4 настай охиндоо аз жаргал бэлгэлсэн аав

2014-04-22, 02:08
21,499
Дөрвөн настай бяцхан охин болох Изабелла Лакетт (Isabella Luckett) нь төрөлхийн нугасны мэдээ алдалтын өвчтэй юм байна. Тэрээр алхах битгий хэл зогсож ч чаддаггүй бөгөөд зөвхөн тэргэнцэр дээр л явдаг байжээ. Харин эгчийнхээ хуримын үеэр тэрээр цэцэг цацан явах үүргийг гүйцэтгэх болсон байна. Гэхдээ бяцхан охин алхаж чадахгүй учир, яаж энэ үүргийг гүйцэтгэх бол хэмээн та гайхаж байна уу? Түүний аав нь охиноо аз жаргалтай болгох нэгэн санааг олжээ.
4 настай охиндоо аз жаргал бэлгэлсэн аав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. “Upsee” хэмээх хантаазны ачаар бяцхан охин эгчийнхээ хуримын үеэр цэцэг цацан явж чадсан юм.

www.caak.mn

2. Изабелла өөрийгөө яг л үнсгэлжин мэт санасан гэнэ. Энэ миний хамгийн жаргалтай мөчүүдийн нэг байсан хэмээн тэрээр хэлжээ.

www.caak.mn

3. Охины даашинзанд энэ хантаазыг оёсон байна.

www.caak.mn

4. Тусгай бүсний ачаар охиныг аавтай нь холбожээ.

www.caak.mn

5. “Upsee” худалдаанд гараад удаагүй байгаа ч, ийнхүү олон хүнийг жаргалтай болгож чадсан байна.

www.caak.mn

6. Охины аав болох Гэри Лакетт “Upsee” компанийхантай холбогдож хантаазыг худалдан авчээ.

www.caak.mn

7. Изабелла хуримын үеэр анхны алхамаа хийж чадсандаа маш их баяртай байсан байна. Үнэхээр түүний царайнаас энэ баяр баясгаланг харж болно.

www.caak.mn
Сонирхуулахад, Upsee–г нуруу нугасны өвчтэй нэгэн хүүд зориулан хийж байсан бөгөөд хожим нь маш олон хүнийг ийнхүү аз жаргалтай болгож чаджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()