АНУ-д 1920 оны нэгдүгээр сарын 16-нд улс орон даяараа архийг хориглох "Хуурай хууль" (Prohibition) хүчин төгөлдөр болсон билээ. Энэ үйлдэл тухайн үедээ үнэхээр “зөв” шийдвэр мэт санагдсан ч, бодит байдал дээр маш олон муу үр дагаваруудыг ар араасаа дагуулсан юм.
Хадгалах
Шинэ зуун гарсаар техник технологи гэрлийн хурдаар хөгжиж, түүнийг дагаад маш олон ажил мэргэжил урган гарсан билээ. Түүнчлэн XXI зуунд эдийн засаг, компьютер, маркетинг менежментийн салбарын асар олон боловсон хүчингүүд жил дараалан төгсөх болсон ч манай улсын хувьд л гэхэд ажлын байрны хомсдолын улмаас ажилгүй хоцорсон олон залуус бий. Тиймээс ирээдүйд буюу ойрын 8-15 жилд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжлүүдийг танилцуулж байна.
Хадгалах
Он цагийн нуруун дээрх тоос улам улам зузаарсаар амьдралын мөрөн алгуур намуунаар урссаар л байна. Цаг хугацаа хичнээн урслаа ч, түмэн хэлийн мянган зүсний хүмүүс бидэн ганцхан бөөрөнхий дэлхий дээрээ л амьдарцгаана. “Гараг ертөнц” гэдэг хүмүүн бидний хувьд барьж багцаалшгүй агуу юм. Гэвч буруу зөвгүй бусниулж сүйтгэхэд “эх дэлхий” гэдэг дэндүү эмзэг зөөлөн юм даа. Та хэн юм бэ? Бид хэн юм бэ? Та өөрийнхөө хувьд хэн байлаа ч гэсэн эх дэлхийн эгэл нэгэн иргэн. Бас монгол хүн... Тиймээс бид та бүхэндээ ийм үзэсгэлэнтэй "Эх дэлхий"-ээ хайрлахгүй байхын аргагүй гэрэл зургуудыг хүргэж байна.
Хадгалах
1900-д оны эхээр Америк, Европын улс орнуудад туяа эмчилгээ, тэр дундаа нарны гэрлийг орлуулах шарлагын эмчилгээ дэлгэрэх болжээ. Учир нь тус төхөөрөмжөөр хууч өвчин зэрэг, эрхтэн системийн аливаа эмгэгийг эмчлэх боломжтой хэмээн үздэг байсан юм. Тиймээс ч үүний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдэд хүчтэй тархаж эхэлсэн гэдэг. Ингээд та бүхэндээ 100 жилийн өмнөх хүмүүсийн эрүүл мэндээр туршилт хийсэн харгис төхөөрөмжийг танилцуулж байна.
Хадгалах
Маш чухал өдрөө гар утсаа мартаад гарчихсан уу? Хувцсан дээрээ хоолоо асгаад, солих цамцгүй баларч явна уу? Тэгвэл дараах явдлуудын дэргэд таны азгүйтэл юу ч биш. Учир нь засаж залруулахын аргагүй харамсмаар үйлдэл хийсэн нь түүхэнд тэмдэглэгдэхээр байж боломгүй алдаа болон үлдсэн юм.
Хадгалах
Францын зөнч, эмч, зурхайч, эрдэмтэн, одон оронч Мишель Нострадамус (Michel de Nostredame) 1503-1566 оны үед амьдарч байлаа. Тэрээр 16-р зуунд тархаад байсан аймшигт тахлыг зогсоож, олон хүний амийг аварсан ч ганцхан өөрийн эхнэрийг аварч чадаагүй гэдэг. Нострадамус өөрийн үеэс хойшхи 3000 жилийн дэлхий дээрх бүх үйл явдлыг үнэн зөгнөсөн юм. Гэвчиг түүний зөгнөлүүд ихэнхдээ тодорхойгүй, бөөрөнхий байдаг тул эрдэмтэн судлаачид өөр өөрийнхөө өнцгөөс тайлбарладаг. Ингээд түүний 2016 оныг хэрхэн зөгнөснийг хамтдаа харцгаая.
Хадгалах
Тухайн хүний өдөр хэрхэн өнгөрөх нь өглөөг яаж угтахаас эхэлдэг. Хэрвээ өглөө эрт, сэргэг босвол тухайн өдөржингөө сэргэлэн байж, ажлын бүтээмж нэмэгддэг. Харин хэт их унтах юм бол толгой өвдөж, залхуу хүрээд нэг л нозоорчихдог шүү дээ. Тэгвэл дэлхийн улс орнуудын иргэд өглөө хэдэн цагт босдог, босоод юу хийдэг тухай сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энэхүү мэдээллийг найман өөр орны 16-аас 60 насны 8000 хүний дунд явуулсан судалгаанаас үндэслэн гаргажээ.
Хадгалах
Та ямар нэгэн могой, хилэнцэт хорхой зэрэг айдас хүрэм амьтадтай вискиг худалдаж авах байсан уу? Магадгүй баярын ширээнд тань хэзээ ч давтагдашгүй шинэлэг төрхийг авчрах байсан болов уу. Ингээд танд дэлхийн хамгийн этгээд сархадуудыг хүргэж байна.
Хадгалах
Эр хүн бүрийн мөрөөдөл үзэсгэлэнтэй бүсгүйчүүдээр хүрээлүүлэн хүссэнээ хийж амьдрах билээ. Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүний санаанд оромгүй үйлдэл хийсэн Канад эрийг бид та бүхэндээ танилцуулах гэж байна. Түүнийг цахим ертөнцөөр “донтой эр” хэмээн хочлох болжээ.
Хадгалах
Мөхлийн ирмэгт ирээд байгаа мазаалай бол Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Ерөнхий төрх нь ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр аламцаг төрүүлдэг.
Хадгалах
Эх амьтны сэтгэл, зөн совин гэдэг хүнийхээс ч дутахгүй гайхамшигтай байдгийг та энэхүү мэдээллээс харж болно. Тэд зөвхөн өөрийн үр төлийг хамгаалаад зогсохгүй, өөр амьтны зулзагыг ч гэсэн аюулаас аврахад бэлэн байдаг ажээ. Ингээд та бүхэндээ амьдтын дунд болсон санаанд оромгүй үйлдлийг хүргэж байна.
Хадгалах
Хамгийн анх 1932 онд Америкт “тайчигч” гэх нэршил гарч ирсэн бөгөөд үзэгчдийн өмнө бүрэн нүцгэлж, сүүлдээ шон дээр акробатын хэцүү хүнд үзүүлбэрүүд хийх болсноор одоо үед урлаг болтлоо хөгжжээ. Зарим улс орнуудад шонтой бүжиглэх спорт хүртэл хөгжсөн билээ. Тиймээс та бүхэндээ “тайчигч”-ын тухай бодлыг тань өөрчлөх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Хадгалах