Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Анх 1892 онд Кембрижийн их сургуульд ажиллаж байсан Шотланд гаралтай эрдэмтэн Жеймс Дьюар шингэрүүлсэн хий хадгалах зориулалттай тусгаарлагч вакуум бүхий савыг зохион бүтээсэн байдаг. Харин 1903 онд Германы шил үйлдвэрлэгч Райнхолд Бургер хэмээх эр түүний технологи дээр суурилж, ахуйн нөхцөлд ашиглаж болох вакуум савны патентийг авсныхаа дараагаар "Thermos" компанийг үүсгэн байгуулсан юм. Чухамдаа тус компани нь өдгөө дэлхий даяар хэрэглэгдэх болсон хүнсний дулааныг алдуулахгүй хадгалах үүрэгтэй халуун сав буюу термосийг хэрэглээнд нэвтрүүлсэн юм.