Хөдөө нутгаар төрөл бүрийн амьтан амьдрах нь элбэг. Тэгвэл энэхүү нийтлэлийг бичигч залуугийн хэлж байгаагаар тэрээр нэгэн өглөө гарахад ийнхүү өхөөрдөм амьтан түүний гэрийн гадаа байсан байна. Ингээд энэ бяцхан биет юу болохыг сонирхоцгооё.
Хадгалах
Флоридагийн загасчид болох ах дүүс өнгөрсөн долоо хоногт аварга загасыг агнасан байна. Ийнхүү тэд олны анхаарлын нүдэнд өртөхгүй байх болов уу хэмээн бодсон ч чадсангүй. Олны нүдэнд өртөх болсон шалтгаан нь тэднийг харих үед бензин нь дууссанд оршино.
Хадгалах
Грекийн "Хиос" арлын иргэд “Улаан өндөгний баяр”-ыг ихэд өвөрмөц маягаар тэмдэглэдэг байна. Оросын иргэдийн хувьд өндөг будаж, үзэмтэй боов хийдэг бол Хиос арлын иргэд Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө салют буудуулан тэмцэлддэг аж.
Хадгалах
Гэрэл зурагчин Тошитеру Ямажи 10 жилийн турш японы фермер болон түүний тооройнуудын хоорондох бараг л гэр бүлийн шахуй болсон харилцааг ажиглан ихэд сэтгэл нь хөдөлж, тэдний талаар фото нийтлэл бэлтгэсэн байна. Энэ цаг үед маш их дутагдаж буй элгэн халуун, нинжин сэтгэлийн найрсаг уур амьсгалыг энэ нийтлэлээс мэдрэхийг санал болгож байна.
Хадгалах
Долоон жилийн өмнө нэгэн зодооны үеэр 17 настай Баляль хүү Абдулл Хуссейнзадехыг хутгалан амь насыг нь хороосон аж. Ингээд түүнд цаазаар авах ялыг оноожээ. Харин цаазаар авах ялыг гүйцэлдүүлэх тэр мөчид нас барсан хүүгийн ээж ирж ялтанг алгадсан аж. Ийнхүү алгадсаныхаа дараа залууг уучилсан болохоо хэлсэн бөгөөд цаазаар авах ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
Хадгалах
Танзанийн "Серенгити" хүрээлэнд дараах гэрэл зургуудыг дарсан байна. Эмэгчин ирвэс өдрийн цайныхаа үеэр гөрөөс агнасан бөгөөд олзоо мод руу авч гарсан аж. Магадгүй энэ нь өөрийн хоолыг бусдаасаа харамласан явдал юм болов уу. Түүнийг ямар хүчтэйг анзаарч болно.
Хадгалах
Тайландчууд шинэ оноо европ маягаар 12 сарын 31-нээс 1 сарын 1-нд шилжих шөнө угтан авдаг болсон. Үнэндээ, уламжлалын дагуу бол 4 сарын 13-нд шинэ жилийг тэмдэглэдэг бөгөөд уг баярыг “Сонгкран” гэж нэрлэдэг байна. Тэд бид нар шиг шинэ жилийн баярыг жилд хоёр удаа тэмдэглэдэг гэсэн үг юм.
Хадгалах
Мэс заслын эмч нар хагалгааны үеэр, нэгэн бизнесмений ходоодноос 400 грамм жинтэй 12 алтан жижиг гулдмай гарган авчээ. Эмч нар тэр даруй л цагдаа болон гаалийн ажилтнуудыг дуудсан байна.
Хадгалах
Английн Хэмпшир хотод амьдрах Жек Робинсон (Jack Robinson) хэмээх хүүд тархины хорт хавдартай гэх аймшигт оношийг тавьжээ. Амьдрах цөөхөн хором үлдсэн гэдгийг мэдсэн хүү, өөрийн хүсэл мөрөөдлийг жагсаан бичсэн бөгөөд талыг нь ч болов биелүүлэхийг хүсэж байжээ.
Хадгалах
Бразилийн Кандиду-Годой хэмээх хот нь “Ихрүүдийн хот” гэдгээрээ алдартай. Учир нь арван төрөлт тутмын нэгэнд нь заавал ихэр хүүхэд төрдөг ажээ. Энэ хот нь дэлхийн хамгийн олон ихэртэй хот юм байна. Ийнхүү олон ихэр хүүхэд төрөх болсныг "Освенцим" хорих лагерийн эмч Йозеф Менгеле (Josef Mengele) гэгч, цэвэр Ари үндэстний хэв
шинжийг агуулсан хүмүүсийг олшруулахын тулд туршилт хийсэнтэй холбодог. Тэрээр Ари үндэстэнгүүдийг бий болгохын тулд маш олон ихэр хүмүүс дээр туршилт хийдэг байсан аж.
Хадгалах
Дөрвөн настай бяцхан охин болох Изабелла Лакетт (Isabella Luckett) нь төрөлхийн нугасны мэдээ алдалтын өвчтэй юм байна. Тэрээр алхах битгий хэл зогсож ч чаддаггүй бөгөөд зөвхөн тэргэнцэр дээр л явдаг байжээ. Харин эгчийнхээ хуримын үеэр тэрээр цэцэг цацан явах үүргийг гүйцэтгэх болсон байна. Гэхдээ бяцхан охин алхаж чадахгүй учир, яаж энэ үүргийг гүйцэтгэх бол хэмээн та гайхаж байна уу? Түүний аав нь охиноо аз жаргалтай болгох нэгэн санааг олжээ.
Хадгалах
Хятад улсын өсвөр насныхан болон залуучууд инээмсэглэх сургалтыг маш ихээр хийх болсон байна. Ийнхүү тэд инээмсэглэж сурахын тулд өдөр бүр бэлтгэл хийдэг аж. Инээмсэглэж сурах эртний уламжлалт аргуудын нэг нь шүдэндээ савх зуух явдал юм.
Хадгалах