Хүмүүс яагаад эхээс төрсөн биеэ янз бүрээр өөрчлөх дуртай байдаг вэ?

Нийт насанд хүрэгчдийн бараг тал хувь нь дор хаяж нэг шивээстэй байдаг бөгөөд нийт хүн амын 11 хувь нь дор хаяж нэг удаа биеэ цоолсон (чихийг эс тооцвол) байдаг аж. Мөн нүдний шивээс, арьсны доорх суулгац, хэл хуваах гэх мэт хэд хэдэн төрлийн биеийн өөрчлөлт бий. Зарим хүмүүс бие махбодио ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй байхыг илүүд үздэг бол зарим нь ингэж байж санаа нь амардаг бололтой. Өнөөдөр та бүхэнд үүний цаадах шалтгааныг хүргэе.

Хүмүүс яагаад эхээс төрсөн биеэ янз бүрээр өөрчлөх дуртай байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Аз жаргалын даавар

Зарим хүмүүс биеэ өөрчлөх болгонд аз жаргалын даавар эндорфин ялгарч, эерэг мэдрэмж авдаг. Үүнээс болоод хүмүүс биеэ цоолох, шивээс хийлгэх мөчөө аз жаргалтай үе гэж дурсаж, түүнийгээ дахин давтах хандлагатай байдаг.

Аз жаргалын даавар

2 Урлаг

Зарим хүмүүс өөрийгөө чимэхийн тулд хувцас эсвэл будалт хэрэглэдэг бол зарим нь өөрсдийнхөө арьсыг ашигладаг. Шивээс хийдэг хүмүүс үүнийгээ уран зургийн нэг хэлбэр гэж үздэг байна.

Урлаг

3 Өөрийн гэсэн үзэмжийг бий болгоно

Хүн бүхэн өвөрмөц, гэхдээ зарим хүмүүс илүү өвөрмөц болохын тулд бие дээр ганцхан төрлийн өөрчлөлт хийх дуртай байдаг. Тэд бусдаас онцгой байж, ялгарахыг хүсдэг. Энэ нь тэдэнд өөрсдийн хувийн шинж чанарыг бий болгоход тусалдаг.

Өөрийн гэсэн үзэмжийг бий болгоно

4 Дурсамж хадгалах

Биеийн өөрчлөлтийг сэтгэл санаагаа дээрдүүлэх арга болгон ашиглах боломжтой. Хайртай, дотны хэн нэгнээ алдсан, хэцүү зүйл туулсан эсвэл чухал үйл явдлыг мөнхжүүлэхийг хүссэн хүмүүс ихэвчлэн эдгээр үйл явдлыг арьс, бие дээрээ авч үлдэхийг илүүд үздэг.

Дурсамж хадгалах

5 Уламжлал

Хүмүүс өөрсдийн итгэл үнэмшлийн дагуу шивээс хийлгэх нь бий. Зарим соёлд нас бие гүйцсэний тэмдэг болгон шивээс хийдэг.

Уламжлал

6 Чанга байдал

Ямар нэг саад бэрхшээлийг давах гэж оролдож байгаа хүмүүс өөрийн гадаад төрхөө өөрчлөх замаар өөрсдийгөө зоригжуулдаг. Тэдгээр хүмүүс үүнийг эр зориг, хатуу чанарыг нотолгоо болно гэж итгэдэг.

Чанга байдал

7 Энэ бол бусадтай холбогдох арга

Бүх хүмүүс тодорхой нийгмийн хүрээлэлд хамрагдахыг хүсдэг. Бие махбодио өөрчлөх дуртай өөр нэг хүнтэй найзлахын тулд түүнтэй адил өөрчлөлт өөртөө хийдэг хүмүүс бий.

Энэ бол бусадтай холбогдох арга

8 Гэнэт санаа төрөх

Биеэ цоолох, шивээс хийлгэх, биеийн бусад өөрчлөлт хийлгэсэн хүн болгон үүний талаар сайтар тунгаан бодсоны дараа хийдэггүй. Зарим нь үүнийг шууд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс болж хийдэг. Тиймээс олон хүн шивээсээ нуун далдалж, бүр арилгадаг. Чухамдаа шивээстэй хүмүүсийн 17 хувь нь шивээс хийлгэсэндээ харамсдаг бөгөөд түүнийгээ арилгах арга эрэлхийлдэг ажээ.

Гэнэт санаа төрөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()