СААК БАРИМТ

Энэ ямар учиртай вэ?

Дэлхий дээр гайхан биширч, алмайрах олон зүйлс байдаг. Гэхдээ бүх зүйл өөр өөрсдийн нууцыг агуулж байдаг төдийгүй үүнийг нь илрүүлж, учир шалтгааныг нь тайлах сонирхолтой байдаг билээ. Харин бид тэдгээр олон гайхалтай зүйлсээс хамгийн алдартай барилга, эд зүйлсийг сонгож, нууцыг нь дэлгэхээр бэлтгэлээ. Энэхүү мэдээлэл танд сайтар ажиглаж судлах юм бол бүх зүйлс өөр өөрийн гэх онцлог, өвөрмөц түүхтэй байдаг гэдгийг ойлгуулахаас гадна мэдлэгийн цар хүрээг тань тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ? Хадгалах

Порно киноны жүжигчид гэр бүлийнхэндээ хэрхэн нөлөөлдөг вэ?

Кино үзэх дургүй хэн байх билээ? Урлагийн хамгийн чухал төрлийн нэгт зүй ёсоор багтсан кино урлаг өөрөө маш олон төрөлтэй. Адал явдал, аймшиг, хайр дурлал гээд л... Гэхдээ хүн болгоны мэддэг атлаа ил гаргаж ярьдаггүй төрөл бол порно юм. Порно жүжигчид бүгд халуухан байдгаас гадна хүнд хөдөлмөрийнхөө хүчинд өндөр цалин авдгийг хүн бүр мэднэ. Харин тэдний ажил мэргэжил гэр бүлийнхэнд нь хэрхэн нөлөөлдөг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Тэгвэл мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, тэдний гэр бүлийнхнийг ямар бодолтой явдгийг мэдэж авцгаая.

Порно киноны жүжигчид гэр бүлийнхэндээ хэрхэн нөлөөлдөг вэ? Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Бидний урьд өмнө нь таамаглаж байгаагүй, итгэхийн аргагүй хачин жигтэй зүйлс бие организмд болж байдаг гэдгийг та мэдэх үү? Хүмүүс өөрсдийн биеийг гаднаас нь ажиглаж, хүрч мэдрэх боловч нарийн зүйлсийг төдийлэн сайн мэддэггүй билээ. Иймд нийт уншигчиддаа зориулан хүний бие организмд болж байдаг хачирхалтай зүйлс болон таны мэдэхгүй баримтуудыг танилцуулъя. 

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд

Шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийг даган янз бүрийн өвчин шинээр үүсэн бий болсон ч дэлхий дахиныг тэр чигт нь айдаст автуулсан өвчин бол яахын аргагүй ДОХ (AIDS) юм. Монголчууд 1990-ээд оны сүүл хүртэл энэ аймшигт өвчнийг мэдэхгүй явсныг нэг талаараа азтай гэж хэлж болох ч, нөгөө талаараа мэдээлэлгүй байсны улмаас их зүйл алдсан нь харамсалтай. Харин одоо цагт уг өвчний талаар дуулаагүй хүн гэж байхгүй болсон ч нарийн тодорхой мэддэг хүн ховор болов уу. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ "Дэлхийн ДОХ өвчинтэй тэмцэх өдөр" болж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд Хадгалах

Дэлхийн хамгийн хүчтэй санаанд оромгүй амьтад

Та ямар супер хүчтэй болохыг хүсч байна вэ? Таны толгойд хамгийн түрүүнд “Хүн аалз”, “Халк”, “Супермэн” орж ирсэн үү? Бид бүгд ямар нэг супер хүчтэй болохыг нууцхан мөрөөдөж явдаг. Гэхдээ хэнд ч байхгүй, хэний ч мэдэхгүй нууц чадвартай болчихвол бүр гоё биш гэж үү? Тэгвэл дараахь 10 амьтанд хүн төрөлхтний номонд бичигдэж, кино болгож олонд таниулаагүй ямар онцгой хүч нуугдаж байдгийг хамтдаа сонирхъё. . 

Дэлхийн хамгийн хүчтэй санаанд оромгүй амьтад Хадгалах

Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл

Хүн төрөлхтөн сансарт хүртэл нисч, амьдралаа хөнгөвчлөх олон технологи бүтээсэн хэрнээ учрыг нь ер тайлж чадалгүй үлдсэн зүйл бол хүмүүс өөрсдөө юм. Хүн гэдэг тааварлахын аргагүй гайхамшигт бүтээл бөгөөд өдөр тутмын аар саархан зуршил, бие махбодийн үйл хөдөлгөөн маань юм бүхнийг мэдэхийг хүсдэг эрдэмтдийн хувьд тайлагдашгүй оньсоготой ижил байдаг ажээ. Ингээд цаадхи учир нь тайлагдаагүй ч, бидний юу ч бодолгүй хийж орхидог жижиг сажиг үйлдлүүд маань юу болохыг хамтдаа сонирхъё.

Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл Хадгалах

Таныг шоконд оруулах 15 рекорд

Дэлхий ертөнц дээр амьдарч байгаа 7 гаруй тэрбум хүмүүс дотор итгэмээргүй авъяас чадвартай, хүч чадалтай хүн олон байдаг бөгөөд тэдний дахин давтагдашгүй бусдаас ялгарах чадварыг "Гиннесс"-ийн амжилтанд бүртгэж авдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хамгийн гайхалтай хэрнээ итгэдэх бэрх, 15 рекорд амжилтыг хүргэе гэж бодлоо. Энэхүү мэдээлэлтэй танилцах үедээ болгоомжтой байхыг танд зөвлөе! Учир нь та гайхаж, балмагдахдаа эрүүгээ мулталж, шоконд орж болзошгүй юм.

Таныг шоконд оруулах 15 рекорд Хадгалах

Таныг хорт хавдартай болгох 15 ажил

Бид аз жаргалтай, хангалуун амьдралын төлөө ажил хөдөлмөр эрхэлж, хөлсөө урсгаж, мөнгө олдог. Гэвч амьдралд мөнгөнөөс илүү чухал зүйл бол эрүүл мэнд гэдэгтэй маргах хүн үгүй болов уу? Харин зарим тохиолдолд хүмүүс мөнгөний төлөө амиа үл хайрлаж зүтгэсээр эрүүл мэндээ үгүй хийж, аймшигт хорт хавдартай нүүр тулдаг аж. Иймд нийт уншигчиддаа хорт хавдрын өвчлөлтэй болгодог ажил мэргэжлүүдийг танилцуулъя. 

Таныг хорт хавдартай болгох 15 ажил Хадгалах

Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 баримт

Хүн бүр хүүхэд байхдаа тэнгэрт нисэх онгоцыг хараад “Ийм аварга том машин яаж  нисдэг байна аа” гэж боддог байсан биз ээ. Харин том хүн болсон хойноо энэ асуултынхаа хариуг олдог ч, онгоцонд бидний учрыг нь олж чадаагүй бяцхан нууцууд байсаар л байгаа юм. Ингээд та бүхэндээ агаар дахь аварга том тээвэрлэгчийн хамгийн сонирхолтой гэсэн баримтуудыг хүргэж байна.

Нисэх онгоцны тухай бидний мэдэхгүй 12 баримт Хадгалах

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд

Бид юуны төлөө ажиллаж, хөлс хүчээ урсгаж байгаа юм бол? Сунаж унатлаа ажиллаж, олсон хэдэн төгрөгөө идэх хоол, өмсөх хувцсандаа л зарцуулж байна уу? Тийм бол өнөөдрөөс та өөрчлөгдөж, мөнгөө хуримтлуулан дэлхийн үзэсгэлэнт газруудаар аялах том зорилго тавиарай. Эдгээр газрууд нь танд асар олон зүйлсийн үүд хаалгыг нээж, нүдийг тань баясгаж, амьдралын сайн сайхан бүхнийг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд хамтдаа ганц амьдрах насандаа заавал очиж үзэх ёстой газруудтай танилцъя.

Ганц амьдрах насандаа заавал очиж үзэх газрууд Хадгалах

Бидний дунд амьдарч байсан цус сорогчдын тухай аймшигт түүх

Цус сорогч гэхээр ихэвчлэн Дракула (Dracula) болон Влад (Vlad) хамгийн түрүүнд санаанд орж ирдэг. Залуучуудын хувьд гэвэл “True Blood”, “The Lost Boys” зэрэг шоунууд, эсвэл “Бүрэнхий” киноны гялалзсан цус сорогч санаанд нь орох байх. Гэхдээ бидний мэддэггүй бодит явдал, түүхэн хүмүүсээс гаралтай жинхэнэ цус сорогчид үнэхээр байдаг ажээ. Ингээд эдгээр аймшигт хүмүүсийн хэн болохыг хамтдаа сонирхъё.

Бидний дунд амьдарч байсан цус сорогчдын тухай аймшигт түүх Хадгалах

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ?

Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан зүйл ямар учиртай болохыг та мэдэх үү? Бид төдийлэн анзаардаггүй боловч энэ нь бие эрхтний толь болдог юм. Биеийн аль нэг хэсэг өвчилсөн, асуудалтай тулгарсан тохиолдолд хумсан дээрх тус цагаан зүйл нь хэлбэрээ өөрчилдөг аж. Ингээд хамтдаа энэ нь чухам ямар учиртай болохыг мэдэж авцгаая. 

Хумсан дээрх цагаан зүйл ямар учиртай вэ? Хадгалах