Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ?

Ганц бие шимэгч ("parasaito singuru" - англи parasite single гэсэн үгнээс гаралтай) нь 20-40 насны ганц бие, эцэг эхээрээ тэжээлгэн амьдардаг залуучуудыг нэрлэдэг Япон үг юм. Энэхүү нэршлийг анх 1999 онд Токиогийн их сургуулийн профессор, социологич Масахиро Ямада гаргаж иржээ. Энэ хэллэгийг хэвлэл мэдээллийнхэн сүүлийн жилүүдэд түгээмлээр ашиглаж эхэлсэн бөгөөд үүний нөлөөгөөр Японд даяараа мэддэг болсон байна. Профессорын судалгаагаар гэрлээгүй япончуудын 60, гэрлээгүй япон эмэгтэйчүүдийн 80 (бүгд 20-40 насныхан) эцэг эхтэйгээ амьдардаг болох тогдоогдсон юм.

Японы эдийн засгийг хойш нь татдаг "ганц бие шимэгчид" гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2002 онд хийгдсэн тус судалгаагаар Японд 10 сая орчим "ганц бие шимэгч" байдаг бөгөөд энэ тоо одоо илүү олон болсон байна. Мэдээж хэрэг энэ бүхэн нь тус улсын эдийн засагт маш том "дөнгө" болж байгаа аж. 

2019 оны санал асуулгаар 20-35 насны ганц бие япон эмэгтэйчүүд эцэг эхтэйгээ хамт амьдрах магадлал ихш өндөр байгааг (бүрэн дэмжлэгтэйгээр) харуулжээ. Сүүлийн үед 35-44 насны өрх толгойлсон эмэгтэйчүүд  мөн эцэг эхийнхээ "ачаа болох" нь ч ихэсчээ.

Японы орчин үеийн соёлд "parasaito singuru" гэсэн нэр томъёог гэрлээгүй эмэгтэйчүүдийг сөрөг байдлаар тайлбарлахад ашигладаг болсон нь мөн шүүмжлэл дагуулах болов. 

Хэдий тухайн хүн ажил хийдэг байсан ч өөрийн цалингаа ар гэртээ бус өөрийгөө зугаацуулахад түлхүү ашигладаг аж.

Япон эмэгтэйчүүд хуучин цагт нөхөрт гартлаа аав ээжтэйгээ цуг амьдрах нь ёс байсан ч сүүлийн үед таарах нөхөр олдохгүйгээс төрсөн гэртээ хөгшрөх нь нэмэгджээ. Мөн залуу бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг нь ажил, найзууд, хобби зэрэгт төвлөрдөг учраас хүссэн шигээ царайлаг, мөнгөтэй эр хүн олох боломж бүр ч багасдаг байна. 

Эцэг эхчүүд охидоо насанд хүрсэн ч гэсэн гар дээрээ байлгахыг тийм ч хэцүү зүйл биш гэж үздэг юм. Гэвч хүүхдээ удаан тэжээх нь зарим талаар амьдралаас төсөөрөхөд хүргэдэг гэнэ. 

Жишээлбэл нэгэн настай эр ингэж дурссан байна: "Би эхнэр охин хоёртойгоо цанын бааз орчихоод буцаад явж байтал машин маань халтираад хашлага мөргөсөн юм. Үүнээс болоод машины хажуу тал багахан хонхойсон байв. Тэгтэл охин минь бууж ирээд газар дэвсэлж ийм эвдэрхий юманд сууж явахгүй, хүмүүсээс ичиж байна гэж орилов. Би хонхойсон хэсгээ цасаар далдлаад охиноо аргадаж машинд суулгав. Би өөрөө машинд суусны дараа охиноо ямар эрх болгосноо ойлгосондоо."

Түүний охин тэр үед 30 настай байжээ. Тэрээр их сургуулиа төгсөөд 1 жил л ажил хийсэн байна. Тэгэхдээ нэг дор 5 ажил сольсон аж. 

Эрэгтэйчүүдийн хувьд эцэг эхтэйгээ амьдарч амжиргааны зардлаа хэмнэдэг бөгөөд өөрсдийн орлогоо сонирхолоо зарцуулдаг ажээ. 

Японд орон сууц, түрээс, урсгал зардал зэрэг нь маш өндөр байдаг. Ялангуяа хотод амьдарч байгаа хүмүүс гэртээ хоол хийж идсэнээс гадуур хооллосон нь хямд тусдаг юм. 

Бие даан амьдардаг япончууд орлогынхоо 2/3-ыг ахуйн хэрэгцээнд зориулдгаас гадна угаах цэвэрлэх ажлыг өөрөө хийхээс өөр аргагүй болно. 

Тиймээс тусдаа гарна гэдэг маш өндөр зардалтайгаас гадна маш их хөдөлмөр шаардах зүйл юм. 

Сонирхолтой нь ганц бие шимэгчид хэд хэдэн төрөл байдаг,

Жишээлбэл:

  • Бие даан амьдрах боломжтой оффисын ажилтнууд тав тухтайн дээр санхүүгийн хувьд ашигтай учраас.
  • Цалин бага эсвэл хагас цагаар ажилладаг, бие даан амьдрах чадваргүй залуучууд.
  • Гадаад ертөнцийн бэрхшээлтэй тулгарахыг хүсдэггүй залуус эцэг эхийнхээ гар дээр байдаг гэнэ. 

Эдгээр хүмүүс бүх гэрийн ажлаа аав ээжээрээ хийлгэж өөрсдөө хариуцлага үүрэхийг хүсдэггүй.

Нэмж дурдахад ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ гэрийн ажил хий гэж албадахгүй, тэдний өмнөөс цэвэрлэх, хоол хийх, угаах, ор засах, дэлгүүр явах гэх мэт зүйлсийг хийхдээ баяртай байдаг:

Тиймээс насанд хүрсэн "хүүхдүүд" ихэнхдээ өөрсдийгөө авч явах чадваргүй болдог бөгөөд заримдаа хамгийн энгийн бараа бүтээгдэхүүний үнийг ч мэддэггүй гэнэ. 

Тог усны төлбөр юу болохыг, ариун цэврийн цаас ямар үнэтэй болохыг тэд мэдэхгүй. Тэдний ихэнх нь асуудлыг шийдэх чадваргүй явсаар өтлөх нь бий. 

Ганц бие шимэгчид өөрсдөө хариуцлага үүрэх учраас гэр бүл зохиох талаар бодохыг ч хүсдэггүй. 

Тэд мөнгөний асуудалтай тулгардаггүй, ихэвчлэн хадгаламжгүй, юунд ч санаа зовдоггүй. Учир нь эцэг эх нь ажил хийдэг, эрүүл саруул хэвээр байгаа тул тэд үргэлж хүүхдээ хэрэгтэй бүх зүйлээр нь хангадаг гэнэ. 

Ганц бие шимэгчид ажилтай байсан ч энэ нь тэдний хувьд хувийн хөрөнгө юм. Тэд үүнийг зөвхөн өөрсдөдөө зарцуулж, орон сууцны төлбөр, хэрэглээний төлбөр, хоол хүнс худалдаж авахад нэг ч зоос өгдөггүй. Зарим шимэгчид өндөр настай аав, ээжийнхээ тэтгэврээр амьдрахаас ч буцдаггүй байна.

Ганц бие шимэгчид нь өөрсдийгөө улс орны эдийн засаг, нийгмийн асуудлын золиос болсон, тэдний амьдрал хэцүү бөгөөд хэн ч тэднийг ойлгодоггүй гэж хэлэх дуртай байдаг.

Ийм хүмүүс бэрхшээлийг тэсвэрлэх чадваргүй, ажил дээрээ өчүүхэн асуудал үүсэхэд амархан орхидог, гэхдээ ихэнхдээ огт ажиллахыг хүсдэггүй, учир нь ажил хийснээр хүссэнээрээ цагийг өнгөрөөж чаддахгүй хэмээн эмээдэг байна. 

Социологичид "parasaito singuru"-чууд эдийн засгийн хувьд таатай, тогтвортой цаг үед төрсөн учраас ийм болсон гэж үздэг.

Японы социологичид ганцаардмал шимэгчид зөвхөн Японд төдийгүй дэлхий дахинд олшрох болсон гэж үздэг бөгөөд энэ нь нийгэм, эдийн засгийн байдал эвгүй болсны дээр орон сууцны үнийн өсөлттэй холбоотой гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()