"Заналт дайсны эсрэг харгис тэмцэл" - Дундад зууны үеийн хамгийн этгээд зэвсгүүд

Орчин үед дайны зэр зэвсэг төрөл бүрээрээ үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд өдөр бүр ямар нэг шинэ содон, өвөрмөц зэвсэгний тухай мэдээлэл гарч бидэнд хүрсээр байгаа билээ. Тэгвэл эрт дээр үед дайн, тулаанд ч мөн хүний санаанд оромгүй этгээд зэвсгүүд бүтээж, дайснаа гэнэдүүлэхийг оролддог байжээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр зэвсгээс сонирхуулахаар бэлтгэлээ. 

"Заналт дайсны эсрэг харгис тэмцэл" - Дундад зууны үеийн хамгийн этгээд зэвсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбайтай буу

Английн хаан VIII Хенрид энэ зэвсэг их таалагддаг байжээ. Тиймээс тэрээр энэхүү зэвсгээр бие хамгаалагчдаа зэвсэглэсэн байна. Италийн зохион бүтээгчдийн сэдсэн энэхүү бамбайтай буу нь угтаа гардан тулааны зэвсэг аж. Тэр үед бууны тусгал муу байсан учраас ойрын зайд хэрэглэдэг байв.

Бамбайтай буу

2 Дугуйндаа илдтэй сүйх

Дундад зууны үед сүйх тэрэгтэй харваачид одоогийн танкны үүргийг гүйцэтгэдэг байсан аж. Харин сүйх тэргэнд хүн ойртохоос сэргийлж дугуйнд нь илд тогтоодог байжээ.

Дугуйндаа илдтэй сүйх

3 Хунга-Мунга

Африкийн зарим омог аймгууд дунд түгээмэл дэлгэрсэн "Хунга-Мунга" хэмээх энэ хутга нь шидэх зориулалттай. Сонирхолтой хэлбэртэй уг зэвсгийг салхи сөрөхөд саадгүй байлгахын тулд ингэж зохион бүтээсэн гэдэг. 

Хунга-Мунга

4 Амьтны гавал

Зарим эртний хүмүүс амьтны гавлыг бамбай болгон ашигладаг байжээ. Эдгээр нь модыг бодвол харьцангуй хатуу, бат бэх учраас муугүй хамгаалалт болдог байж. 

Амьтны гавал

5 Од

Ийм төрлийн зэвсгийг маш олноор нь газрын хөрсөнд хаяснаар дайсны давшилтыг сааруулж чаддаг байжээ. Ялангуяа ийм од морь, тэмээний хөлд шигдсэний дараа уналга адгууснууд шууд сөхрөн унадаг байсан аж.

Од

6 Тулааны алх

Дундад зууны үед хөө хуяг нэлээд зузаан болсон учраас хэр баргийн илд дийлдэггүй болжээ. Тиймээс тулааны үед ашиглаж болохоор хөнгөн алхыг түгээмэл хэрэглэх болсон байна. Ийм төрлийн зэвсэг нь дайсны хуягийг шууд цөмлөж, хүнд гэмтэл учруулдаг байжээ. 

Тулааны алх

7 Шатдаг хөлөг онгоц

Шатдаг хөлөг онгоц нь хүн төрөлхтний түүхэнд дайсныг үй олноор нь хөнөөж чадах анхны зэвсэгт тооцогддог. Наян жилийн дайны үеэр Нидерландын эзэмшилд байсан Антверпен хотыг францчууд бүслэлтэд авахад Нидерландчууд нэгэн хөлөг онгоцыг дариар дүүргээд дайсны хөлөг дунд оруулж тэсэлсэн байна. Үүний улмаас хэдэн зуун хүн тэр дороо амиа алдсан байдаг. 

Шатдаг хөлөг онгоц

8 Хүн баригч

Англичуудын бүтээсэн энэ зэвсэг нь дайснаа мориноос нь барьж унагах зориулалттай юм. 

Хүн баригч

9 Гурван хошуутай хутга

Үүнийг өөрийгөө хамгаалахад бус, харин тулааны үед дийлдсэн өрсөлдөгчөө найдвартай цааш нь харуулахад ашигладаг байв. Мэдээж 3 хутгаар зэрэг бүлүүлсэн хүн амьд үлдэх магадлал бага шүү дээ. 

Гурван хошуутай хутга

10 Бамбайт дэнлүү

Энэхүү зэвсгийг 1400-1500-аад оны үед өргөнөөр хэрэглэдэг байжээ. Харанхуйд хэрэглэх зориулалттай уг зэвсгийн үзүүрт дэнлүү өлгөдөг аж. Үүгээр зэвсэглэсэн хүн гэрэлтэй болохын зэрэгцээ бамбайгаар нь өөрийгөө хамгаалдаг байна. 

Бамбайт дэнлүү

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()