Израилийн өндөр хамгаалалттай шоронгоос 6 палестин эр хонгил ухан оргожээ

Израилийн эрх баригчид 9-р сарын 6-ны даваа гарагийн өглөө тус улсын нэгэн шоронгоос зургаан палестин эр оргосон хэмээн мэдээлжээ. Эдгээр хоригдлууд Израилийн Галилын тэнгис болон Женин хотын хооронд орших Гилбоа шоронгоос оргосон байна. 

Израилийн өндөр хамгаалалттай шоронгоос 6 палестин эр хонгил ухан оргожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Израилийн хамгийн өндөр хамгаалалттай байгууламжуудын нэг гэж тооцогддог Гилбоа шоронгоос Палестины харъяат зургаан хоригдол хонгил ухан оргосон бөгөөд одоогоор байгаа газрыг нь тодорхойлж чадаагүйг албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн байна.

Хоригдлууд шоронгийн доогуур усны сувагтай холбогддог хонгил байсныг илрүүлсэн бөгөөд тэр нь шоронгийн гадна талд камер байдаггүй хэсэг хүртэл үргэлжилсэн урт байв.

Тэд шоронгийн бие засах газрын дэргэд нүх гаргаж нэвтэрсэн бөгөөд хонгилын төгсгөлд хүрсний дараа дээш ухаж гарч ирсэн байна. Энэ бүхнийг хийхийн тулд хоригдлууд газар ухах хэрэгслүүдийг гаднаас хэрхэн авч оруулж чадсан нь олон хүний гайхшралыг төрүүлээд байгаа. 

Орголт шөнийн гурван цагийн орчим болсон байна. Тэр үед хонгилоос гарч ирж байсан хоригдлуудыг нутгийн нэгэн тариачин анзаарч, сэжиг авсан тул цагдаад мэдэгджээ.

Оргодлуудыг гарч ирэхэд нь машин тосож аваад цааш явсан байсан байх магадлалтай бөгөөд мөн зугтах ажиллагааг шоронд нууцаар оруулсан гар утасны тусламжтайгаар зохион байгуулсан байх гэж шоронгийн захиргаанаас мэдэгджээ.

 

Оргодлуудын дунд Палестины "Исламын жихад" бүлэглэлийн таван гишүүн, мөн Палестины үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зэвсэгт хүчний командлагч Закария Зубейди нар байжээ.

Дээрх бүлэглэлүүдийн хоёуланг нь Израильд төдийгүй АНУ зэрэг хэд хэдэн оронд террорист байгууллага хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Оргосон хоригдлуудыг бүгд онц аюултай гэмт хэрэгтэн гэж албан ёсоор зарлаад байсан бөгөөд тэдний дөрөв нь бүх насаараа шоронд хоригдох ял сонссон байв.

Израилийн цагдаа нар оргосон гэмт хэрэгтнүүдийг баривчлах томоохон хайгуулын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хэдэн зуун цагдаа болон зэргийн алба хаагчид шоронгийн удирдлагатай хамтран эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлснээс гадна нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоцнуудыг мөн дайчилжээ. 

Үүний дээр ойролцоох суурин газруудад эргүүл хамгаалалтыг нэмэгдүүлсэн бөгөөд нутгийн иргэдийг анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.

Хамас бүлэглэл энэ явдлыг "энэ бол дэлхийн хамгийн шилдэг нь гэж өөрсдийгөө зарладаг Израилийн хамгаалалтын системийн үнэн төрхийг харуулсан хэрэг боллоо" мэдэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()