Дэлхийн хамгийн хүчтэй санаанд оромгүй амьтад

Та ямар супер хүчтэй болохыг хүсч байна вэ? Таны толгойд хамгийн түрүүнд “Хүн аалз”, “Халк”, “Супермэн” орж ирсэн үү? Бид бүгд ямар нэг супер хүчтэй болохыг нууцхан мөрөөдөж явдаг. Гэхдээ хэнд ч байхгүй, хэний ч мэдэхгүй нууц чадвартай болчихвол бүр гоё биш гэж үү? Тэгвэл дараахь 10 амьтанд хүн төрөлхтний номонд бичигдэж, кино болгож олонд таниулаагүй ямар онцгой хүч нуугдаж байдгийг хамтдаа сонирхъё. . 

Дэлхийн хамгийн хүчтэй санаанд оромгүй амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн өргөст хэмх

Далайн өргөст хэмх биеэ шингэн аятай урсгаж, хэлбэрээ өөрчилдөг. Түүнд багтаж орохгүй зай завсар гэж үгүй юм.

Далайн өргөст хэмх

2 Альпийн янгир

Янгирыг сайн уулчин гэдгийг бүгд мэднэ. Харин Альпийн янгирын хувьд өндөр гэсэн ойлголт бүр огт байдаггүй аж. Тэд бараг 90 градусын эгц уул, хад руу мацаж чаддаг гэнэ. Хүн хананд авирч чаддаг болчихвол юу хийж болохыг нэг бодоод үз дээ?

Альпийн янгир

3 “Mantis shrimp” бууны сум

Энэ өнгөлөг бяцхан сам хорхой  харахад өхөөрдөм хэдий ч, маш хүчтэй ажээ. Ердөө аравхан см хэрнээ  аквариумынхаа шилийг ч цоолтол мөргөх чадалтай гэнэ.

“Mantis shrimp” бууны сум

4 “Pistol shrimp” дэлбэлэгч

Бас нэгэн сам хорхой. Гэхдээ түүний хүч савартаа байдаг. Тэд нүд ирмэхийн зуурт ухасхийн самардаж, нарны гадаргуу шиг час халуун бөмбөлөг гаргадаг гэнэ. Харин бөмбөлөг хагарахдаа 218 децибил хүртэл доргилт үүсгэдэг ажээ.

“Pistol shrimp” дэлбэлэгч

5 Мөнх настай “Turritopsis” далайн мөгөөрс

Яг ч мөнх настай биш л дээ. Гэхдээ тэд эргэн залуужиж, амьдралаа дахин эхэлж  чаддаг. Харин “Turrtopsis Nutricula” гэдэг загас үхэх болохоороо өөрөө өөрийгөө сорж, хумигдан буцаад өндөг болж орхиод дахиад л амьдарч эхэлдэг байна.

Мөнх настай “Turritopsis” далайн мөгөөрс

6 Нохой зээхнээс дутахааргүй үслэг мэлхий

Энэ мэлхийг “аймшгийн мэлхий” гэж ч бас нэрлэдэг. Гадна биеийг нь бүрхсэн үс үнэн хэрэгтээ дүүрэн гол судас бүхий сахал юм. Түүгээр ч зогсохгүй хөлийнхөө ясыг хугалж, хумс гаргадаг ба арьсныхаа цаанаас цоо хатгаж чаддаг гэнэ.

Нохой зээхнээс дутахааргүй үслэг мэлхий

7 Дотор арзайлгам “Axolotl”

Энэхүү найрсаг харагдах хоёр нутагтан “Франкенштейн гүрвэл” гэдэг нэрээрээ алдартай. Бусад гүрвэлийн адилаар сүүлээ тасдаад зогсохгүй, дотор эрхтэн, толгой, бүр тархиа хүртэл тасдаж чадна. Гэхдээ хамгийн аймаар нь бусад “axolotl’-оосоо эрхтэнг нь хулгайлж аваад юу ч болоогүй юм шиг өөртөө шилжүүлж орхидог ажээ.

Дотор арзайлгам “Axolotl”

8 Элэглэгч наймаалж

Наймаалжнууд орчинтойгоо зохицон, өнгөө өөрчилж чаддагийг хүн бүр мэднэ. Гэхдээ энэ онцгой наймаалж далайн мөгөөрс, далайн могой, аюулт “lionfish”, халбинь загас зэрэг далайн амьтдыг ялгахын аргагүй дуурайж, зүсээ хувиргаж чаддаг ажээ.

Элэглэгч наймаалж

9 Нугасан хошуут

Өхөөрдөм хөөрхөн нугасан хошуут хойд хөлөндөө хор ялгаруулдаг өргөстэй аж. Үхлийн аюулгүй хэдий ч, аймшигтай өвтгөж чадна. Гэхдээ жинхэнэ хүч нь цахилгаан илрүүлэгч юм. Энэ нь тэд олзныхоо булчин шөрмөсний хөдөлгөөнөөс ирэх цахилгаан дохиог илрүүлж чадна гэсэн үг.

Нугасан хошуут

10 Цахилгаант могой загас

Энэ загас 2 метр хүртэл томордог ба 600 вольтын цахилгаанаар цохьдог.  Энэ нь хүнийг хүртэл цочроож, зүрхийг нь шоконд оруулах чадалтай гэсэн үг юм.

Цахилгаант могой загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()