Японы цаазын ялтай хоригдлууд ялыг гүйцэтгэх хугацааг тодорхой болгохыг шаардаж, шүүхэд ханджээ

Японд нэгэн сонирхолтой үйл явдал болжээ. Шүүхээс цаазын ялаар шийтгүүлсэн хоёр хоригдлын ялыг гүйцэтгэх хугацааг өмнө нь тодорхой дуулгаагүйд тэд дургүйцэж, засгийн газраа шүүхэд өгчээ. Тодруулбал тэднийг тухайн өдөр цаазаар авах гэж буй тухай хэдхэн цагийн өмнө дуулгасныг "хэт хүнлэг бус явдал болсон" хэмээн тэдний өмгөөлөгч нь үзсэн байна.

Японы цаазын ялтай хоригдлууд ялыг гүйцэтгэх хугацааг тодорхой болгохыг шаардаж, шүүхэд ханджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Японы шударга ёсны тогтолцоо нь цаазаар авах ялтай хоригдлуудыг тусгаарлалтын хамгийн хатуу дэглэмд байлгах шаардлагатай гэж үздэг. Хамгийн гол нь тэрхүү хугацаандаа ялтанд цаазаар авхуулах хугацааг нь урьдчилан мэдэгддэггүй бөгөөд олон жилийг ийм байдлаар өнгөрүүлсэн хоригдлыг гэнэт нэг өдөр аваад явах нь түгээмэл гэнэ.

Японы хүний эрхийн байгууллагууд хэзээ ялыг нь гүйцэлдүүлэхийг ингэж тулгаж хэлэх нь сэтгэл санааны гүн хямралд ороход нөлөөлдөг хэмээн эртнээс тэмцэж ирсэн байна. 

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр тэрхүү хоёр хоригдлын өмгөөлөгч Ютака Уэда "Цаазын ялтай хоригдлууд өдөр бүрийг хамгийн сүүлчийнх нь байж магадгүй гэсэн бодолтой өнгөрүүлдэг. Засгийн газраас хэзээ ялыг нь гүйцэлдүүлэхийг нууцалснаар тухайн хоригдлыг сэтгэл санааны дарамтад орохоос сэргийлдэг гэж мэдэгдсэн. Гэхдээ энэ худлаа. Харин ч эсрэгээрээ яг хэзээ цаазаар авахыг нь тодорхой хугацааны өмнө хэлбэл сэтгэл санаагаа бэлтгэхэд тус болно" гэжээ. 

Мөн Эмнести Интернэшнл байгууллагын Британийн салбарын захирал Кейт Аллен хэлэхдээ: "Хүн өдөр бүрийг амьдралынхаа сүүлийн өдөр гэж бодон сэтгэлийн зовуурьтай байх нь үгээр хэлэмгүй аймшигтай." гэсэн байна.

Дээрх хоёр хоригдол мөн ийм байдалтай удсаны дараа ялыг нь гүйцэтгэх хугацааг хэдхэн цагийн өмнө мэдэгдсэн учраас эсэргүүцлээ илэрхийлж, өнгөрсөн пүрэв гарагт Осака хотын дүүргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргажээ. 

Тэд 22 сая иенийг (193,500 ам.доллар)  сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгон нэхэмжилсэн гэж өмгөөлөгч нь мэдэгджээ.

Цаазын ял өгдөг цөөн хэдэн хөгжингүй орнуудын нэг болох Японд одоогийн байдлаар ялын дээд хэмжээ авсан 100 гаруй хүн байгаа ч хоёр жил орчим хугацаанд нэгийг нь ч цаазлаагүй байна.

Өмнө нь дурдсанчлан цаазын ялыг гүйцэлдүүлэх тухай мэдээллийг өндөр нууцлалд байлгадаг бөгөөд заримдаа хоригдлын ар гэрийнхэнд нь бүх зүйл дууссаны дараа л мэдэгддэг байна. 

Сонирхолтой нь ингэж бүх зүйлийг тулгаж мэдэгдэх тухай ямар ч хууль тогтоомж байхгүй болохыг Ютака Уэда онцолсон бөгөөд ард иргэдийг ийм хүнлэг бус ёсын эсрэг тэмцэхийг уриалжээ. 

Дашрамд дурдахад тус оронд цаазаар авах ялыг зөвхөн дүүжлэх аргаар гүйцэтгэдэг байна.

Ийм байдлаар сэтгэл санааны хохирол амссан иргэдийн хамгийн том төлөөлөгч нь цаазаар авхуулах өдрөө 34 жил хүлээсэн Ивао Хакамада юм. 1966 онд хүн амины хэрэгт буруутгагдан баривчлагдсан түүнд шүүхээс дүүжлэн цаазаар авах ял оноожээ. Дараагийн хэдэн арван жилүүдэд Хакамада давж заалдахыг хэд хэдэн удаа оролдож, төрөл төрөгсөд нь ч түүний төлөө уйгагүй тэмцсэний хүчинд тэрээр ДНХ шинжилгээний баримтаар гэм буруугүй нь тогтоогдож, суллагджээ. Харамсалтай нь тэрээр шоронгоос гарахдаа аль хэдийн 78 нас хүрсэн байлаа. 

Япон төдийгүй Зүүн өмнөд Азийн зарим орны иргэд дунд явуулсан санал асуулгаар цаазын ялыг ихэнх нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байдаг. Ялангуяа хүн амины, хар тамхины хэрэгтэй холбоотой хүмүүсийг цаазаар авах нь зүйн хэрэг гэсэн үзэл харьцангүй түгээмэл байжээ.

Жишээ нь Сингапур улсад арав гаруй жилийн өмнө багахан хэмжээний героин хилээр нэвтрүүлэхийг завдсан оюуны хомсдолтой залууг ирэх долоо хоногт цаазаар авахаар бэлтгэж байгаа бөгөөд энэхүү явдлыг эрхийг хамгаалагч байгууллагууд хүчтэй эсэргүүцэж байгаа юм.  

"Цаазын ялын төсөл" хэмээх ашгийн бус байгууллагын мэдээлснээр дэлхийн хэмжээнд 100 гаруй улс цаазаар авах ялыг хуулиар хориглосон аж. Хамгийн сүүлд Сьерра-Леон эдгээр орнуудын эгнээнд нэгдэж ямар ч хэрэгт цаазын ял оноохын эсрэг тогтоол баталсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()