жилээр илүү байгаа юм. Тоглоомчид нийтдээ 964’721’963’817 "animus fragment" цуглуулж, 980’305’303’180 эрдэнэсийн авдар олж, 5’372’737’156 хөлгийг устгаж, 1’295’005’143’470 далайн амьтдыг жадалжээ


 
БАРИМТ
Карибийн тэнгисийг хяналтандаа аваад байсан 18-р зууны далайн дээрэмчид зэвсэглэл сайтай байсан бөгөөд Англи, Голланд зэрэг колоничлогч эзэнт гүрнүүдийн усан онгоцнуудыг дээрэмдэж баяждаг байжээ. Тэд халаасаа гар буугаар дүүргээд тулаанд ордог байсан хэдий ч өөр далайн дээрэмчдийн хөлөг рүү довтлох нь ховор байв.



16. Хамгийн том зурагт ном
2014.08.30-ны өдөр Америкт, Омар Моралесын бүтээсэн "CruZader" зурагт номын Ватиканы төлөөлөгч номын нэгдүгээр бүлэг 60.9 х 94.4 см хэмжээтэй байсан байна. Бүрэн өнгөт 28 хуудаснаас бүрдэх энэ номыг 105 хувь хэвлэжээ. Зохион бүтээгчид тус номыг АНУ болон Олон улсын зах зээлд нэг бүрийг нь 200-300 америк доллараа борлуулсан байна.





Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
~ 2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~


Танд энэ мэдээлэл таалагдсан бол илүү сонирхолтой мэдээллийг саяхан Монгол хэл дээр орчуулагдан ирсэн “Гиннессийн Дэлхийн Амжилтууд 2016” номноос үзээрэй.


Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой:
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...
 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()