СААК БАРИМТ

Тайландын хотын гудамжинд сармагчны дайн болж, зам хаагджээ

Та бид өнөөдрийг хүртэл гайхмаар сонин тулаант үзэгдлүүдийг кино дэлгэцнээс тоймгүй олон удаа харж байсан билээ. Гэвч кинон дээрээс л харж байсан тэдгээр харгис тулааныг бодит амьдрал дээр олж харах үед дэргэд нь байгаа хүмүүст ямар сэтгэгдэл төрдөг нь хачирхалтай. Яг энэ явдал өнгөрсөн 7-р сарын сүүлээр Тайланд улсын төв хэсэгт орших Лопбури мужийн гудамжинд болж өнгөрсөн бөгөөд үймээн үүсгэсэн этгээдүүдээс болж бүхэл замын хөдөлгөөн саатсан байна. Хамгийн хачирхалтай нь ширүүн зодоон хүмүүсийн хооронд биш, сүрэг сармагчингуудын хооронд болжээ. 

Тайландын хотын гудамжинд сармагчны дайн болж, зам хаагджээ Хадгалах

Хүүхэд, моринд шивээс хийдэг Шинэ Зеланд залуугийн бүтээлүүд

Та бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр гайхам сонирхолтой зүйлс дэндүү олон байдаг аж. Шинэ Зеландын хамгийн олон хүн амтай Окленд хотын оршин суугч Бенжамин Ллойд (Benjamin Lloyd) гэх шивээсчин өвчтэй хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл, баяр баясал бэлэглэх зорилгоор шивээс хийж өгдөг байна. Үүгээр зогсохгүй тэрээр одой моринд хүртэл шивээс хийсэн гэдгээрээ цахим хэрэглэгчдэд танигдаж, ихээхэн хэл аманд өртөөд байгаа юм. Түүнийхээр моринд ч бас өөртөө итгэх итгэл хэрэгтэй гэнэ...

Хүүхэд, моринд шивээс хийдэг Шинэ Зеланд залуугийн бүтээлүүд Хадгалах

Түүхэн үйл явдалд эргэлзэгчдийн гаргасан сонирхолтой таамгууд

Түүхийн онол эсвэл түүх судлал бол түүхэн баримт, үйл явдлыг шинжлэх ухааны үүднээс судалдаг салбар юм. Өөрөөр хэлбэл, түүх судлал нь түүхэн үйл явдлыг шинжлэх ухааны мэдлэгтэй холбоотой тодорхой аргуудыг ашиглан шинжилж, тодорхойлдог. Үүний дагуу зарим хүмүүс зарим түүхэн үйл явдлуудыг хэвшмэл болсон ойлголтоос гадуур таамаг гарган өөр өнцгөөр тайлбарлахыг оролддог юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхолтойг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэн үйл явдалд эргэлзэгчдийн гаргасан сонирхолтой таамгууд Хадгалах

Япон дахь маш хямдхан мөртлөө хэн ч авдаггүй байшингуудын гунигтай бөгөөд айдас хүргэм нууц

Япон улс эрт цагаас тусгаарлагдмал байхыг илүүд үзсээр ирсэн аж. Гагцхүү сүүлийн 100 жилд л гадны нөлөөгөөр л бусад орнуудтай харилцаагаа тэлсэн юм. Тиймээс иргэд нь ч мөн илүү биеэ даасан чанартай байдаг. Гэвч орчин үед биеэ даасан гэхээс илүү нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн тоо огцом нэмэгдэх болсон бөгөөд 1980-аад онд "Кодокүши" буюу "ганцаардмал үхэл" гэдэг нэр томъёо гарч ирсэн байна. Энэ нь ганц бие, ойрын хамаатан садан танил тал байхгүй хүмүүс гэртээ ганцаараа нас барахыг хэлдэг аж. 

Япон дахь маш хямдхан мөртлөө хэн ч авдаггүй байшингуудын гунигтай бөгөөд айдас хүргэм нууц Хадгалах

Токиогийн Олимпын тосгонд амьдрал ямар байгааг Америкийн тамирчин харуулжээ

Эх орондоо медальтай буцахын төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө батлан харуулахаар хичээж буй тамирчдын шийдвэрлэх мөчийг биеэр очин гэрчилж чадаагүй ч цэнхэр дэлгэцийнхээ урд "уяатай" өдөр хоногуудыг өнгөрөөж байгаа хүмүүс дэлхий даяар сая саяараа бий. Тэгвэл Токио-2020 Олимпын наадамд оролцож буй улс улсын шилдэг тамирчид Олимп тосгонд амьдрал ямар байгааг харуулах зургуудыг цахим орчинд нийтэлжээ. Үүнээс АНУ-ын регбигийн тамирчин Коди Мелфи (Cody Melphy) -ийн цахим сүлжээнд хуваалцсан Олимп тосгоны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Токиогийн Олимпын тосгонд амьдрал ямар байгааг Америкийн тамирчин харуулжээ Хадгалах

"Олсон хүний олз" - Нью-Йоркийн гудамжинд хаягдсан үнэт зүйлсийг цуглуулсан нь...

Нью-Йорк хотод хүмүүс өөрт хэрэгцээгүй болсон зүйлээ өрөөл бусадтай хуваалцах нь ихэссэн байна. Нэгэнт эзэндээ таалагдахаа больсон тавилгыг хогийн цэг дээр аваачиж хаяхын оронд зүгээр л орон сууцны хорооллын гадаа орхиход хэрэгтэй хэн нэгэн нь олзуурхаад аваад явах аж. Ингэснээр хэн хүнгүй хөрөнгө мөнгөө тодорхой хэмжээгээр хэмнэхээс эхлээд байгаль орчинд ч ээлтэй гэдгийг дурдах нь зүйтэй. Яг энэ журмаар хүмүүс бие биедээ хэрэгцээт зүйлсээр нь дэм болж байгаа сонирхолтой тохиолдлуудаас та бүхэнд онцолж байна. 

"Олсон хүний олз" - Нью-Йоркийн гудамжинд хаягдсан үнэт зүйлсийг цуглуулсан нь... Хадгалах

Хуримыг нь улам дурсамжтай болгосон хөгжилтэй мөчүүдээ цахим хэрэглэгчид хуваалцжээ

Дийлэнх хосууд ирээдүйн амьдралаа хамтдаа нэгтгэхээр ойр дотны бүхий л хүмүүсийг цуглуулсан хуримын ёслолоо бүх талаар төгс төгөлдөр зохион байгуулалттай байлгахыг хүсдэг. Энэ үйл явдал хүний амьдралд ховорхон тохиох нандин мөчүүдийн нэг учраас тэднийг буруутгах аргагүй. Гэвч хөгжилтэй нь дэндсэн хосууд хуримынхаа өдрөөр зориуд хүмүүсийг гайхшруулах гэнэтийн бэлэг барьдаг бол зарим нь үүссэн гэнэтийн асуудлыг мартагдашгүй өдрийг улам онцгой болгож буй дурсамж хэмээн хүлээн авдаг аж. Ингээд та бүхэнд хосуудын амьдралд мартахын аргагүй дурсамж болж үлдсэн нандин мөчүүдээс хүргэж байна.

Хуримыг нь улам дурсамжтай болгосон хөгжилтэй мөчүүдээ цахим хэрэглэгчид хуваалцжээ Хадгалах

"Харааны таашаал" - Их цэвэрлэгээний өмнөх болон дараах үе

Гялалзтал угаасан аяга таваг, цэвэрхэн угаагуур гэх мэт ялангуяа бусдын цэвэрлэсэн зүйлсийг харах сайхан байдаг шүү дээ. Хачирхалтай нь, цэвэр цэмцгэр байдал алсын зайнаас хүртэл хүний сэтгэлд таатай мэдрэмж төрүүлж чаддаг байна. Тэгвэл цахим ертөнцийн хэрэглэгчдийн зарим зүйлсээ хүч хөдөлмөрөө гарган хэрхэн цэвэрлэсэн байгаа дүр зургуудаар хамтдаа аялцгаая. 

"Харааны таашаал" - Их цэвэрлэгээний өмнөх болон дараах үе Хадгалах

Тэрбумтан Илон Маск өдгөө хаана амьдарч байгаа вэ?

Forbes сэтгүүл Tesla-ийн үүсгэн байгуулагч Илон Маскийн нийт хөрөнгийг 233 тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байдаг. Ийм хэмжээний мөнгөтэй хүн ёстой л хүссэн газраа амьдарч чадах нь тодорхой. Гэвч тэрээр саяхан өөрийн байшингийн зургийг цахим орчинд хуваалцсан байна. Эндээс харвал дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Илон үнэхээр даруухан газар амьдардаг ажээ. Илон Маскийн гэр нь Техасын Бока Чика тосгонд SpaceX -ийн пуужин хөөргөдөг талбайн хажууд байрладаг. Тэр компанийнхаа ойролцоо амьдрахыг илүүд үздэг учраас ийм байршлыг сонгожээ. 

Тэрбумтан Илон Маск өдгөө хаана амьдарч байгаа вэ? Хадгалах

"Яаж сэтгэдэг байна аа..." - Санаанд оромгүй байдлаар бүтээгддэг зүйлс

Сүүлийн хэдэн зууны турш хүний гарт хүчин мөхөсдөөгүй зүйлс манай гариг дээр цөөхөн үлджээ. Амьдралыг илүү энгийн, илүү тухтай, илүү аюулгүй болгох шаардлага хэзээ ч барагдахгүй тул тэр чинээгээр шинэ санаа, технологиуд гарсаар байна. Үүнийг дагаад аливаа зүйлийг бүтээх явц төвөгтэй болох тул хийж чадах мэргэжилтний тоо нь цөөрч, хийдэг процесс нь нууц хэвээр үлддэг. Тэгвэл дараах нийтлэлээс тэрхүү нууцлаг бөгөөд санаанд оромгүй аргуудыг сонирхоорой.

"Яаж сэтгэдэг байна аа..." - Санаанд оромгүй байдлаар бүтээгддэг зүйлс Хадгалах
2021-07-31, 16:00

Шри-Ланк эр хашаанаасаа 100 сая долларын үнэ хүрэх индранил чулуу олжээ

Дэлхийн түүхэнд олдсон хамгийн том индранил чулууны бөөгнөрлийг Шри-Ланкийн Ратнапура хотын нэгэн оршин суугч өөрийн хашаандаа худаг ухаж байхдаа олжээ. Хагас тонн гаруй жинтэй уг чулуун дахь индранилын нөөцийг мэргэжилтнүүд 100 сая ам.доллараар үнэлсэн байна. 

Шри-Ланк эр хашаанаасаа 100 сая долларын үнэ хүрэх индранил чулуу олжээ Хадгалах

Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эцэг эх болохыг харуулах сэтгэл хөдөлгөм мөчүүд

Хүүхэд бүр хайрыг мэдэрч өсөх нь чухал. Нас нэмэх тусам хүүхдүүд аав ээжийнхээ ачлалыг үг, үйлдэл бүрээс нь мэдэрч эхэлдэг ч хариу талархлаа хэрхэн илэрхийлэхээ төдийлөн мэддэггүй. Үнэндээ ямар ч үед санаа тавих хүү, охинтой байна гэдэг л тэдний хувьд хангалттай ачийг нь хариулсан хэрэг шүү дээ. Юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ хаана байдагт дараах бяцхан түүхүүд хариулт өгөх болно.

Хүний хамгийн үнэт эрдэнэ нь эцэг эх болохыг харуулах сэтгэл хөдөлгөм мөчүүд Хадгалах
2021-07-31, 14:00