Таныг шоконд оруулах 15 рекорд

Дэлхий ертөнц дээр амьдарч байгаа 7 гаруй тэрбум хүмүүс дотор итгэмээргүй авъяас чадвартай, хүч чадалтай хүн олон байдаг бөгөөд тэдний дахин давтагдашгүй бусдаас ялгарах чадварыг "Гиннесс"-ийн амжилтанд бүртгэж авдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хамгийн гайхалтай хэрнээ итгэдэх бэрх, 15 рекорд амжилтыг хүргэе гэж бодлоо. Энэхүү мэдээлэлтэй танилцах үедээ болгоомжтой байхыг танд зөвлөе! Учир нь та гайхаж, балмагдахдаа эрүүгээ мулталж, шоконд орж болзошгүй юм.

Таныг шоконд оруулах 15 рекорд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Дэлхийн хамгийн хурдан хүн

Энэ цаг үеийн дэлхийн хамгийн хурдан хүн гэх тодотголыг хэдийн өөрийн болгосон Ямайк улсын хөнгөн атлетикийн тамирчин Усайн Болт (Usain Bolt)-ийг мэдэхгүй хүн гэж тун ховор биз ээ. Тэрээр 2009 онд Германий нийслэл Берлин хотод болсон Хөнгөн атлетикийн ДАШТ-ний үеэр гүйлтийн төрөлд 100 метрийг 9.58 секунд, 200 метрийг 19.19 секундэд туулж, дэлхийн рекордыг шинэчилж тогтоож байсан билээ.

Дэлхийн хамгийн хурдан хүн

14 Дэлхийн хамгийн баян хүн

"Microsoft" компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс (Bill Gates)-ийн нийт эд хөрөнгө нь 80 сая тэрбум доллар бөгөөд яг өнөөдрийн байдлаар түүнийг эд хөрөнгийн хэмжээгээрээ гүйцэх хүн байхгүй байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт ашиглагдаж байгаа нийт компьютрүүдийн 60% нь "Microsoft" үйлдлийн системтэй байдаг гэхээр Билл Гэйтсийг тэрбумтан байгаад гайхах зүйлгүй ажээ.

Дэлхийн хамгийн баян хүн

13 Итгэмээргүй амжилтын эзэн

Түүнийг Томас Блэкторн (Thomas Blackthorne) гэдэг бөгөөд хэлэн дээрээ 12.5 кг жинтэй сэлэм тавьж, унагаалгүй тогтоосон бөгөөд энэхүү өвөрмөц амжилтаараа дэлхийн рекордыг эзэмшдэг байна. Сонирхуулж хэлэхэд Томас энэ амжилтанд хүрэхийн тулд бүтэн 6 жилийн турш хичээж, хөдөлмөрлөсөн бөгөөд 2004.09.11-ний өдөр тэрээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байжээ. Үүнээс хойш түүний амжилтыг эвдэхээр гурван ч удаагийн оролдлого хийгдэж байсан бөгөөд хачирхалтай нь эдгээр оролдлогуудыг бүгдийг нь Томас өөрөө хийж байсан байна.

Итгэмээргүй амжилтын эзэн

12 Ахмад Эрик Мелроуз Браун (Eric Melrose Brown)

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, түүний хувьд амьдралынхаа туршид нийт 485 нисэх онгоц жолоодож явсан нэгэн бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа аваар осол гаргаж байгаагүй юмсанж. Ахмад Эрик 1919.01.21-ний өдөр төрсөн бөгөөд дэлхийн I болон II дайнуудад хүртэл гар, бие оролцож явжээ.

Ахмад Эрик Мелроуз Браун (Eric Melrose Brown)

11 Нэг гардаараа хамгийн олон удаа суниасан хүн

Пэдди Дойл (Paddy Doyle)-ийн хувьд хүнээс гарамгүй асар их тэсвэр тэвчээртэй нэгэн бөгөөд тэр ч үүднээсээ тасралтгүй 5 цагийн турш зөвхөн нэг гар дээрээ суниаж, дэлхийн рекордыг эзэмшиж байсан ажээ. Пэдди 5 цагийн хугацаанд нийт 5260 удаа нэг гар дээрээ суниаж байсан байна. Мөн тэрээр хоёр гар дээрээ 1.500.000 удаа суниаж, бас нэгэн өвөрмөц амжилтын эзэн болж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу.

Нэг гардаараа хамгийн олон удаа суниасан хүн

10 Амьдрах хувьтай нэгэн

Дэлхийн I дайны үед АНУ-ын байлдааны онгоцууд Японы Нагасаки болон Хирошима хотуудад цөмийн бөмбөг хаяж, олон сая Япончуудад амьдын хагацал үзүүлж байсан билээ. Бөмбөгдөлтөөс амьд үлдсэн цөөнгүй хүмүүс байсан хэдий ч, бүгдээрээ шахуу цөмийн бөмбөгний хор хөнөөлөөс болж, төд удалгүй ээлж дараалан нүд аницгаасан байдаг ажээ. Харин Цүтомү Яамагүчи гэх эрхмийн хувьд энэ явдлаас хойш үхэлгүй хамгийн олон жил амьдарсан цор ганц хүн гэдэг утгаараа дэлхийн рекордыг эзэмшиж байсан байна. Харамсалтай нь тэрээр 2010.01.04-ний өдөр ходоодны хорт хавдраар таалал төгсчээ.

Амьдрах хувьтай нэгэн

9 Кевин Фаст (Kevin Fast)

Үгүйсгэх эсэхийг та шийдэх хэдий ч, түүний тогтоосон амжилтыг эвдэх хүн гарч ирнэ гэдэг магадлал хамаагүй бага болов уу. Харахад бусадтай адил энгийн нэгэн залуу болох Кевин 188 тонн жинтэй нисэх онгоцыг 8.8 метр чирсэн бөгөөд тухайн үед өөрийн нүдээр үйл явдлыг харж байсан хүмүүсийн эрүү бараг мултрах шахсан гэнэ.

Кевин Фаст (Kevin Fast)

8 Амьд дамжуулагч

Рой Салливан (Roy Sullivan) нь Виржиниа мужийн “Shenandoah National Park”-ийн зогсоолын зохицуулагч байсан бөгөөд амьд байх хугацаандаа нийт 7 удаа аянганд цохиулж гайхалтайгаар амьд гарсан хүн юм. Нэг удаа тэрээр машинтайгаа уулын замд явж байхдаа аянганд цохиулсан төдийгүй модонд ойсон аянга машиных нь цонхоор орж ирээд түүнийг ухаан алдтал ниргэж орхижээ. Үүнээс  болж үснийх нь тал нь хуйхлагдсан байна.

Бас өөр нэг тохиолдол нь 1973 онд болжээ. Салливан шөнө эргүүл хийж явтал аянгын үүл өөрийг нь дагаж байгааг мэдрээд зугтсан аж. Эцэст нь үүл холдоод нүүчихлээ гэж бодоод машинаасаа гарч иртэл түүнийг аянга ниргэж, бие болон үс нь шатжээ. Ухааан алдаагүй байсан тул тэрээр машиндаа үргэлж авч явдаг болсон савтай усаа асгаж галаа унтраасан байна.

Амьд дамжуулагч

7 Хамгийн өндөр хүн

Дэлхийн хамгийн өндөр хүн 250 см өндөр ба түүнийг Султан Косен (Sultan Kosen) гэдэг. Тэр Туркийн иргэн төдийгүй одоо 33 настай юм.  Өнчин тархиндаа хавдартай байсан тул ингэж зогсолтгүй өссөн бөгөөд хагалгаанд орж, өвчнөө эмчлүүлснээр одоо өсөлт нь зогссон байна. Харин тэрээр өөрийн өндөр биеийнхээ ачаар олсон алдар нэрэндээ талархан жаргалтай амьдарч байгаа юм.

Хамгийн өндөр хүн

6 Дэлхийн хамгийн их иддэг хүн

Михел Лотито (Michel Lotito)“Хамгийн хачин хоол иддэг хүн” гэсэн цолыг эзэмшдэг ба нийт 9 тонн төмөр иджээ. Тэр “Pica” гэдэг онцгой төрлийн өвчтэй ба хог, шил, төмөр гээд л хүний иддэггүй бүхнийг идэх дуртай аж. Түүний оройн хоолны ширээн дээр эрэг шураг, хагархай гэрлийн шил байдаг юм. Лотито 57 настайдаа 2007.06.25-нд ердийн үхлээр нас баржээ.

Дэлхийн хамгийн их иддэг хүн

5 Хамгийн тарган хүн

Жон Броуэр Минох (John Brower Minnoch) 1992 оны “Subaru Vivo” машинтай ижил 640 кг жингийнхээ ачаар “Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн” гэсэн амжилтыг эзэмшдэг аж. Тэрбээр 1941.09.29-нд төрсөн ба 12 настайдаа 133 кг жинтэй байжээ. Үүнээс хойш тэрбээр зогсолтгүй жин нэмсээр байсан ба зүрх нь өвдөж эмнэлэгт хэвтэх үедээ жин хасах дэглэм барьж эхэлсэн байна. Үүнийхээ үр дүнд 400 кг хасч чадсан ч ганцхан жилийн дараа хяналтаа алдан, 41 насандаа нас баржээ.

Хамгийн тарган хүн

4 Заргач эр

Жонатан Лий Ричес (Jonathan Lee Riches) байгууллага болон хувь хүмүүсийн эсрэг нийт 4000 удаа шүүхээр заргалдсанаараа Геннисийн амжилтыг эзэмшдэг. Тэр энэ талаараа өөрөө олж мэдэнгүүтээ Геннисийн дэлхийн амжилтын номтой шүүхээр заргалдсан байна. Тэр шоронд хоригдож байгаад 2012 оны 12-р сард суллагдсан ба үүнээсээ хойш заргалддаг болжээ. 2006 оны 3-р сард гарын үсгийнхээ албан ёсны эрхийн төлөө заргалдаж байсан ба одоо түүний гарын үсгийг хэн ч хуулбарлахгүй болсон юм. Тэр АНУ-ын ерөнхийлөгч Буш (Bush), Билл Гейтс (Bill Gates), XVI Пап ламыг хүртэл шүүхэд дуудаж байжээ.

Заргач эр

3 Хамгийн том хоёр толгойт булчинтай нь...

Бид маш олон булчинлаг залуусыг харсан ч тэдний хэн нь ч 65 см диаметр хоёр толгойт булчингаараа Геннисийн амжилтыг эзэмшдэг Египетийн бодибилдингч Мустафа Исмайлыг (Moustafa Ismail) гүйцэхгүй юм. Олон хүн түүнийг “Synthol” гэгч булчин томсгодог бүтээгдэхүүн хэрэглэснээр ийм үр дүнд хүрсэн гэж ярьдаг ч, Мустафа үүнийг нь үгүйсгэж, илчлэг, протейн мөн эцэг эхээс өвлөж авсан бие бялдрынхаа ачаар өдий зэрэгт хүрсэн гэж хэлдэг ба өөрөөрөө ихэд бахархдаг аж. Булчинлаг залуу маань “Strange Love” цувралд тоглох үедээ насан туршийнхаа хайр Никольтой (Nicole) танилцсан ба одоо тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа юм.

Хамгийн том хоёр толгойт булчинтай нь...

2 “Youtube”-ийн хамгийн олон дагагчтай эрхэм

“Youtube” сайтад “PewDieDie” нэрээрээ алдаршсан 27 настай Шведийн видео тоглоомчин Феликс Арвид Алф Киелберг (Felix Arvid Ulf Kjelberg) 8 жилийн хугацаанд 50 гаруй сая дагагчтай болж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. 2-р байранд явдаг “HolaSoyGerman” нь 30 сая дагагчтай юм. Харьцуулж үзвэл Өмнөд Солонгос улс 51 сая, Канад 36 сая, Испани 46 сая хүн амтай. Түүний цахим ертөнцийн орлого нь 60 орчим сая доллар бөгөөд орлогынхоо ихэнхийг видео сурталчилгаанаас олдог. “Youtube” од маань одоо Их Британи улсад бас нэгэн “youtube”-ийн 5 сая дагагчтай од найз охин болох Нарзиа Бисонинтойгоо (Narzia Bisognin) амьдардаг юм.

“Youtube”-ийн хамгийн олон дагагчтай эрхэм

1 Дэлхийн амжилтуудын дээд амжилт

62 настай Ашрита Фюрман (Ashrita Furman) “Дэлхийн амжилтуудын дээд амжилт” цолыг эзэмшдэг. Тэрбээр 550 гаруй янзын дэлхийн амжилтыг эзэмшиж байсан ч одоо энэ тоо нь 200 болтлоо буурчээ. Тэр Нью-Иоркийн Бруклинд төрсөн ба дэлгүүрийн менежер хийдэг юм. Анх 1979 онд 27000 удаа “Jumping Jack” үсэрснээсээ хойш дэлхийн амжилтуудыг ангуучилж эхэлсэн ба Имжин бөмбөгөөр (Kangaroo ball) хамгийн хол зайг туулж, Гиннесийн амжилтыг эвдэж, шилтэй сүү толгой дээрээ тавьж хол явж, тонгорцоглон эргэлдэж, хол зам туулах зэргээр маш олон амжилтыг эвджээ.

Дэлхийн амжилтуудын дээд амжилт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()