СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өндөр хүмүүс Японыг зорьвол юу болдог вэ?

Статистик тоо баримтаас харвал Ази, тэр дундаа Японы иргэд хамгийн намхан тооцогддог аж. Тиймээс бусад орны илүү өндөр нуруутай хүмүүс тус орноор зочлох юм бол хувцас, тавилга, энгийн орон сууц зэрэгт нь "таардаггүй" гэнэ. Тиймээс Япон орноор аялсан жуулчид өөрсдийн өндөр нь чухам ямар хөгжилтэй байдалд хүргэдгийг харуулсан зургуудаа цахим орчинд хуваалцсанаас хүргэж байна. 

Өндөр хүмүүс Японыг зорьвол юу болдог вэ? Хадгалах

Очсон газар болгондоо хүндлэл хүлээдэг Сикх хүмүүс гэж хэн бэ?

Хэдийгээр Сикхүүд Энэтхэгийн хүн амын цөөнх буюу ердөө 2 хувийг нь эзэлдэг ч энэхүү үндэстэн нь гайхалтай дайчин гэдгээрээ нэрд гарсан юм. Жишээ нь Сикх эрчүүд тус улсын нийт батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний 30 хувийг (мөн офицеруудын 2/3) бүрдүүлдэг. Мөн эрчүүд нь бүгд Сингх (арслан), эмэгтэйчүүд нь Каур (эрслэн) гэсэн овогтой гэдгийг дурдах нь зүйтэй. Тиймээс энэтхэгчүүд гэлтгүй бусад үндэстнүүд ч Сикхүүдээс эмээхийн зэрэгцээ хүндэлж явдаг аж. 

Очсон газар болгондоо хүндлэл хүлээдэг Сикх хүмүүс гэж хэн бэ? Хадгалах

Хөгжмийн наадам дээр болсон эмгэнэлт явдлын дараа рэппер Трэвис Скоттын нэр хүнд унасаар байна

Одоогоос долоо хоногийн өмнө буюу 11-р сарын 6-нд, алдарт рэппер Трэвис Скоттын жил бүр зохион байгуулдаг "Astroworld" хөгжмийн фестивалийн үеэр хэт олон хүн цугласнаас болж үймээн дэгдэж, шахцалдаан үүссэн билээ. Үүний улмаас амь үрэгдэгсдийн тоо 9-д хүрч, 300 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэсэнээс 50 гаруй нь хүнд байдалд байгаа юм. Чухамхүү тус фестивальд оролцсон иргэд өөрсдийн үзэж харсан зүйлсээ цахим орчинд хуваалцсан нь дэлхий нийтийг цочроогоод байгаа юм. Учир нь рэппер Трэвис Скотт тайзан дээр гарахад хүмүүс тайз руу ойртож шахцалдаж эхэлсэн нь тодорхой байгаа бөгөөд тэрээр юу болж байгааг анзаарсан ч нөхцөл байдлыг зохицуулах юу ч хийгээгүй гэж үзсэн учраас 50 гаруй хүн шүүхэд гомдол гаргажээ. 

Хөгжмийн наадам дээр болсон эмгэнэлт явдлын дараа рэппер Трэвис Скоттын нэр хүнд унасаар байна Хадгалах

Португалд дарга нар ажлын бус цагаар ажилтан руугаа залгахыг хуулиар хоригложээ

Дарга нар амралтын өдрөөр ч гэсэн бусдыг ажлаа үргэлжлүүлэхийг шаардаж, ажилтнуудаа дуудан ирүүлж, илүү цагаар ажиллуулах явдал ямар ч байгууллагад хэвийн үзэгдэл байдаг. Тэгвэл Португал улсад энэ нь хууль бус үйлдэлд тооцогдох болжээ. Тодруулбал аливаа байгууллагын удирдлагууд, ажил олгогчид, дээд албан тушаалтнуудыг ажлын бус цагаар ажилтнуудтайгаа утсаар, мессежээр, мэйлээр холбогдохыг хориглосон хуулийг тус улсын парламент саяхан баталсан байна.

Португалд дарга нар ажлын бус цагаар ажилтан руугаа залгахыг хуулиар хоригложээ Хадгалах
2021-11-12, 13:58

Хүн төрөлхтөн ердөө 40 жилийн дотор нийт амьтдын тоо толгойн 60 хувийг устгажээ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) хийсэн шинэ тооцоогоор хүн төрөлхтөн 1970 оноос өнөөдрийг хүртэл хөхтөн амьтад, шувууд, загаснууд, мөлхөгчид гээд бүхий л төрөл зүйлийн амьтдын тоо толгойг 60 хувиар хорогдуулсан нь тодорхой болжээ. Дэлхийн хүн амын хоол хүнс, ашигт малтмалын асар их бөгөөд байнгын өсөлттэй хэрэгцээний улмаас хэдэн тэрбум жил оршин тогтносон амьдралын гинжин холбоонд ноцтой аюул занал учирсан байна. 

Хүн төрөлхтөн ердөө 40 жилийн дотор нийт амьтдын тоо толгойн 60 хувийг устгажээ Хадгалах
2021-11-12, 12:00

Ууланд гараад эргэж ирээгүй таван Солонгос хүүгийн хэрэг яагаад өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн бэ?

1991 оны 3-р сарын 26-ны өдөр Өмнөд Солонгосын Тэгү хотод орон нутгийн сонгууль болж, бүх нийтээрээ амарч байв. Сургууль, цэцэрлэг, албан газрууд хаагдсан тул хотын ихэнх иргэд гадуур зугаалж, чөлөөт цагаа өнгөрүүлж байтал таагүй мэдээ тэднийг цочроожээ. Тухайн өдөр амьдардаг хорооллоосоо холгүй газарт гүрвэлийн өндөг хайхаар явсан бага насны таван хөвгүүн ор сураггүй алга болсон нь тодорхой болов. Улмаар өнөөг хүртэл тэрхүү таван хүүтэй холбоотой хэрэг тайлагдашгүй нууц хэвээр үлдэж, дэлхий дахинд "Мэлхийн хөвгүүдийн нууц" хэмээх нэрээр алдаршсан юм.

Ууланд гараад эргэж ирээгүй таван Солонгос хүүгийн хэрэг яагаад өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн бэ? Хадгалах

Хойд Солонгосын гурван цэрэг BTS хамтлагийн бүжгийг хийж байгаад баригдаж, хорих лагерь руу илгээгджээ

БНАСАУ-ын Ардын армийн нисэх хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах хүчний бүрэлдэхүүнд алба хааж байсан гурван цэрэг тус улсын тахилгат Пэгдү уул руу аялал хийж байхдаа К-поп бүжгийг дуурайн хийснээс болж баривчлагджээ. Өнгөрсөн жилийн зун болсон уг үйл явдлыг Хойд Солонгосын шүүхээс зэвсэгт хүчний эн тэргүүний үлгэр жишээ болох хүмүүс "хувьсгалч бус" соёлыг түгээн дэлгэрүүлсэн гэмт хэрэг хэмээн үзэж, тухайн гурван цэргийг улс төрийн лагерьт хорих шийдвэрийг саяхан гаргасан тухай "Daily NK" мэдээлсэн байна

Хойд Солонгосын гурван цэрэг BTS хамтлагийн бүжгийг хийж байгаад баригдаж, хорих лагерь руу илгээгджээ Хадгалах
2021-11-11, 17:30

500 жилийн настай Инк охины занданшсан шарилын нууц

1999 онд Аргентин, Перугийн хамтарсан экспедицийн судлаачид Льюляйльяко(Lyulagliaco)  галт уулын ойролцоо, далайн түвшнээс дээш 6000 метрийн өндрөөс хоёр охин, нэг хүүгийн цогцос бүхий шарилыг олжээ. Хүүхдүүд хүйтнээс хорогдон агуй дотор унтаж байгаад хөлдөж үхсэн бололтой. 

500 жилийн настай Инк охины занданшсан шарилын нууц Хадгалах
2021-11-11, 16:00

Сэтгэцийн асуудалтай хүнийг нүдээр нь таньж болох уу? (Санпаку нүдний тухай...)

Нүд гэдэг хүний сэтгэлийн толь гэдэг билээ. Тэгвэл үүнийг дагаад тухайн хүний хувь заяаг хүртэл нүдээр нь тодорхойлж болох тухай олон онол бий. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь "Санпаку нүд" юм. 

Сэтгэцийн асуудалтай хүнийг нүдээр нь таньж болох уу? (Санпаку нүдний тухай...) Хадгалах

Гитлер амиа хорлосны дараа яг юу болсон бэ?

1945 оны 4-р сарын 30-нд Нацист Германы удирдагч Адольф Гитлер ямар ч гарцгүй болсноо ухаарсны дараа өөрийгөө цианидаар хордуулаад, дараа нь гар буугаар толгойндоо буудаж амиа хорлосон билээ. Үүнээс хэдхэн хоног өнгөрөхөд Зөвлөлтийн цэргүүд Берлинийг эзэлж, Европ дахь дайн дуусав. Хэдий "Фюрер"-ийн үхэл дайн нэгэнт тодорхой болсон үетэй таарсан ч дэлхий дахинд томоохон нөлөө үзүүлж чадсан юм.

Гитлер амиа хорлосны дараа яг юу болсон бэ? Хадгалах

Японы цаазын ялтай хоригдлууд ялыг гүйцэтгэх хугацааг тодорхой болгохыг шаардаж, шүүхэд ханджээ

Японд нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Шүүхээс цаазын ялаар шийтгүүлсэн хоёр хоригдлын ялыг гүйцэтгэх хугацааг өмнө нь тодорхой дуулгаагүйд тэд дургүйцэж, засгийн газраа шүүхэд өгчээ. Тодруулбал тэднийг тухайн өдөр цаазаар авах гэж буй тухай хэдхэн цагийн өмнө дуулгасныг "хэт хүнлэг бус явдал болсон" хэмээн тэдний өмгөөлөгч нь үзсэн байна.

Японы цаазын ялтай хоригдлууд ялыг гүйцэтгэх хугацааг тодорхой болгохыг шаардаж, шүүхэд ханджээ Хадгалах

Хойд хөршийн Чукоткын иргэд далай дээр хөвдөг цөмийн цахилгаан станцтай болжээ

ОХУ-ын Чукоткын өөртөө засах тойрогт орших 100 мянга гаруй хүн амтай Певек хотод дэлхийн анхны хөвөгч цөмийн дулааны цахилгаан станц (FNPP) ашиглалтад оржээ. "Академич Ломоносов" хэмээн нэрлэсэн тус станц ажиллаж эхэлснээр Певек хотын иргэдийн цахилгаан болон дулаан хангамжийн асуудал шийдэгдсэн аж. 10 гаруй жилийн өмнөөс эхлүүлсэн энэхүү төслийг барууны хэвлэлүүд бүр "Хөвдөг Чернобыль" хэмээн нэрлээд амжжээ. 

Хойд хөршийн Чукоткын иргэд далай дээр хөвдөг цөмийн цахилгаан станцтай болжээ Хадгалах