00-ийн суултуураас ч бохир эд зүйлс

Та бидний хэрэглэж заншсан, санаанд оромгүй зүйлсүүд үнэхээр бохир байдгийг мэдэх үү? Бид тэдний заримыг нь өдөр тутамдаа төдийлөн угааж цэвэрлээд байдаггүй шүү дээ. Тэгвэл та бүхэндээ сануулах үүднээс хамгийн бохир эд зүйлсийг танилцуулья. Мэдээд авчихад илүүдэхгүй болов уу.

00-ийн суултуураас ч бохир эд зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гал тогооны тосгуур

Бидний бидний өдөр тутамдаа аяга таваг, хүнсний ногоо бас бус зүйлсийг угааж бэлтгэдэг тосгуур тийм заваан байдаг гэж төсөөлөөчгүй биз дээ. Үнэндээ гал тогооны угаалтуурыг өдөр бүр бактерийн шингэн саван, ариутгах бодисоор угааж байхгүй бол бид  тоо томшгүй олон бактерийг түүнээс авч өвчилдөг байна.

Гал тогооны тосгуур

2 Давс, амтлагчны сав

Давс, перц гэх мэт амтлагчны савыг бид тэр бүр угааж цэвэрлээд байдаггүй шүү дээ. Түүнчлэн хоол идэх, амтлахдаа тос,  махны шүүс, бас бус зүйлс болсон гараараа тэдгээрийг барьдаг. Ингэснээр эдгээр савууд бохирдож, биднийг өвчлүүлэх нянг бий болгодог ажээ.

Давс, амтлагчны сав

3 Зурагтны удирдлага

Бага насны хүүхдээ саатуулах гэж телевизийн удирдлагыг өгдөг бол түүнийхээ дараа гарыг нь заавал угааж байгаарай. Учир нь удирдлагыг олон хүмүүс бохир гараараа барьдаг, тиймээс гэрийнхээ удирдлагыг гялгар уутаар гадуур нь бүрчихвэл түүнийгээ арчиж цэвэрлэх, эргээд уутыг нь солиход үнэхээр хялбар болох юм.

Зурагтны удирдлага

4 Компьютерийн гар

Телевизийн удирдлагатай ижил компьютерийн гар үнэхээр бохир байдаг ажээ. Тиймээс та бүхэн өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг бодвол өөрийн компьютерийн гарыг үргэлж арчиж, түүнчлэн хэрэглэснийхээ дараа гараа заавал угааж байгаарай.

Компьютерийн гар

5 Ванн

Усанд орсны дараа хүний биеийн бохирдлууд, гуужсан арьс зэрэг ванны хананд наалдан үлддэг. Түүнийг усаар зайлаад арилна гэдэг юу л бол. Хэдий гаднаа цэмцгэр болсон мэт харагдах боловч, зориулалтын ариутгагч бодисоор сайтар үрж угаахгүй бол бүрэн гүйцэд ариутгагддаггүй байна.

Ванн

6 Аяга таваг угаагч порлон

Тостой тосгүй бохир аяга тавгийг угаадаг порлонд тоо томшгүй олон нян хуримтлагддаг байна. Бид түүнийг хэдийгээр угаадаг ч гэлээ порлон дотроо шигдээд үлддэг учраас порлоныг ойрхон сольж, угааж цэвэрлэж байх хэрэгтэй ажээ.

Аяга таваг угаагч порлон

7 Махны мод

Махны мод (бидний хэлж заншиснаар гамбанз) маш бохир байдаг. Махны өөх, тос, тэрчлэн ногоо зэргүүдийг хөшиглөх үеэр модонд тэдгээр зүйлсүүд шингэж, дараа нь цэвэрлээгүйгээс үүдэн дахин ашиглахад үнэхээр их бохирдлыг хүнсэнд шингээдэг байна. Тиймээс хоол бэлдсэнийхээ дараа заавал тусгай бодисоор сайтар угааж байхыг зөвлөж байна.

Махны мод

8 Амьтны идүүр

Муур,нохой гээд л гэрийн тэжээмэл амьтдын хоолны идүүрийг тогмол цэвэрлэж, дахин хоол хийх бүртээ сайтар угааж байхгүй бол тэдгээрийг барих мөчид бидний гарт маш их нян дамжиж, энэ нь өвчин үүсгэх нэг шалтгаан болдог ажээ. Тиймээс хайртай амьтнаа болон өөрийгөө бодоод хоолных нь идүүрийг тогтмол угааж, цэвэрлэж байгаарай.

Амьтны идүүр

9 Хивсэнцэр

Хивс хивсэнцэрт маш их нян, бохирдол хурдагийг бид бүхэн мэддэг билээ. Тиймдээ ч нялх хүүхэдтэй айлууд тэр бүр хивсийг тавьдаггүй. Тавьсан ч гэсэн өдөр бүр чийгтэй цэвэрлэгээг хийдэг шүү дээ.
 

Хивсэнцэр

10 Цүнх, хэтэвч

Арьсан цүнх хэтэвч зэргийг тэр бүр угааж цэвэрлээд байдаггүй. Түүнчлэн хэтэвчинд мөнгө, карт, зоос, цаас гээд л нян цуглуулах олон зүйлсийг хадгалдаг. Мөнгө бол хэзээд олон хүний гар дамждаг бохир гэдгийг нь бид бүхэн сайн мэддэг билээ. Түүнчлэн арьсан цүнх, түрийвч нь нян, хирийг маш ихээр хуримтлуулдаг.

Цүнх, хэтэвч

11 Гар утас

Бидний өдөр тутмын салшгүй хэсэг болсон гар утсанд маш их бохир нян хуримтлагдаж үлддэг байна. Тиймээс та өөрийн аюулгүй байдал, эрүүл мэндээ бодвол гар утсаа цэвэрлэж, арчин, гараа тогтмол угааж хэвшээрэй.
 

Гар утас

12 Шүдний сойз

Шүдний сойзонд маш их нян хуримтлагдаж байдаг. Тиймдээ ч хүнтэй сойзоо солих нь маш аюултай. Учир нь хэн нэгэн халдварт өвчтэй хүний сойзоор угаахад, та буйлаа жаахан л зүсэх мөчид тэрхүү халдвар нь шууд танд халддаг байна. Генийн шинжилгээ зэргийг тухайн хүний сойзноос авдаг нь ч учиртай юм.

Шүдний сойз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()