"Доошоо битгий хараарай!" - Дэлхийн хамгийн айдас хүргэм 15 гүүр

Өндрөөс айдаг хүмүүс ямар ч гүүрэн дээр явсан өөрийн эрхгүй өвдөг нь чичирч эхэлдэг. Гэвч дэлхийн зарим гүүрнүүд үнэхээр хэцүү нөхцөлд баригдсан байдаг учраас ямар ч зоригтонг айлгаж чаддаг байна. Доорх жагсаалтад орсон гүүрнүүд зарим нь эрт дээр үед баригдсан, зарим нь өнөө цагийн шилдэг бүтээн байгуулалтад тооцогдох ч бүгдээрээ хүний зоригийг шалгадаг гэдгээрээ адилхан аж. 

"Доошоо битгий хараарай!" - Дэлхийн хамгийн айдас хүргэм 15 гүүр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Трифт" дүүжин гүүр - Швейцар

2004 онд баригдаж, 2009 онд шинэчлэгдсэн уг гүүр нь жуулчдад Альпийн нурууны Трифт мөсөн голыг ердийн аргаар хүрэх боломжгүй өнцгөөс харуулах зорилготойгоор бүтээгдсэн юм. Тус гүүр нь нийтдээ 170 метрийн урттай бөгөөд дэлхийн хамгийн урт дүүжин гүүрүүдийн нэгт тооцогддог. Анхны загвар нь хүчтэй салхинд ганхдаг байсан учраас 2009 онд гүүрийг шинэчилж, тогтворжуулах олсны тоог нэмжээ. 

"Трифт" дүүжин гүүр - Швейцар

2 "Royal Gorge" гүүр - Колорадо муж, АНУ

АНУ-ын хамгийн өндөр гүүр "Royal Gorge" нь 2001 он хүртэл зөвхөн улсдаа биш, дэлхийд өндрөөрөө тэргүүлдэг байжээ. Энэхүү байгууламжийг ердөө зургаан сарын дотор буюу 1929 оны 6-р сараас 11-р сарын хооронд барьж дуусгажээ. 

Тус гүүр нь Арканзас гол урсдаг, 290 метр өндөр Royal Gorge хэмээх хавцал дээр баригджээ. Үүгээр явахдаа хамгийн гол нь доошоо харж болохгүй хэмээн хүмүүст зөвлөдөг байна.

"Royal Gorge" гүүр - Колорадо муж, АНУ

3 Витимскийн гүүр - Куанда, ОХУ

Витим голын дээгүүр баригдсан энэхүү гүүрийг зөвхөн модоор хийжээ. Өвлийн улиралд мөсөн бүрхүүлтэй болдгийн дээр ямар ч хашлага байхгүй учраас явган ч бай, машинтай ч бай ялгаагүй, нэг л буруу үйлдэл хийвэл гол руу унах аюултай.

Энэхүү гүүр нь маш аюултай тул дээгүүр нь эсэн мэнд гарч чадсан хүмүүст зориулсан фэйсбүүк групп хүртэл гарч ирсэн байна. 

Витимскийн гүүр - Куанда, ОХУ

4 Жанжиажэгийн шилэн гүүр - Хятад

Хэрвээ та эр зоригоо шалгаж үзэхийг хүсвэл Хятадын Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх шилэн гүүрэн дээр гараад доош хараад үзээрэй. 430 метрийн өндөрт баригдсан тус байгууламж нь өдгөө жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ. 

Жанжиажэгийн шилэн гүүр - Хятад

5 Тяньмэнь уулын Тэнгэрийн гүүр - Хятад

Хэрвээ дээрх гүүр танд хангалттай аймаар санагдаагүй бол Жанжиажэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өөр нэг шилэн байгууламж болох 1433 метрийн өндөрт баригдсан Тэнгэрийн гүүрэн дээр яваад үзэх хэрэгтэй. 

Тяньмэнь уулын Тэнгэрийн гүүр - Хятад

6 Каррик-а-Ред олсон гүүр - Хойд Ирланд

Каррикареде арал руу олсон гүүрээр хүрсэн хүмүүс буцахдаа гаталга онгоцонд суухыг илүүд үздэг аж. Гэхдээ тус гүүрээр явах хүмүүсийн тоо огт буурдаггүй учраас өнөөг хүртэл 2000 удаа сэргээн засварласан байна. 

Каррик-а-Ред олсон гүүр - Хойд Ирланд

7 Лангкави тэнгэрийн гүүр - Малайз

Мачинчан хэмээх уул дээр баригдсан энэхүү байгууламж нь нийт 125 метрийн урттай учраас дэлхийн хамгийн урт тойруу гүүр гэх амжилтын эзэн болжээ. Гүүрийг барих явцад угсармал хэсгүүдийг нисдэг тэрэг ашиглан зөөж авчирсан байна.

Лангкави тэнгэрийн гүүр - Малайз

8 Эшима Охаши гүүр - Япон

Энэхүү огцом өндөртэй гүүрийг Японы иргэд "галзуу хулгана" гэж хочилжээ. Сонирхолтой нь олон удаагийн газар хөдлөлтийг Эшима Охаши гүүр юу ч болоогүй мэт тэсч гарсны дээр томоохон авто осол тэнд огт гарч байгаагүй аж.

Эшима Охаши гүүр - Япон

9 Сторсезандет гүүр - Норвеги

Энэхүү гүүр нь Эшима Охашиг бодвол арай намхан ч огцом эргэлтүүдтэй учраас бараг илүү аюултайд тооцогддог болжээ. Үүнээс болоод нутгийн иргэд мөн л “галзуу хулгана” гэж хочлох болжээ. 

Гүүрийг барих явцад 12 удаа дараалж хар салхи дэгдсэн учраас барилгын ажил 6 жил сунан үргэлжилжээ. 

Сторсезандет гүүр - Норвеги

10 Хусайни дүүжин гүүр - Пакистан

Хунза голыг гатлах үүднээс хоёр талын эрэг дагуух тосгодын оршин суугчид нийлж, гартаа тааралдсан материалуудаар энэхүү гүүрийг барьжээ. Улмаар Хусайни гүүр чанар маш муутай болж, дэлхийн хамгийн аюултайд тооцогдох болсон байна. Дээрээс нь гүүрийн гишгүүр моднууд хоорондоо хол зайтай учраас хөл алдах энүүхэнд. Харамсалтай нь үүнээс өөрөөр Хунза голыг гатлах арга одоохондоо байхгүй юм. 

Хусайни дүүжин гүүр - Пакистан

11 Инжир модоор хийсэн гүүрнүүд - Мегхалая, Энэтхэг

Энэтхэгийн Мегхалая мужийн оршин суугчид эрт цагаас эхлэн инжир модыг гүүрний хэлбэрт оруулан ургуулах болсон байна. Олон зуун жилийн турш ургасан гүүр нь найдвартай хэдий ч ургаад удаагүй байгаа руу нь зүглээд ч хэрэггүй гэнэ. 

Инжир модоор хийсэн гүүрнүүд - Мегхалая, Энэтхэг

12 Мөнхийн гүүр - Хятад

Чулуун зэвсгийн үед байгалийн жамаар бий болсон энэхүү өвөрмөц гүүр нь Хятадын Тайшан ууланд байралалтай юм. Зарим хүмүүс энэхүү "байгууламж"-ийг дэлхийн хамгийн эртний болоод өндөр гүүрэнд тооцдог. 

Мөнхийн гүүр - Хятад

13 Сыду гол дээрх гүүр - Хятад

Энэхүү гүүрийг пуужингаар барьсан гэвэл та итгэх үү? Барилгын ажлын явцад тус бүр 43 сая тонны даацтай 2 кабелийн утсыг мөрний нөгөө эрэгт хүртэл татах шаардлагатай болсон бөгөөд тийм хүнд зүйлийг нисдэг тэрэг болон усан завь яагаад ч дийлэхгүй байв. Тиймээс тэдгээрийг пуужин ашиглаж зөөхөөс өөр сонголт байгаагүй аж. 

Сыду гол дээрх гүүр - Хятад

14 Долоон милийн гүүр - Флорида, АНУ

7 миль буюу 10 гаруй км-ийн урттай энэхүү гүүр нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд нэг нь явган болон дугуйтай хүмүүст, нөгөө нь машин явахад зориулагджээ. 

Үүгээр явсан хүмүүс Атлантын далайн гайхамшгийг бүхэлд нь үзэж чадах юм. Гэхдээ далайн шуурга юмуу ширүүн бороо асгарсан өдөр ийшээ зүглээд хэрэггүй л болов уу. 

Долоон милийн гүүр - Флорида, АНУ

15 Пуэнте де Охуэла гүүр - Мексик

Охуэла хэмээх алтны уурхайг ойролцоох тосгонтой холбосон энэхүү гүүрийг Брүүклиний гүүрэн дээр ажилласан хүмүүс барьсан юм. Хэдийгээр тус гүүрийг гангаар бэхэлж барьсан ч модон хэсгүүд нь өгөрч муудаж, өдгөө тун аюултай болжээ.

Пуэнте де Охуэла гүүр - Мексик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()