СААК БАРИМТ

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх

Дэлхийн 2-р дайны дараа энх цаг ирэхэд Зөвлөлт холбоот улсын удирдагч Йосиф Сталин барууны орнуудын төрийн тэргүүд шиг хуягласан унаатай болохоор шийдсэн байна. Түүний хүсэлтээр ЗИС-115 лимузиныг ЗИС-110 загварынх нь суурин дээр бүтээж байжээ. Зохион бүтээгчид нь хуяглагдсан болон энгийн загваруудыг гаднаас нь харахад ялгагдахгүй байхаар өөрчлөхийн тулд чадах бүхнээ хийсэн гэдэг. Энэхүү ЗИС-115 лимузин нь 25 метрийн зайнаас буудахад сум нэвтэрдэггүй, гранатын дэлбэрэлтийг тэсвэрлэх чадвартай байхаар бүтээгдсэн байна.

ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины хуягт лимузиныг "хулгайлсан" түүх Хадгалах

Намхан хүмүүст өдөр бүр тохиолддог хөгжилтэй зүйлс (20 фото)

Та бүхэн өндөр охидыг өсгийтэй гутал өмсөхөд бүх хүнээс өндөр болчихдог, таалагдсан залуус нь үргэлж өөрөөс нь намхан байж таардаг гэх мэтчилэн гомдоллож байгааг амьдралдаа дор хаяж нэг удаа сонсож байсан нь гарцаагүй. Гэвч иймэрхүү асуудал ганц өндөр хүмүүст тохиолддоггүй. Хэрэв та хэт өндөр байснаас намхан байх нь хамаагүй амар гэж боддог бол дараах зургууд таны бодлыг өөрчлөх болно. 

Намхан хүмүүст өдөр бүр тохиолддог хөгжилтэй зүйлс (20 фото) Хадгалах

"Заналт дайсны эсрэг харгис тэмцэл" - Дундад зууны үеийн хамгийн этгээд зэвсгүүд

Орчин үед дайны зэр зэвсэг төрөл бүрээрээ үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд өдөр бүр ямар нэг шинэ содон, өвөрмөц зэвсэгний тухай мэдээлэл гарч бидэнд хүрсээр байгаа билээ. Тэгвэл эрт дээр үед дайн, тулаанд ч мөн хүний санаанд оромгүй этгээд зэвсгүүд бүтээж, дайснаа гэнэдүүлэхийг оролддог байжээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зэвсгээс сонирхуулахаар бэлтгэлээ. 

"Заналт дайсны эсрэг харгис тэмцэл" - Дундад зууны үеийн хамгийн этгээд зэвсгүүд Хадгалах

Нас барсан өвөг дээдсийнхээ шарилтай хамт амьдардаг Индонез овгийнхон

Индонез улсын Өмнөд Сулавеси мужийн Тоража тосгоны иргэд эрт үеэс уламжлагдаж ирсэн нэгэн хачирхалтай гэмээр заншлыг өнөө ч мөрдсөн хэвээр байна. Тэд бурхан болоочдоо гурван жилд нэг удаа булшнаас нь гаргаж хувцсыг нь сольж цэвэрлээд амьд хүн шиг харьцаж, хамаг л зовлон жаргалаа ярьдаг гэнэ. Нас барсан төрөл төрөгсдийнхөө хувцсыг сольж цэвэрлэх энэ ёслолд тосгоны ард иргэд бүгд идэвхтэй оролцдог төдийгүй ингэснээрээ талийгаачийн гэр бүл тэдэнтэйгээ байнга хамт байж, өмнөх шигээ хайрлаж байгаа гэдгийг нь илэрхийлэх зорилготой. Харин 100-аас дээш жилийн өмнө нас барсан хүний шарилыг энэ ёслолд оролцуулдаггүй юм байна. 

Нас барсан өвөг дээдсийнхээ шарилтай хамт амьдардаг Индонез овгийнхон Хадгалах

70, 80, 90-ээд оныг санагдуулам хүүхэд насны дурсамж шингэсэн тоглоомнууд

Дийлэнх хүмүүсийн хувьд хүүхэд нас гэдэг хамгийн гэгээлэг, гэнэн цайлган сайхан цаг мөчид тооцогддог. Бага насны балчирхан хүүхдүүдийн толгойд эргэлдэх гол бодол нь тоглоом, найз нөхөд байсан гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлнэ байх. Бид та бүхэнд энэ удаагийн нийтлэлээр хүүхэд насны гэгээлэг, хөгжилтэй дурсамжуудыг сэргээсэн 70, 80, 90-ээд оны тоглоомнуудаас хүргэж байна. 

70, 80, 90-ээд оныг санагдуулам хүүхэд насны дурсамж шингэсэн тоглоомнууд Хадгалах

"Архитектурын гайхамшиг" - Орон орны жихүүдэс хүргэм барилгууд

Архитектурын цоо шинэ, ам ангайлгам бvтээлүүд шил шилээ даран гарсаар өнөө цагийн гайхамшиг болтлоо хөгжсөн тул өнгө аяс, дүр төрх, зориулалт гээд дотроо тоймгүй олон янзаар задарна. Тэдгээрийн дунд шашны сүм хийд, үзвэр үйлчилгээний зориулалттай байшин барилга эсвэл бүр архитекторын өвөрмөц шийдэл, дизайн гэхчлэн хэр баргийн хүний санаанд оромгүй сонирхолтой бүтээлүүд бий. Гэвч уншигч та харах төдийд л бие арзайлгам, жихүүдэс төрүүлсэн барилгуудыг урьд өмнө нь харж байсан уу? Бид энэ удаа та бүхэндээ Reddit цахим сүлжээний хэрэглэгчид амьдралдаа үзэж байсан хамгийн эвгүй барилга, байгууламжийнхаа зургийг хуваалцсанаас хүргэж байна. 

"Архитектурын гайхамшиг" - Орон орны жихүүдэс хүргэм барилгууд Хадгалах

Алдартай брэндүүдийн жинсний үйлдвэр байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулжээ

Бид бараг өдөр бүр хүн төрөлхтөн байгальд ямар их хор учруулж буй талаар мэдээлэл авдаг болсон. Аж үйлдвэрийн хаягдал, озоны давхаргыг цоолдог хий, хуванцар, батерей гэх мэт зүйлс ямар их хор хөнөөлтэй болохыг хүн бүр мэддэг. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон жинс хүртэл байгаль дэлхийг сүйрэлд хүргэж байгааг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр сануулах нь ихэссэн ч үүнийг төдийлөн ноцтой асуудалд тооцохгүй байсаар өдгөө аймшигт үр дагавруудыг мэдэрч эхлээд байгаа билээ. Энэ талаар байгаль орчин, ундны устай холбоотой асуудалд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг Water Witness International (WWI) байгууллагынхан анхааруулга хийсэн байна.

Алдартай брэндүүдийн жинсний үйлдвэр байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулжээ Хадгалах

Нисэх онгоцыг сүйрэлд хүргэдэг хамгийн нийтлэг 5 шалтгаан

Олон улсад нэр хүндтэй эрдэмтдийн хэд хэдэн судалгаагаар агаарын хөлөг онгоцыг хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр нэрлэсэн байдаг. Жишээлбэл, автомашины ослоос болж жил бүр дунджаар 1.3 сая, далайн тээврээр 1600 орчим, галт тэрэгний ослоор ойролцоогоор 890 хүн нас бардаг бол онгоцны ослоор 450 хүн амиа алддаг байна. Гэхдээ жил бүр нисэх онгоцны томоохон ослууд гарсан хэвээр байгаа бөгөөд эдгээр нь хэд хэдэн нийтлэг шалтгаантай байдаг гэнэ. 

Нисэх онгоцыг сүйрэлд хүргэдэг хамгийн нийтлэг 5 шалтгаан Хадгалах

Эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ өсөх тусам биеийн жин нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ

Хэрэв та урьд өмнө нь өөрийнхөө орлогын түвшинг оюун санаанд тань ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй гэж боддог байсан бол андуурчээ. Учир нь АНУ-ын Айовагийн их сургуулийн эрдэмтэд хүний орлогын түвшин тархинд шууд нөлөөлдөг болохыг судалгаагаар тогтоосон байна. Хамгийн сонирхолтой энэ үзэгдэл хүний гадаад төрхөнд хүртэл нөлөөлдөг болж таарсан нь олон мянган хүнийг гайхшруулсан аж. 

Эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ өсөх тусам биеийн жин нь буурдаг болохыг судалгаагаар тогтоожээ Хадгалах

"Нулимсны нууц" - Холливудын одод хүссэн үедээ шууд уйлдаг аргаасаа хуваалцсан нь

Жүжигчин хүний хувьд шаардлагатай үед хүссэн сэтгэл хөдлөлөө шууд харуулдаг байх нь хамгийн чухал чадвар билээ. Үүнд мэдээж уйлах хүртэл орно. Мэдээж нулимсийг хуурамчаар урсгана гэж байдаггүй учраас ихэнх жүжигчид хүссэн үедээ уйлж чаддаг аж. Тэгвэл үүний цаадах нууц нь юу юм бол?

"Нулимсны нууц" - Холливудын одод хүссэн үедээ шууд уйлдаг аргаасаа хуваалцсан нь Хадгалах

Дэлхийд алдартай барилгуудыг тэс өөр өнцгөөс харвал таныг иймэрхүү дүр зураг угтана...

Бид дэлхийн алдартай дурсгалт газруудыг өнөөх л нэг өнцгөөс харсаар дассан байдаг. Тэгвэл тэдгээрийг огт дасаагүй, шинэлэг талаас нь харвал ямар байх вэ гэж та бодож байсан уу? Азаар цахим хэрэглэгч нар алдартай барилгуудын зургийг огт өөр өнцгөөс авснаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ. Ингээд та бүхэнд тэдгээр зургуудаас хүргэж байна. 

Дэлхийд алдартай барилгуудыг тэс өөр өнцгөөс харвал таныг иймэрхүү дүр зураг угтана... Хадгалах

Танилц: Токиогийн Инокашира паркийн "ичимхий" Тимон

Байгаль дээрх бүхий л амьтдын үр зулзага харахаас ч эгдүү хүрэм хөөрхөн төрхөөрөө хүний сэтгэлийг уяраах увдистай. Тэдгээрийн тоонд та бидний сайн мэддэгээр Тимон буюу хадны дорго (Meerkat) гэгч амьтны бяцхан зулзага эргэлзээгүй багтах аж. Твиттер сүлжээнд амьтдын өхөөрдөм зулзагануудын зургийг оруулдгаараа интернэт хэрэглэгчдийн дунд танигдсан Японы гэрэл зурагчин Токиогийн Инокашира паркаар зугаалж байх үедээ бяцхан хадны дорготой таарсан мөчөө фото тэмдэглэл болгон хуваалцжээ. 

Танилц: Токиогийн Инокашира паркийн "ичимхий" Тимон Хадгалах