Британи хос метал илрүүлэгчээр хумсын чинээ жижиг, алтаар хийсэн Библи судар олжээ

Олон хүмүүс метал илрүүлэгч төхөөрөмж худалдан авч, эрдэнэсийн эрэлд гардаг ч  үнэ хүрэхээр зүйл олж чадах нь үнэхээр ховор. Тэгвэл Британид аж төрдөг, ажлынхаа хажуугаар метал хайх хоббитой эхнэр, нөхөр Иан болон Баффи Бэйли нар  дундад зууны үеийн алтаар хийсэн бяцхан Библи олсон байна. 

Британи хос метал илрүүлэгчээр хумсын чинээ жижиг, алтаар хийсэн Библи судар олжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сувилагч мэргэжилтэй Баффи Бэйли чөлөөт цагаа гэртээ сууж, зурагт үзэж өнгөрөөхийн оронд метал илрүүлэгчээр хайгуул хийх дуртай ажээ. Нөхөр Иан нь эхнэрийнхээ хоббиг мөн дэмждэг бөгөөд хосууд Их Британийн олон нутагт эрэл хийж, сонирхолтой зүйлс багагүй олсон байна. 

Нэгэн удаа тэр хоёр Йорк муж дахь баялаг түүхтэй газрыг сонгож хайгуул хийсэн нь яг нүдээ олж, түүх соёлын маш чухал ач холбогдолтой олдворыг гаргаж ирсэн аж. 

Эхэндээ тэд энэхүү жижигхэн шоо шиг зүйлийг бэлэг дурсгалын дэлгүүрт зарагддаг гуулин эдлэл эсвэл малын чихэнд зүүдэг шошго хэмээн бодсон байна. Гэвч 12 сантиметрийн гүнээс гаргаж ирсэн зүйл нь үнэндээ цул алтаар хийсэн, санаанд оромгүй бяцхан хэмжээтэй Библи судар болж таарав. 

“Би утсаараа зураг авч, томруулж үзэхдээ л яг ямар олдвор олсноо ойлгосон. Дэлхий өөр хаана ч үүнтэй төстэй зүйл байхгүй.  Энэ Библи нь хамгийн багадаа 135 мянган ам.долларын үнэ хүрэх байх" хэмээн Баффи ярьжээ. 

Тус Библи нь ердөө 1.5 см урттай бөгөөд жин нь 5 гр аж. Ийм хэмжээний "ном" хийхэд 22-24 каратын алт зарцуулсан байна.

Баффи алтан Библийг 3-р Ричард хааны ордон болох Шериф Хаттон шилтгээний ойролцооноос олжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар энэхүү бүтээлийг 15-р зуунд сурвалж гаралтай нэгэн захиалж хийлгэсэн аж. 

Хэрвээ сайн нягталж үзэх юм бол үүнийг эмэгтэй хүний үнэт эдлэл гэж хэлж болохоор юм. 15-р зуунд амьдарч байсан язгууртан хатагтай, магадгүй 3-р Ричардын ойрын төрлийн хүн биедээ авч явах ариун Библийг нэг төрлийн гоёл чимэглэл болгох үүднээс алтаар хийлгэсэн байх өндөр магадлалтай. 

Шериф Хаттон шилтгээний ойролцоо олдсон энэхүү олдвор нь Миддлхэм хэмээх цайзаас 64 км-ийн зайд олдсон өөр нэгэн алтан эдлэлтэй олон таалаараа төстэй байна. Тэрхүү зүүлт нь алтан Библитэй яг нэг үеийнх болохыг эрдэмтэд тогтоосон аж. 3-р Ричард хаан бага насаа Миддлхэмд өнгөрөөсөн учраас энэ нь ч аргагүй биз. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()