Нас барсан өвөг дээдсийнхээ шарилтай хамт амьдардаг Индонез овгийнхон

Индонез улсын Өмнөд Сулавеси мужийн Тоража тосгоны иргэд эрт үеэс уламжлагдаж ирсэн нэгэн хачирхалтай гэмээр заншлыг өнөө ч мөрдсөн хэвээр байна. Тэд бурхан болоочдоо гурван жилд нэг удаа булшнаас нь гаргаж хувцсыг нь сольж цэвэрлээд амьд хүн шиг харьцаж, хамаг л зовлон жаргалаа ярьдаг гэнэ. Нас барсан төрөл төрөгсдийнхөө хувцсыг сольж цэвэрлэх энэ ёслолд тосгоны ард иргэд бүгд идэвхтэй оролцдог төдийгүй ингэснээрээ талийгаачийн гэр бүл тэдэнтэйгээ байнга хамт байж, өмнөх шигээ хайрлаж байгаа гэдгийг нь илэрхийлэх зорилготой. Харин 100-аас дээш жилийн өмнө нас барсан хүний шарилыг энэ ёслолд оролцуулдаггүй юм байна. 

Нас барсан өвөг дээдсийнхээ шарилтай хамт амьдардаг Индонез овгийнхон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү ёслолд нялх хүүхдүүдийг модон дээр оршуулах, нас барагсдын цогцсыг гаргаж ирэх гэх мэт хачирхалтай зан үйл хийдэг. Торажигийн оршуулгын ёслол нэлээд хэдэн хоног үргэлжилдэг бөгөөд бурхан болоочийн бүх хамаатан садан, гэр бүл нь цуглардаг байна.

Торажи үндэстний энэ хачирхалтай ёс заншилд гэр бүлийн нэг гишүүн нь нас барвал, түүний гэр бүл нь "Рамбу Солок" хэмээх оршуулгын ёслолыг хийх ёстой байдаг. Энэ овгийнхны амьдралын түвшин тааруухан байдаг учир оршуулгын ёслолыг хийхийн тулд долоо хоног, цаашлаад сар, жилээр хүлээх нь ч бий. Энэ тохиолдолд нас барсан хүнийг занданшуулан төрсөн гэрт нь хадгалсаар байдаг. Оршуулах хүртэл тухайн хүнийг нас барсанд тооцохгүй бөгөөд бүгд түүнийг хүнд өвчтэй, хэвтэрт байгаа хэмээн үздэг гэнэ.

Ийнхүү хангалттай хэмжээний мөнгөтэй болсны дараа оршуулах ёслолыг хийхдээ тэд одос үхэр болон гахай гаргана. Нас барсан хүн хэдий чухал хүн байна, төдий чинээ том гахай, одос үхэр гаргадаг гэнэ. Оршуулах үйл явц нь дуу хөгжим, наргиан цэнгээнтэй болдог ба дараа нь одос үхрийн болон гахайн махаар зочдоо дайлдаг байна.

Тосгоныхон цогцсыг газарт булж оршуулах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ агуйд тавих мөн хаднаас дүүжилсэн модон авсанд хийж оршуулдаг. Авсыг хадгалж буй агуйд нас барагсдыг илэрхийлдэг Тау-тау баримал хийдэг аж.

Модон авсны дотор заслыг маш гоё чимэглэдэг хэдий ч он цаг өнгөрөх тусам хуучирч, шарилын гавлын яс нь үйрч унах тохиолдол их гардаг гэнэ.

Бага насны хүүхдийн шарилыг агуй, хадан дээр дүүжилсэн авсанд хийдэггүй. Тэднийг хоосон модны хөндийд оршуулдаг ажээ. Хэрвээ хүүхэд шүд нь ургахаас өмнө нас барсан бол түүнийг даавуунд боож модны хөндийд хийдэг байна. Мөн нэг модонд хэд хэдэн хүүхдийн шарилыг хийж болдог.

Жил бүрийн 8-р сард "Ма’Нене" хэмээх ёслол болдог бөгөөд энэ өдөр нас барагсдыг булшнаас гаргаж угаагаад, үсийг нь самнаж, шинэ хувцас өмсгөдөг гэнэ. Харин дараа нь тосгоноор дагуулан явдаг ажээ.

Жил бүр болдог энэхүү хачирхалтай ёслолыг сонирхсон олон мянган жуулчин тус тосгонд айлчилдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()