СААК БАРИМТ

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд

Хүн төрөлхтөн өнөөг хүртэл түүхэнд бичигдэн үлдсэн хачирхалтай гэмээр давхцлуудыг хэрхэн яаж, ямар учраас болоод байгааг гайхан, учрыг нь тайлахаар оролдсоор байна. Дэлхий ертөнц хэзээд нууцлаг болоод ойлгомжгүй зүйлсээр дүүрэн байдаг. Үүний нэгэн илрэл болсон түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлуудын зах зухаас нь та бүхэндээ сонирхуулъя.

Түүхэн дэх хамгийн хачирхалтай давхцлууд Хадгалах

Ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс

Эдийн засгийн хямрал, байгалийн гамшиг зэргээс шалтгаалан ядуу буурай орны ард иргэд, ажлын нөхцөл сайтай, цалин өндөртэй улс орнуудыг ихээр зорих болсон. Үүний шалтгаан нь маш энгийн. Тэд ердөө л үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөж, өдрийн хэрэглээгээ хангахуйц боломжийн цалинтай ажил хайж, ийнхүү цагаачилдаг. Иймээс ч та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн ард иргэд хамгийн ихээр зорин очдог, ажиллаж, амьдрахад маш тохиромжтой 10 улсыг танилцуулъя.

Ажиллаж, амьдрахад хамгийн тохиромжтой 10 улс Хадгалах

Шөнийн клубт таарч болох 10 төрлийн бүсгүй

Үдшийг сайхан өнгөрүүлэхээр цэнгээний газарт ордоггүй, орж байгаагүй хүн ховор биз ээ. Ялангуяа их хотод амьдрахын нэг давуу тал нь энтертайнмент, зугаа цэнгээн юм. Тэдгээр газраар үйлчлүүлэхэд төрөл бүрийн зан авир, зүс царайтай охидтой таардаг. Харин та тэдний алинтай нь таарч байв?

Шөнийн клубт таарч болох 10 төрлийн бүсгүй Хадгалах

Бидний өөрийн мэдэлгүй хийдэг зүйлс

Яагаад ингээд байгаагаа ойлгодоггүй, бүр анзаардаггүй мөртлөө байнга л хийж байдаг, хэвшсэн үйлдэл гэж хүн болгонд л бий, танд ч бас байдаг тийм үү? Эдгээрийг бидний уураг тархинаас удирдан явуулж, уйдсан, ичсэн, сандарсан үедээ өөрийн эрхгүй зуршлаараа хийж байдаг нь хачирхалтай. Ингээд танд хүмүүсийн өөрөө ч мэдэлгүй хийдэг түгээмэл үйлдлүүдийг танилцуулъя.

Бидний өөрийн мэдэлгүй хийдэг зүйлс Хадгалах

Эмэгтэй хүнд зохихгүй 10 ажил

Ажил хүнийг голохоос хүн ажлыг голж болохгүй хэмээх мэргэн үг байдаг боловч эмзэг турьхан, ариун бүхний эх болсон эмэгтэй хүнд таарч, тохирохгүй ажил мэргэжил гэж бас бий. Өнөөгийн нийгэмд доор дурьдах ажлуудыг эмэгтэйчүүд ихээр хийж байгаа нь нэг талаас сэтгэл эвгүйцүүлэх авч шаардлага нь ийм хойно яая гэлтэй. Ямартай ч бүсгүй хүнд яагаад ч тохирохгүй ажил мэргэжлүүдийг ийнхүү жагсаав...

Эмэгтэй хүнд зохихгүй 10 ажил Хадгалах

Бид хоол хийхдээ ямар алдаа гаргадаг вэ?

Амт чанар сайтай хоол хийх нь хүн бүрийн чадаад байдаг зүйл биш гэдгийг манай мундаг эзэгтэйчүүд мэдэх биз ээ. Бид ихэвчлэн өөрсдийн хүсэл сонирхол, мэдрэмжиндээ тулгуурлан хоол хийдэг. Гэвч энэ үедээ хоол хийх ерөнхий стандартаас бага зэрэг, заримдаа бүр тэр чигтээ гаждаг бөгөөд яг юун дээр алддаг, тэдгээрийгээ хэрхэн зөв хийх тухай мэдлэггүйгээсээ болж амтгүй хоол хийх нь бий. Ийм учраас танд зөвлөмж болгон, доорх мэдээллийг хүргэе.

Бид хоол хийхдээ ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Интернэтийн тухай сонирхолтой 10 баримт

Сүүлийн үед бид мэдээлэлийг хурдан шуурхай, цаг алдалгүй авахын тулд цахим ертөнц буюу интернэтэд байнга л холбогдож байгаа билээ. Тэгвэл, энэ дэлхийг аалзны тор мэт хэрэн, сүлжсэн Интернэтийн тухай сонирхолтой баримтуудаас та бүхэндээ хүргэж байна.

Интернэтийн тухай сонирхолтой 10 баримт Хадгалах

Дунд сургуульд заадаг байсан худал зүйлс

Сургуульд бидэнд “хоёр хоёрын дөрөв”, “хүн бол сүүн тэжээлтэн” эсвэл “дэлхий нарыг тойрон эргэдэг” гэдэг шиг олон жилийн турш батлагдсаар ирсэн ойлголт, ухагдахуунуудыг өгдөг. Гэвч зарим баримт нотолгоонууд үнэний туйлд хараахан хүрээгүй, бүр тодруулбал “үнэн байхаа больсон” ч өнөөг хүртэл итгүүлэн үнэмшүүлсээр байгаа билээ. Ингээд бидний үнэн гэж итгэж байсан ч үнэн болох нь нотлогдоогүй дараах баримтуудыг хүргэж байна.

Дунд сургуульд заадаг байсан худал зүйлс Хадгалах

Монголчуудын хийдэг бүдүүлэг үйлдлүүд

Бид заримдаа өөрийн ч мэдэлгүй зуршил болсон онцгүй үйлдлүүдийг хийчихдэг шүү дээ. Хэдийгээр энэ нь бидэнд тийм ч сүйдтэй биш, энгийн зүйлс мэт санагдах ч, хүмүүст жигшмээр сэтгэгдлийг төрүүлдэг байна. Тиймээс та бүхэндээ их хотын соёлтой, боловсон залуусын хийдэггүй бүдүүлэг үйлдлүүдийг танилцуулъя. Та тэднээс суралцаж, үйл үйлдэлдээ анхаарч байгаарай.

Монголчуудын хийдэг бүдүүлэг үйлдлүүд Хадгалах

Хүмүүс хятадуудыг яагаад үзэн яддаг вэ?

Асар олон хүнтэйн дээр ажилч хичээнгүй ард түмэн хэмээгддэг боловч тэдэнд дуртай хүмүүс ер нь л ховор. Өвөг дээдсээсээ уламжилсан өвөрмөц ёс жаяг, бусдаас өөр байх зан чанар нь өөрт тустай, амьдралд хэрэгтэй боловч хүмүүсийг өөрсдөөсөө өөрийн эрхгүй үргээхэд хүргэдэг. Дэлхий нийтээрээ, ялангуяа Төв Азийн Монголчууд яагаад дундад улсын ард түмэнд дургүй байдаг гээч? Шалтгаанууд нь энд байна... 

Хүмүүс хятадуудыг яагаад үзэн яддаг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд

Шашин шүтлэг, улс төр, нийгэм цаг үеийн шударга бус байдлаас үүдэн, улс орнуудтай зөрчилдөж, өөрсдийн үзлээ нэгт тависнаар террорист бүлэглэлүүд үүсч бий болдог юм. Тэд яваа яваандаа үзэл суртал нэгтэй хүмүүсийг өөрсдийн бүлгэмдээ нэгтгэн, улам хүчирхэгждэг. Харин сүүлийн үед улам бүр эрчээ авсаар буй алан хядах бүлэглэлүүд дэлхий нийтийг айдаст автуулж, амар тайван байх нөхцлийг алдагдуулж байгаа төдийгүй гэм зэмгүй олон хүний амийг зэрлэгээр хөнөөх болсон билээ. Ингээд танд дэлхийн хамгийн аюултай гэгдэж байгаа террорист бүлэглэлүүдийг танилцуулъя.

Дэлхийн хамгийн аюултай террорист бүлэглэлүүд Хадгалах

Өсвөр нас яагаад хэцүү байдаг вэ?

Өсвөр нас бол хүний өсөлт бойжилт, сэтгэл санааны хувьд хамгийн чухал, хэцүү үеүдийн нэг билээ. Магадгүй хамгийн хэцүү нь байж мэднэ. Энэ үед хүүхдүүдийн бие физиологи, сэтгэлзүй, харилцаа хандлага гэх мэт зүйлсэд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, олон асуудлуудтай нүүр тулгардаг. Хэнд ч тойрохгүй дайраад гардаг энэ насанд тохиолддог түгээмэл асуудлууд болоод түүнээс хэрхэн гарах арга замын тухай хамтдаа ярилцъя.

Өсвөр нас яагаад хэцүү байдаг вэ? Хадгалах