Үр хөндөлт ийм аймшигтай гэдгийг та мэдэх үү?

Хүн болж хорвоод мэндэлнэ гэдэг хамгийн том аз завшаан юм. Харин эхийнхээ хэвлийд бүрэлдэж, өдөр өдрөөр өсч томорч байсан ч гэнэтийн шийдвэр, амьдралын хатуу хуулиар хүн болох эрхээ хасуулж, хөөрхийлөлтэйгээр хорвоогоос хальсан ургууд дэндүү өрөвдөлтэй. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүд өөрсдийн карьер, амжилтандаа илүүтэй анхаарах болж, үр хөндөлт хийлгэх нь харьцангуй өсч байгаа гэх харамсалтай тоо баримт бий.

Үр хөндөлт ийм аймшигтай гэдгийг та мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин 1,200 үр хөндөх мэс засал хийсэн алдарт эмч өөрийн үзэл бодлоо хуваалцаж, хагалгаа хэрхэн явагддаг, энэ нь ямар хор уршигтай болохыг тайлбарлажээ. Бид охид бүсгүйчүүдийгээ хүний амь бүрэлгэж байгаагаас өөрцгүй үр хөндөлт гэж аймшигт үйлээс холуур байж, хариуцлагаа хүлээж байхыг зөвлөж энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Доктор Леватино (Levatino) нь эмч болсноосоо хойш нийтдээ 1,200 үр хөндөх мэс ажилбарыг хийж, маш олон хүүхдийг эцсийн замд нь үдэж байжээ. Мэс засал бүр түүний сэтгэл зүрхийг шархлуулж, зарим тохиолдолд тэсэлгүй нулимс дуслуулж явсан аж. Харин тэр цаашдаа энэ явдал багасч, охид бүсгүйчүүд маань бэлэг болж, хэвлийд нь бүрэлдсэн бяцхан үрсээ алах аймшигт хүслээ зогсоож, шийдвэр гаргахдаа сайтар бодож, судлаасаа гэх үүднээс үр хөндөлт хийх аргуудыг танилцуулж, сөрөг тал, шинж тэмдэг зэргийнх нь тухай мэдээлэл өгсөн байна. 

1 Тусгай багажаар татаж авах үр хөндөлт

Жирэмсний 13-24 долоо хоногтой үед хийж болох мэс ажилбар юм. Ураг 14 орчим см урттай, нэлээдгүй том хэмжээтэй болсон байх бөгөөд заавал зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч үр хөндөлт хийдэг. Учир нь энэ нь эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг зөвлөдөг. Ингэхдээ мэс ажилбараас 24-48 цагийн өмнө эхийн умайг тэлэх зорилгоор гуурс байрлуулах ба хагалгаа эхлэхэд гуурсыг авч, хөврөлийг тойрон хүрээлсэн шар өнгийн "амнион" шингэнийг соруулж авна. Тухайн нөхцөлд ургийн яс, тархи хүчтэй болсон байх тул нэг бүрчлэн тасалж, тусгай багажаар авдаг. 

Энэ нь хамгийн аймшигтай, хэрцгий аргуудын нэг бөгөөд эхийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнд:

  • Умайн цооролт бий болно.
  • Умайн хүзүүнд шарх үүснэ.
  • Халдвар авна.
  • Цус алдана.
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна.
  • Амь насаа алдаж мэднэ.

Тусгай багажаар татаж авах үр хөндөлт

2 Эмийн аргаар үр хөндөх

Энэ нь эм хэрэглэж, үр хөндөх арга юм. Жирэмсэн эх эмчээс үр зулбуулах эм авч уух бөгөөд 12-24 цагийн дараа ураг цустай хамт доош гардаг. Үүний дараа эх хэдэн долоо хоногийн турш доош цус алдаж, дотор эвгүйрхэж, умай, сав хэсгээр өвдөж, хөндүүрлэнэ. Тус аргыг жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэж болох бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд эх өөрийн амь насаар хохирох аюултай. 

Эмийн аргаар үр хөндөх

3 Тарилга болон амьгүй төрөлт

Хэдийн хөдөлж, би өсч томорч байна гэдгээ эхдээ мэдэгдэж байгаа 25 долоо хоногтой ураг дээр хийх үр хөндөлт юм. Энэ нь эхийн биед асар муу нөлөөтэй бөгөөд ахин үр тээхэд маш их хүндрэл үүснэ. Эхлээд эхийн гэдсээр дамжуулан дигоксин гэх тариаг урагт тарьж, зүрхийг нь зогсооно. Тус ажилбараас хоёроос гурав хоногийн дараа эхийнхээ хэвлийд зүрх нь зогссон ургийг мөчилж, хэсэг хэсгээр нь гаргаж авах юм. Энэхүү харгислалыг үйлдсэний дараа эх, их хэмжээний цус алдаж, умайн хүзүүнд шарх үүсэх төдийгүй хүүхэд тээх магадлал маш бага болж үлдэх аж. Харамсалтай нь тэд төрөх дөхсөн хүүхдээ авахуулснаар ахин үрийн зулай үнэрлэх боломжгүй болох магадлал өндөр байдаг байна.

Тарилга болон амьгүй төрөлт

4 Соруулах үр хөндөлт

Тусгай шпирицээр соруулж, тус үр хөндөлтийг 5-11 долоо хоногтой урагт хийж болно. Энэ нь үр хөндөлт гэдэг утгаараа эмэгтэйн эрүүл мэндэд хортой нөлөөтэй. 

  • Умай хэсэг гэмтэнэ.
  • Халдвар авна.
  • Цаашдаа хүүхэд тээх боломж багасна.
  • Умайн цооролт бий болно.

Соруулах үр хөндөлт

Бид энэхүү мэдээллээр үр хөндөлтийг сурталчилахыг хүссэнгүй. Харин охид бүсгүйчүүдийгээ үр хөндөлт хийлгэх нь хүний амь бүрэлгэж байгаагаас өөрцгүй төдийгүй дараа нь биед сөрөг шинж тэмдэг ихээр илэрч, ахин үр тээх боломжгүй болох эрсдэлтэй гэдгийг сануулахыг зорилоо. Хүмүүс бид чинь амьдралд үр хойчоо үлдээх үүрэгтэй бүтээгдсэн шүү дээ. Сүүлийн үед охид маань хүсээгүй жирэмслэлт гэх асуудалтай нүүр тулж, яахаа ч мэдэхгүй эмнэлэг зорьж, аборт хийлгэх болсон. Гэхдээ та тэрхүү аймшигт сонголтыг хийхээс өмнө гэр бүлийнхэн, хүүхдийн эцэгтэй сайтар ярилцаж, өөрийн эрүүл мэндээ ч мөн давхар тунгаан үзэх хэрэгтэй. Хүүхэд ямар ч буруугүй! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()