СААК БАРИМТ

Та үүнийг мэдэх үү?

Эрдэмтэн байна гэдэг ухаантай байхаас гадна, өдөр болгон шинэ туршилт хийнэ гэсэн үг билээ. Заримдаа хүний санаанд орохооргүй зүйлийг туршиж үзэн, хэний ч мэдэхгүй зүйлийг нээн гаргаж ирэх нь бий. Тэгвэл өнөөдөр бид уншигч таны мэдлэг оюуныг тэлэхээр "Та үүнийг мэдэх үү?" цувралынхаа ээлжит дугаараар эрдэмтдийн баталсан итгэмээргүй баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Та таалан соёрхоно уу.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Дэлхийн хамгийн аюултай 15 хот

Улс орнууд, тэр тусмаа хот бүрт их бага хэмжээгээр гэмт хэрэг гарч байдаг бөгөөд үүнийг нь цагдаагийн байгууллага хянан, зохицуулдаг. Харин зарим нэг хотуудад өдөр бүр гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн үүсч, хүмүүс амиа алддаг төдийгүй оршин суугчид нь хэзээ юу болох бол хэмээн үргэлж айдаст автаж амьдардаг байна. Тийм ч учраас бид та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Бүсгүйчүүд анх бий болсон цагаасаа л гоо сайхныг бэлгэдэж, үзэсгэлэнтэй байхыг хичээсээр ирсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Тэгвэл өнөө үед бүсгүйчүүдийн хэрэглэдэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг чухам хэн бүтээсэн, хэдэн онд бий болсон, хамгийн анх ямар хүмүүс хэрэглэдэг байсныг мэдэх нь танд сонин байж мэдэх юм. Жишээ нь сормуусны будгийг анх МЭӨ 4000 онд хэрэглэдэг байсныг та мэдэх үү? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээг уншаад үзээрэй. Мэдлэгт тань нэмэр болох нь гарцаагүй.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

“Ботокс” тарианы бидний мэдэхгүй хор нөлөө

"Ботокс" тариаг бактериар хийдгийг та мэдэх үү? Тарианд байдаг "ботулизм"-ын нян, микробыг хоолонд хэрэглэвэл хор болдог аж. Харин "Ботокс" тарианд дээрх бодис нь бага хэмжээгээр ордог тул гоо сайхны бүтээгдэхүүн болдог байна. Тус тариа нь нүүрэн дээрх үрчлээс, зураасыг багасгадаг ид шидтэй боловч дараах 5 сөрөг нөлөөг санаж явах хэрэгтэй юм.

“Ботокс” тарианы бидний мэдэхгүй хор нөлөө Хадгалах

Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл

Цусны бүлэг яагаад өөр өөр байдгийг та мэдэх үү? Эсвэл муур яагаад хэржигнэдэг юм бол? Мөн балар эртний үед амьдарч байсан арслан заан яагаад мөхсөн юм бол? Эдгээр болон бусад олон зүйлийн асуултын хариуг ганцхан бид гэлтгүй бүхнийг мэддэг эрдэмтэн, судлаачид хүртэл тайлж чадаагүй байгаа ажээ. Гэхдээ янз бүрийн онол, таамаг дэвшүүлсэн байдаг бөгөөд мэдлэгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд энэхүү мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Эрдэмтдийн одоог хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа 10 зүйл Хадгалах

Үр хөндөлт ийм аймшигтай гэдгийг та мэдэх үү?

Хүн болж хорвоод мэндэлнэ гэдэг хамгийн том аз завшаан юм. Харин эхийнхээ хэвлийд бүрэлдэж, өдөр өдрөөр өсч томорч байсан ч гэнэтийн шийдвэр, амьдралын хатуу хуулиар хүн болох эрхээ хасуулж, хөөрхийлөлтэйгээр хорвоогоос хальсан ургууд дэндүү өрөвдөлтэй. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд өөрсдийн карьер, амжилтандаа илүүтэй анхаарах болж, үр хөндөлт хийлгэх нь харьцангуй өсч байгаа гэх харамсалтай тоо баримт бий.

Үр хөндөлт ийм аймшигтай гэдгийг та мэдэх үү? Хадгалах

Мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууц ил болжээ

Та мөрийтэй тоглоом тоглоод байнга хожигдож, хамаг мөнгөө алддаг уу? Энэ нь азанд бус таны чадварт байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Азтай хүн биш чадварлаг хүмүүс мөрийтэй тоглоомонд хожиж, халаасаа зузаалдаг аж. Өнөөдөр бид та бүхэндээ мөрийтэй тоглоомыг сурталчилах бус, гадаадын хэд хэдэн томоохон сайтуудад мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууцын тухай бичсэнийг элдэв хачиргүйгээр хүргэхээр бэлтгэсэн юм.

Мөрийтэй тоглоомчдын их мөнгө хождог нууц ил болжээ Хадгалах

Хятадуудын тухай хачирхалтай 10 баримт

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийн бусад улс орнуудыг тэргүүлэх болсон Хятад улс нь хамгийн их хүн ам, томоохон газар нутгийг өөртөө цогцлоож чадсан билээ. Бид хөрш орныхоо тухай багагүй мэдлэг, мэдээлэлтэй боловч, түүнийхээ хэрээр олон зүйлсийг бас мэддэггүй байжээ. Иймд бид та бүхэндээ сонин содон бүхний анхдагч болсон Хятад улсын тухай цочирдом баримтуудыг дэлгэж байна. 

Хятадуудын тухай хачирхалтай 10 баримт Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Хүний хамгийн идэвхитэй эрхтэн юу гээч? Та гар, хөл, эсвэл зүрх гэж бодож байж болох юм. Гэвч үнэн хэрэгтээ нүд 24 цагийн турш идэвхитэй байдаг ажээ. Яагаад гэвэл шөнө хүртэл хүмүүс зүүдэлж, нүдээрээ хардаг шүү дээ. Мөн хүний нүд хичнээн өнгө ялгадаг, нэг секундэд хичнээн олон дүрс хардаг, "өнгөний сохор" хүмүүс хичнээн олон байдаг болон бусад сонирхолтой баримтуудыг мэдэхийг хүсвэл бидний бэлтгэсэн мэдээг уншаарай. Мэдлэг хүнд илүүдэхгүй шүү дээ.

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Энэ ямар учиртай вэ?

Бид өдөр бүр хэрэглэдэг, хардаг зүйлсээ анхааралтай ажиглалгүй өнгөрөх нь бий. Харин анзааралгүй үлдээсэн тэр жижиг хэсэгт асар их нууц, сонин хачин зүйлс агуулагддаг байна. Иймд та бүхэндээ хэний ч анзаарч харж байгаагүй зүйлсийн нууцыг тайлж, сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ ямар учиртай вэ? Хадгалах

Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Цэцэг шиг эмзэгхэн бүсгүйчүүд байхгүй бол энэ амьдрал ямар их уйтгар, гунигтай болохыг та надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Тэд бол амьдралд гэрэл гэгээ нэмж, илүү утга учиртай болгож, бидний амьдарч буй энэ дэлхий ертөнцийг чимж байдаг, хосгүй гоо үзэсгэлэнтэй хүмүүс билээ. Тэгвэл тэдний талаар, тэр тусмаа эмэгтэй хүний бие органимзмын тухай та тэр их зүйлийг мэдэх вэ? Бид өнөөдөр та бүхэндээ эмэгтэйчүүдийн тухай сонирхол татам баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Таны мэдлэгийн цар хүрээг тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Дэлхийн хотуудад нэг сар амьдрахад хэдэн төгрөгний үнэтэй вэ?

Саяхны нэгэн судалгаагаар 5000 гаруй хүнээс "Одоо амьдарч байгаа газраа солихыг хүсч байна уу?" гэж асуухад тэдний 90% нь тийм гэж хариулжээ. Үүнээс харахад хүмүүсийн дийлэнх нь амьдарч байгаа газраа сольж, өөр орон руу хилийн дээс алхах сонирхол их байдаг болох нь харагдаж байна. Тэгвэл бид та бүхэндээ Дэлхийн хотуудад нэг сар амьдрахад, ямар үнэ өртөгтэй байдаг тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хотуудад нэг сар амьдрахад хэдэн төгрөгний үнэтэй вэ? Хадгалах