СААК БАРИМТ

Израилийн өндөр хамгаалалттай шоронгоос 6 палестин эр хонгил ухан оргожээ

Израилийн эрх баригчид 9-р сарын 6-ны даваа гарагийн өглөө тус улсын нэгэн шоронгоос зургаан палестин эр оргосон хэмээн мэдээлжээ. Эдгээр хоригдлууд Израилийн Галилын тэнгис болон Женин хотын хооронд орших Гилбоа шоронгоос оргосон байна. 

Израилийн өндөр хамгаалалттай шоронгоос 6 палестин эр хонгил ухан оргожээ Хадгалах

Яаж ч угаагаад нэмэргүй хачирхалтай дизайнтай бүтээгдэхүүнүүд

Дараах бүтээгдэхүүнүүд хэдий сонирхолтой дизайнтай хийгдсэн ч хэрэглээний тал дээр маш том алдаа гаргажээ. Үйлдвэрлэгчид нь өвөрмөц санаа шингээж өгсөн ч хальт харсан хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх тал дээр анхаарсангүй бололтой. Ингээд анхнаасаа "бохир" дизайнтай хийгдсэн хачирхалтай бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.

Яаж ч угаагаад нэмэргүй хачирхалтай дизайнтай бүтээгдэхүүнүүд Хадгалах
2021-09-07, 18:26

19-р зуунд олон балчир хөвгүүдийн амийг авсан "яндан хөөлөгч" мэргэжлийн түүх

Хуучин цагийн хамгийн аюултай мэргэжлүүдийн нэг бол яндан хөөлөх ажил байсан бөгөөд хамгийн харамсалтай нь бяцхан хөвгүүд дөрвөн настайгаасаа эхлэн энэ чиглэлээр мэргэшдэг байжээ. Европын барилгуудын ихэнх яндан нь хэт нарийхан, заримдаа мушгиа хэлбэртэй, хурц өнцөгтэй байсан учраас насанд хүрэгчид багтдаггүй байв. Тиймээс бага насны хүүхдүүдийг ийм ажилд дайчалдаг байсан хэрэг. Хөөрхий хөвгүүд өдөр бүр яндан цэвэрлэдэг байсан бөгөөд тэндээ гацаж, унаж эсвэл угаартаж, түлэгдэж нас бардаг байжээ. 

19-р зуунд олон балчир хөвгүүдийн амийг авсан "яндан хөөлөгч" мэргэжлийн түүх Хадгалах

Ази хүмүүс яагаад хөөрхөн царайнд дэндүү ач холбогдол өгдөг вэ?

2008 оны Бээжингийн Олимпийн нээлтийн ёслол дээр 9 настай охин наадмын сүлд дууг дуулахаар сонгогдсон боловч түүнийг дэндүү "царай муутай" гэж үзсэн учраас илүү "хөөрхөн" охиноор ам бариулжээ. Энэ үйлдлээ тус улсын эрх баригчид "үндэсний эрх ашгийн төлөө гаргасан" хэмээн мэдэгдсэн байдаг. Энэ нь Азийн орнуудад түгээмэл байдаг "хөөрхөн" царайнд дэндүү их ач холбогдол өгдөг үзлийн дөнгөж ганцхан жишээ юм. 

Ази хүмүүс яагаад хөөрхөн царайнд дэндүү ач холбогдол өгдөг вэ? Хадгалах

Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ?

Ганц бие шимэгч ("parasaito singuru" - англи parasite single гэсэн үгнээс гаралтай) нь 20-40 насны ганц бие, эцэг эхээрээ тэжээлгэн амьдардаг залуучуудыг нэрлэдэг Япон үг юм. Энэхүү нэршлийг анх 1999 онд Токиогийн их сургуулийн профессор, социологич Масахиро Ямада гаргаж иржээ. Энэ хэллэгийг хэвлэл мэдээллийнхэн сүүлийн жилүүдэд түгээмлээр ашиглаж эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр Японд даяараа мэддэг болсон байна. Профессорын судалгаагаар гэрлээгүй япончуудын 60, гэрлээгүй япон эмэгтэйчүүдийн 80 (бүгд 20-40 насныхан) эцэг эхтэйгээ амьдардаг болох тогдоогдсон юм.

Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ? Хадгалах

Хүмүүс яагаад Өмнөд Солонгост дурладгийн хариултыг өгөх сонирхолтой дүр зургууд (35 фото)

Өмнөд Солонгост очсон аялагчид тус улсын технологийн хөгжил болоод иргэдийнхээ тохь тухтай байх нөхцөлийг хэрхэн хангаж буйг хараад ихээхэн гайхширдаг. Үнэхээр л өндөр хөгжилтэй орон гэсэн тодотголыг энгийн жижиг зүйлсээр ч харуулж өгсөн нь бишрэхийн аргагүй юм. Ингээд Өмнөд солонгосыг бусад улсаас онцгой болгож өгдөг зүйлстэй танилцацгаая.

Хүмүүс яагаад Өмнөд Солонгост дурладгийн хариултыг өгөх сонирхолтой дүр зургууд (35 фото) Хадгалах
2021-09-07, 15:00

Google Earth дээр харуулдаггүй дэлхийн нууц газрууд

Google Earth үйлчилгээ нь хүмүүст сансраас хиймэл дагуулаар авсан зургуудаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрийг харах боломжийг олгодог. Харамсалтай нь зарим байршлыг улс төр мэтийн шалтгаанаас болж Google Earth-ээс бүрэн арилгасан байдаг байна. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн сонирхол татсаныг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Google Earth дээр харуулдаггүй дэлхийн нууц газрууд Хадгалах

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд

19-р зууны дунд болон сүүл үед Хаант Орос улсын бүрэлдэхүүн дэх үндэстэн, ястнуудын тоо болон соёлын ялгаа нь дэлхийн аль ч орноос илүү байв. Судлаач, антропологчид тэрхүү боломжийг ашиглаж, үндэсний цөөнхүүдийн царай төрх, өв уламжлал, хувцаслалт зэрэг ямар байсныг гэрэл зургийн хальсанд буулган үлдээжээ. Тэдгээр зургуудыг 1727 онд Петр хааны байгуулсан, хойд хөршийн анхны музей болох Санкт-Петербургийн "Кунсткамера"-гаас өдгөө харж болно. 

Алдарт "Кунсткамера" музейд хадгалагдаж буй 19-р зууны олон үндэстний хөрөг зургууд Хадгалах
2021-09-06, 17:32

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм

Ихэнх хүүхдүүд амьдралын шаардлагаар сайн сургуульд сурахын тулд гэрээсээ хол амьдрах хэрэгтэй болдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хатуужил суулгаж, бие даасан чанартай болгохын тулд хилийн чанадад хүртэл сургуульд явуулах нь бий. Тэгвэл эрт цагт амьдарч байсан алдарт Спартчууд төгс дайчидтай болохын тулд эрэгтэй хүүхэд болгоныг долоон нас хүрмэгц нь эцэг эхээс нь хүчээр ч хамаагүй авч яваад маш хүнд орчинд бэлтгэл хийлгэдэг байсан аж. Энэхүү арга барилыг агоге гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг шууд утгаар нь "удирдах" гэж орчуулж болно. Агогед хааны гэр бүлийн хүүхдүүд хүртэл хамрагдах ёстой юм.

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм Хадгалах

Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд

Нууцыг бий болгохоос илүүтэй хадгалах нь маш хэцүү зүйл байдаг. Ялангуяа нийгэмд томоохон нөлөө үзүүлж болох зүйлсийг нууц байлгах нь өөрөө маш том зүтгэл шаарддаг. Сонирхолтой нь ийм төрлийн нууцыг ганцаараа хадгалж чадсан хэд хэдэн хүмүүс байдаг аж. 

Цорын ганц хүний хадгалан үлдсэн түүхэн нууцууд Хадгалах

Санамсаргүйгээр "трипофоби" айдастайгаа нүүр тулсан хүмүүсийн хуваалцсан зургууд

Шүршүүрийн нүх, зөгийн үүр, гүзээлзгэнэ гээд жирийсэн олон нүхтэй эд зүйлс зарим хүмүүст эвгүйцмээр, дотор арзайлгам мэдрэмж төрүүлж, бүр цаашлаад бөөлжих, толгой эргэх, ухаан алдах гэх мэт хүнд хэлбэрийн хариу үйлдлүүд бий болгодог байна. "Трипофоби" гэж нэрлэдэг энэхүү үзэгдэл нь саяхнаас олны анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд олон хүн өөрийгөө ийм айдастай, мөн ганцаараа ийм биш гэдгээ мэдэж авчээ. Ингээд цахим орчинд санамсаргүйгээр "трипофоби"-той тулгарсан хүмүүсийн хуваалцсан зургуудаас хүргэж байна.

Санамсаргүйгээр "трипофоби" айдастайгаа нүүр тулсан хүмүүсийн хуваалцсан зургууд Хадгалах
2021-09-05, 15:25

Технологийн өмнө "хүчин мөхөстсөн" эмээ өвөө нарын хөгжилтэй мөчүүд (25 фото)

Эргэн тойронд байгаа хүмүүсээс гадна танихгүй хүнээр хүртэл "өвөө", "эмээ" гэж дуудуулах болоод ирэх цагт дийлэнх хүн өөрийгөө "хөгшин" гэх сэтгэлгээнд дасгаж орхидог. Гэвч настай хүн гэхээр заавал цаг үргэлж өвчин ярьж, хорвоогийн эрээн барааныг тооцоолон бодлогоширч суух учиртай биш гэдгийг батлах хөгжилтэй өвөө, эмээ нар маш олон байдаг аж. Ингээд та бүхэнд орчин үеийн технологи, залуусын соёлыг ойлголгүй үр ач нараа хөгжөөж, хайрыг нь татсан настай хүмүүсийг хөгжилтэй мөчүүдээс хүргэж байна.

Технологийн өмнө "хүчин мөхөстсөн" эмээ өвөө нарын хөгжилтэй мөчүүд (25 фото) Хадгалах
2021-09-04, 18:36