Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм

Ихэнх хүүхдүүд амьдралын шаардлагаар сайн сургуульд сурахын тулд гэрээсээ хол амьдрах хэрэгтэй болдог. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хатуужил суулгаж, бие даасан чанартай болгохын тулд хилийн чанадад хүртэл сургуульд явуулах нь бий. Тэгвэл эрт цагт амьдарч байсан алдарт Спартчууд төгс дайчидтай болохын тулд эрэгтэй хүүхэд болгоныг долоон нас хүрмэгц нь эцэг эхээс нь хүчээр ч хамаагүй авч яваад маш хүнд орчинд бэлтгэл хийлгэдэг байсан аж. Энэхүү арга барилыг агоге гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг шууд утгаар нь "удирдах" гэж орчуулж болно. Агогед хааны гэр бүлийн хүүхдүүд хүртэл хамрагдах ёстой юм.

Эртний Спартын хөвгүүдийг жинхэнэ эр хүн болгох харгис "Агоге" дэглэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Спарт хүүхдүүд 17 нас хүртлээ хуаранд амьдарч, цэргийн бүх эрдэмд суралцдаг байжээ. Гэсэн хэдий ч ийм хувь заяа Спартын бүх хүүхдүүдэд биш харин бие бялдар, сэтгэцийн ямар нэг асуудалгүй цоо эрүүл нэгэнд л тохиодог байв.

Мөн тухайн хүүхэд Спартын бүрэн эрхт иргэдээс төрсөн байх ёстой юм. Бусад Грекчүүдийн нэгэн адил спартчууд калокагатиаг (бие махбодийн болон ёс суртахууны гоо үзэсгэлэн) дээдэлдэг байсан тул тэд дайчдаа бүх талаараа ямарч өөгүй гэж хэлэгдэх хэмжээнд хүртэл хөгжүүлсэн юм. Нэмж дурдахад, тэр үеийн аливаа бие бялдрын гажиг, сэтгэцийн асуудал нь бурхдын шийтгэл эсвэл хараал гэж тооцогддог байсан бөгөөд ийм асуудалтай хүмүүсийг нэг бол цөлөх эсвэл нийгмээрээ хавчдаг байв. Учир нь тэдний эргэн тойрны хүмүүс нь өөрсдөд нь тэр хараал нь хүрнэ гэж үздэг байжээ. 

Өмнө нь дурьдсанчлан спартанчуудын бэлтгэлийн хуаран маш хатуу дэг жаягтай байв. Гэхдээ энэ талаар зарим түүхийн эх сурвалжууд хэтрүүлж, дэгсдүүлсэн байх нь бий. 

Жишээлбэл нэгэн нийтлэл дээр "Спартын хүүхдүүдийг хулсан саваагаар зоддог байв. Ингэснээр тэдний арьсыг урж, төсөөлшгүй хэмжээний өвдөлт мэдрүүлж хатуужил суулгадаг байв" гэж бичсэн байна. 

Гэвч Грект хэзээ ч хулс ургаж байгаагүй юм. Уг нийтлэлийг бичсэн хүн зүүн өмнөд Ази, тэр дундаа Индонезийн түүхээс хуулсан бололтой. Тус улсад ингэж хүмүүсийг шийтгэдэг байсан юм. Хулсаар хүнийг зодох үед бага багаар хугарч хурч хэсгүүд гарч ирдэг юм. Тэдгээр нь арьсыг яг хутга шиг зүсч гэмтээдэг аж. 

Гэхдээ спартчууд хүүхдүүдээ энгийн модоор ч гэсэн зодохгүй нь ойлгомжтой. Өмнө нь хэлсэнчлэн тэд гоо үзэсгэлэн дээдэлдэг байсан учраас бага хөвгүүдийг учиргүй жанчиж гадаад төрхийг нь гэмтээнэ гэж байхгүй. Эртний олон эх сурвалж дээр Спартын дайчид гадаад төрхөндөө маш их анхаардаг хэмээн тэмдэглэсэн байдаг. 

Түүхч Херодот алдарт Термопил дахь тулалдааны өмнө Спартчууд хуяг дуулгаа өнгөлж, урт үсээ самнаж, биеэ угааж тослож байгаа тухай Персийн хаан Ксерксийн тагнуулууд мэдээлсэн гэж бичсэн байдаг. Тэдгээр дайчид удахгүй үхэхээ мэдэж байсан тул бурхадтай уулзахаасаа өмнө үзэсгэлэнтэй харагдахаар шийдсэн нь тэр юм. 

Хуаранд ирсэн хүүхүүдийн үсийг ариун цэврийн шалтгааны улмаас хусдаг байв. Тэнд биеэ цэвэрлэх ус хангалтгүй тул үсэнд нь янз бүрийн шавж хорхой үүрлэх аюултай байсан учраас тэр. Харин 15 нас хүрсэн хойноо тэд дахиад үсээ ургуулах эрхтэй болох бөгөөд үүнийг дагаад гадаад үзэмжээ арчлах үүрэг хүртэл хүлээх юм. 

Спартын хүүхдүүд цэргийн эрдмээс гадна дуу хөгжим, тоо бодлого, түүх хүртэл судалдаг байв. 

Үүний зэрэгцээ тэдэнд архины хэрэглээг буруу гэдэг үзэл суулгадаг байсан аж. Ингэхдээ томчууд хелотуудад (Спартын боолууд) дарс өгч хөл дээрээ тогтохгүй болтол нь согтоогоод хүүхдүүдэд үзүүлж жигшүүлдэг байв. Хелотууд нь Спартын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлдэг байсан бөгөөд ямар ч эрхгүй, өөрсдөөсөө дээд зиндааны хүмүүст үйлчлэхийн тулд амьдардаг байв. 

Түүхч, философич Плутарх Спартын хүүхдүүд хамгийн хүчирхэг хелотуудтай үхлийн тулаан хийж бэлтгэгддэг байсан "Криптиа" хэмээх газрын тухай тэмдэглэн үлдээжээ. Ингэж Спартын томчууд нь хүүхдүүдээ дайчин болгоод зогсохгүй хелотуудыг дарамталж, хүлцэнгүй болгодог байв. 

Мэдээж хелотууд дорд зиндаатай байсан ч гэсэн юу ч үзээгүй хүүхдүүд тэдний аминд шууд хүрч чадахгүй нь мэдээж. Хелотууд өөрсдийг нь дарладаг Спартчуудыг үзэн яддаг байсан нь мөн ойлгомжтой. Тиймээс тэдэнд дарс өгч согтоогоод амьдралд нь болохгүй байгаа зүйлийнх нь талаар хүүхдүүдийн өмнө яриуллдаг байжээ.

Согтсон хелот спартчуудыг ямар их үзэн яддаг, тэднийг чаддаг бол эргүүлээд боол болгох, дарлах хүсэлтэй байгаагаа ний нуугүй ярина. Үүнийг сонссон спартын хүүхдүүд эргүүлээд хелотуудыг хайрлах сэтгэлгүй болно. 

Үүний дээр "Криптиа"-д ирсэн хүүхдүүдэд хорлон сүйтгэх, партизаны дайн хийх чадварыг заадаг байв. Эрт цагт орчин үе шиг жижиг бүлгүүдэд хуваагдан хорлон сүйтгэх маягаар дайн хийдэг орон бараг байгаагүй. Учир нь тухайн үеийн армиуд нэг газраа цугларч бөөгнөрөн тооны хүч юмуу уран тактикийн ачаар ялалт байгуулдаг байсан юм. 

Тиймээс задгай талбай юмуу хот суурингийн бүслэлтэнд хүртэл хорлон сүйтгэх чадвар нь ямар ч нөлөөгүй байсан гэхэд болно. 

Гэхдээ Спартын хотууд хэзээ ч хана хэрэм барьж байгаагүй юм. Үүний оронд тэд халдан ирсэн дайснуудтай шууд нүүр тулалгүй бага багаар хорлон сүйтгэх маягаар буулгаж авдаг байжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()