Дунд сургуульд заадаг байсан худал зүйлс

Сургуульд бидэнд “хоёр хоёрын дөрөв”, “хүн бол сүүн тэжээлтэн” эсвэл “дэлхий нарыг тойрон эргэдэг” гэдэг шиг олон жилийн турш батлагдсаар ирсэн ойлголт, ухагдахуунуудыг өгдөг. Гэвч зарим баримт нотолгоонууд үнэний туйлд хараахан хүрээгүй, бүр тодруулбал “үнэн байхаа больсон” ч өнөөг хүртэл итгүүлэн үнэмшүүлсээр байгаа билээ. Ингээд бидний үнэн гэж итгэж байсан ч үнэн болох нь нотлогдоогүй дараах баримтуудыг хүргэж байна.

Дунд сургуульд заадаг байсан худал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дэлхий дөрвөн далайтай

Бараг л хүн бүр сургуулийн сургалтын хөтөлбөрт манай гараг дээр дөрвөн том далай байдаг талаар сургадгийг мэднэ. Энэ нь Энэтхэгийн, Атлантын, Номхон, Хойд мөсөн далай эдгээр юм. Гэвч бүр 1937 онд Олон улсын ус зүй судлалын хүрээлэнгээс Антрактид тивээс эх авсан ус тусдаа далай үүсгэдэг болохыг олж нээсэн байдаг. Эдгээр голууд Антрактикын туйл орчмын урсгал, ургамал, амьтны ертөнцийн онцлогоор нэгддэг байна. 

Тиймээс 1937 онд үүнийг далайн тоонд оруулж, тав дахь буюу Өмнөд далай /Өмнөд мөсөн далай/ хэмээн нэрийдэх болжээ. Хэдийгээр Өмнөд далайг 20-р зууны 50-иад оны үед далай хэмээн нэрийдэхээс татгалзаж байсан ч 2000 онд Олон улсын ус зүй судлалын хүрээлэнгээс түүнийг дахин жагсаалтанд оруулсан билээ. Тиймээс манай дэлхий зарчмын хувьд таван далайтай боловч шинжлэх ухааны хүрээнд урьдын адил маргаантай асуудал хэвээр байна. Гэхдээ энэ маргаан тийм ч онцгой ач холбогдолтой зүйл биш бөгөөд учир нь далай бол дэлхий нийтийн өмч билээ.

Дэлхий дөрвөн далайтай

2 Эверест бол Дэлхийн дээвэр

Эверестийн Жомолунгма оргил бол дэлхийн хамгийн өндөр цэг юм. Ингэж бидэнд зааж сургасан. Үнэхээр 8848 метр өндөр хуурай газар бүхий уул Жомолунгмагаас өөр байдаггүй. Тэгэхээр энэ тал дээр өрсөлдөгчгүй гэсэн үг. Гэхдээ манай гараг дээр Жомолунгмагаас өндөр уул бий.

Энэ бол Мауна Кеа юм. Тодруулбал энэ нь яг ч уул биш бөгөөд Хавайн аралд байрлалтай сөнөсөн галт уул ажээ. Мауна Кеа далайн төвшнээс дээш ердөө 4205 метр өндөрт өргөгдсөн боловч усан дор 6005 метрийн гүн хүртэл үргэлжилдэг байна. Тиймээс далайн гүнд орших уулын хэсгийг оруулан тооцвол Мауна Кеагийн өндөр 10210 метр болж байгаа юм.

Эверест бол Дэлхийн дээвэр

3 Хүн таван мэдрэхүйтэй

Сургуульд бидэнд хүн таван мэдрэхүйтэй хэмээн заасан. Бид ч үүнд хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэхдээ энэ бас л нэг шинжлэх ухааны хууралт болж таарч байна. Хүний тархи таваас илүү мэдрэхүйтэй гэнэ. Хүн тус бүрээс хамаараад мэдрэхүйн хэмжээ 9-20 хүртэл ялгаатай байж болох аж. Хуучин онолоор бол хүн харах, амтлах, сонсох, хүртэх, үнэрлэх гэсэн таван мэдрэхүйтэй. Харин орчин үеийн эрдэмтэд, судлаачдын гаргаж ирсэн шинэ онолоор бол хүний бие организм тэнцвэрийн, хурдны, өвчин мэдрэх, орон зайн байршил мэдрэх дулаан мэдрэх гэх мэт бусад мэдрэхүйнүүдтэй болохыг баталж байгаа юм. Дээрх жагсаалт ингээд хязгаарлагдчихгүй бөгөөд өндөр, цаг хугацаа, загатнаа, өлсгөлөн зэрэг бусад мэдрэмжүүдийг багтаах ажээ.

Хүн таван мэдрэхүйтэй

4 Хятадын Их Цагаан Хэрэм бол сансраас энгийн нүдээр харах боломжтой цорын ганц байгууламж

Үнэндээ бол сансрын нисэгчид тойрог замаас хүний гараар бүтээсэн цөөнгүй объектуудыг олж хардаг. Ялангуяа шөнийн цагаар дэлхийн хотууд маш сайн харагддаг байна. Харин Хятадын Их Цагаан Хэрэмний тухайд бол сансрын нисэгч олж харахад дараах хүчин зүйлс нөлөөлдөг байна. Үүнд, нарлаг өдөр, бага чийглэг, тодорхой өнцгөөр хугарал үүсгэх нарны гэрэл гэх мэт.

Хятадын Их Цагаан Хэрэм бол сансраас энгийн нүдээр харах боломжтой цорын ганц байгууламж

5 Улирал солигдох нь Дэлхий Наранд ойртож очих үетэй холбоотой

Дэлхийн бөмбөрцөгийн аль нэг хэсэг Нартай ямар төвшинд ойртож очсоноос хамаараад зун намраар, намар өвлөөр, өвөл хавраар, хавар нь зунаар солигддог хэмээн дунд сургуульд байхад үздэг байсан. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Үнэндээ бол Нар болон дэлхийн хоорондын зай нэмэгдэж байх үед манай гарагийн зарим газар зун болж байдаг. 

Шинжлэх ухааны шинэхэн судалгаагаар улирал солигдох шалтгаан нь дэлхийн бүслүүрийн өнцгийн Нартай харьцах харьцаа болохыг харуулжээ. Тодруулбал дэлхий нарны гэрэлтэй перпендикуляр огтлолцсон хэсэг газартаа илүү их цацрагийг хүлээн авдаг нь улирал солигдох шалтгаан болдог байна.  Өөрөөр хэлбэл, дэлхийн цаг агаарын төлөв байдал нар, дэлхий хоёрын хоорондын зайнаас бус харин дэлхийн тэнхлэгээ тойрон эргэх өнцгийн хөдөлгөөнөөс хамааралтай болох нь нотлогджээ.

Улирал солигдох нь Дэлхий Наранд ойртож очих үетэй холбоотой

6 Нүүрсхүчлийн хий хортой, хүрээлэн байгаа орчиндоо аюултай

Бид нүүрстөрөгчийн давхар ислийн үйлдвэрлэл болон хэрэглээг бууруулах, амьдран буй гараг ертөнцөө дэлхийн дулаарлаас аврах тухай уриалгыг нэг бус удаа сонсч байсан билээ. Түүгээр ч барахгүй нүүрстөрөгчийн давхар ислийн орчин тойрондоо үзүүлэх сөрөг нөлөө, хортой чанар, хорт нэгдлийн талаар олонтоо дуулж байв. Гэвч энэ тийм ч баталгаатай зүйл биш гэнэ. Байгал дэлхий, агаар мандал нүүрстөрөгчийн давхар исэл буюу СО2-оос болж бохирддоггүй бололтой. 

Учир нь агаар мандлын 80 хувь нь өөр төрлийн хий буюу азотоор дүүргэгддэг. Хэрэв агаар мандал дахь азотын хий 100 хувьд хүрвэл бидний эрүүл мэнд, амь нас маш том эрсдэлд орох гэнэ. Нүүрстөрөгчийн хий манай гарагийн амьдралд зайлшгүй хэрэгтэй. Хэрэв энэ хий байхгүй байсан бол амьдрал үүсэх боломжгүй юм. Энэ хий ургамлын өсөлт, ургалтанд зайлшгүй хэрэгтэй. Үнэндээ бол хүрээлэн буй орчны бохирдол нь СО2-той харилцан урвалд орох үед ялгарч байгаа хортой нэгдлүүдээс үүсдэг юм байна.

Нүүрсхүчлийн хий хортой, хүрээлэн байгаа орчиндоо аюултай

7 Нугасны ганганаа цуурайтдаггүй

Үнэндээ бол хүний чих энгийн нөхцөлд нугасны ганганааны цуурайг олж сонсох төвшний сонор соргог биш. Үүнийг саяхан туршилтаар нотолсон бөгөөд үүний тулд дуу чимээ ойлгохоор тусгайлан тоноглосон тасалгааны нөхцөлд нугасны ганганааг туршжээ. Ийнхүү нугасны ганганаа цуурайтдаг болохыг баталсан бөгөөд үүний үндсэн дээр дээр дурдсан төөрөгдлийг залруулж, хэрэв тодорхой хүчин чармайлт гарган сонсох юм бол нугасны ганганаа цуурайг сонсч болох гэнэ.

Нугасны ганганаа цуурайтдаггүй

8 Ньютон алимны тусламжтайгаар таталцлын хуулийг нээсэн

Модноос алим унаж байхыг харсан эрдэмтэн Исаак Ньютон таталцлын хуулийг нээсэн хэмээн дунд сургуульд байхад заадаг байсан. Үнэн хэрэгтээ бол Ньютон өөрөө энэ түүхийн талаар огтхон ч ярьж байгаагүй бөгөөд түүнийг таталцлын хуулийг нээснээс хойш хэдэн 10 жилийн дараа ийм домог яриа тархсан байдаг. Магадгүй энэ нь дунд сургуулийн хэдэн багш нарын зохиосон зүйл байх. Гэхдээ л үүний ачаар уг хуулийн тухай ухагдахуун насан туршдаа мартахааргүй сэтгэлд хоногшсон билээ.

Ньютон алимны тусламжтайгаар таталцлын хуулийг нээсэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()