Шри-Ланк эр хашаанаасаа 100 сая долларын үнэ хүрэх индранил чулуу олжээ

Дэлхийн түүхэнд олдсон хамгийн том индранил чулууны бөөгнөрлийг Шри-Ланкийн Ратнапура хотын нэгэн оршин суугч өөрийн хашаандаа худаг ухаж байхдаа олжээ. Хагас тонн гаруй жинтэй уг чулуун дахь индранилын нөөцийг мэргэжилтнүүд 100 сая ам.доллараар үнэлсэн байна. 

Шри-Ланк эр хашаанаасаа 100 сая долларын үнэ хүрэх индранил чулуу олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цайвар цэнхэр өнгөтэй энэхүү үнэт чулууг Шри Ланкийн өмнөд хэсэгт орших Ратнапура дахь Гамаж хэмээх үнэт чулууны бизнес эрхэлдэг эр хашаанаасаа санаанд оромгүй тохиолдлоор олсон гэнэ.

Нийтдээ 510 кг жинтэй тэрхүү чулуунд агуулагдсан индранил нь 2.5 сая карат аж. Тэрээр өөрийн олзоо "Гэнэтийн аз жаргал" гэж нэрлэжээ.

Гамажийн худаг ухуулахаар хөлсөлсөн ажилчид нүх ухаж байгаад хэд хэдэн ер бусын чулуу гаргаж ирсний нэг нь энэ байсан гэжээ. Хэд хэдэн том индранил шавартай барьцалдаж ийм том хэмжээтэй болсон бөгөөд тэднийг цэвэрлэж чалгаж авсан байна. 

Дээрх чулуунуудын хэд нь өндөр чанартай болохыг шинжээчид хараахан тогтоогоогүй байна. Индранил нь гол хэсэгтээ гэрэлтдэг "одтой" гэдгээрээ алдартай. Энэ нь астеризм гэж нэрлэгддэг гэрлийн тусгалын үзэгдэлтэй холбоотой юм. Ратнапура муж нь эрдэнийн чулууны судал ихтэй нутаг гэдгээрээ алдартай бөгөөд тухайн бүс нутгаас үүн шиг хэд хэдэн олдвор өмнө нь гарч байсан гэнэ. Шри Ланка нь индранил үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг боловч тус улсын үнэт эдлэлийн салбар цартахлын улмаас хүнд байдалд орсон байна.

Орон нутгийн шинжээчид "Гэнэтийн аз жаргал" нь тус эрдэнийн чулууны салбарт шаардлагатай түлхэц өгөх болно гэж найдаж байна. "Хэмжээг нь харгалзан үзвэл энэ чулууг хувийн цуглуулагчид эсвэл музей сонирхох болно гэж бид бодож байна" гэж Шри Ланка улсын үнэт чулуу, үнэт эдлэлийн хэрэг эрхлэх газрын дарга Тилак Вирасингх өгүүлжээ.

Шри-Ланкийн засгийн газрын мэдээллээр тус улс 2020 онд 500 сая долларын үнэт чулуу, үнэт эдлэл экспортолжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()