СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн их уур хүргэдэг ажлууд

"Ажил хүнийг голохоос биш, хүн ажлыг голдоггүй" гэж хатуу боловч үнэн үг байдаг. Гэвч бидний амьдарч буй дэлхий ертөнц дээр хийхэд хамгийн хүндрэлтэйгээс гадна, уурлаж, бухимдахад хүргэдэг ажлын байрууд цөөнгүй байдаг аж. Ажил хийж, цалин хөлс авч, ажлын хамт олонтой байна гэдэг сайхан хэдий ч, стресс бухимдлаас салж чадахгүй байна гэдэг мэдээж хүсэх зүйл биш билээ. Тэгвэл чухам ямар ажлууд уг жагсаалтанд орсон болохыг хамтдаа сонирхоцгооё.

Хамгийн их уур хүргэдэг ажлууд Хадгалах

8 жилийн дараа бидний хэрэглээнээс бүр мөсөн үгүй болох зүйлс

Техник технологийн шинэчлэл жилээр бус хором бүрээр хэмжигдэх болсон 21-р зуунд өнөөдөр хэрэглэгдэж байгаа технологи маргааш хэрэглээнд байх эсэх нь тодорхой бус. Бид хэдхэн жилийн өмнө л хол байгаа гэр бүлийнхэнтэйгээ харьцахын тулд цаасан дээр гараараа захиа бичдэг байсан бол одоо халаасанд багтах ухаалаг утсаараа л нүүр нүүрээ хараад ярьж болдог болжээ. Тэгвэл өнөөдөр бидний хэрэглээнд байгаа ч 2025 онд гэхэд хэрэглээнээс бүр мөсөн гарах 10 технологийг танилцуулъя.

8 жилийн дараа бидний хэрэглээнээс бүр мөсөн үгүй болох зүйлс Хадгалах

Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ

Заримдаа бид хийхийг хүсэхгүй байсан ч заавал ямар нэг шийдвэр гаргахаас аргагүй мөчтэй тулгардаг. Хайртай хүнээсээ салах, дотны найзаасаа хагацах зэргээр харамсалтай ч үүнээс өөр арга зам байхгүй үе бий. Бидний өгүүлэх энэхүү түүх Мексикийн нэгэн хүүхдэд тохиолдсон бөгөөд тэрээр хамгийн дотны найзаа гудамжинд орхиж явахаар шийджээ. Хайртай нохойгоо явуулахад хүрсэн ямар шалтгаан байсан хэрэг вэ? 

Өрөвдмөөр үгтэй захиа бичиж үлдээгээд, нохойгоо орхисон жаалын хүсэлт биелжээ Хадгалах

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт

Шинжлэх ухаан гээч том салбар байгаагүй бол бид өдийд өөрсдийгөө ямар төрөлтөн эсэх, хаана байгаагаа ч таньж мэдэлгүй сармагчин дүрээр явж байж ч мэдэх юм. Учир нь үл тайлагдах, энгийн хүний мянга түм бодоод ч олж чадахааргүй зүйлсийг чухамхүү тус гайхалтай салбарын үнэнч зүтгэгчид тайлбарлан өгч, нээн илрүүлсэн байдаг нь гайхалтай. Ингээд та бүхэндээ шинжлэх ухааны түүхэн дэх гайхамшигт 10 нээлтийг танилцуулъя.

Шинжлэх ухааны гайхамшигт 10 нээлт Хадгалах

Антарктид тивийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Газар нутгийн 99% нь битүү мөсөнд хучигдсан Антарктид тивийн талаар та хэр их зүйлийг мэдэх вэ? 1150 гаруй төрөл зүйлийн ургамал, цэцэг энэхүү тивд ургадаг талаар та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл бид та бүхэндээ Антарктид тивийн талаар сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байгааг хүлээн авна уу. 

Антарктид тивийн тухай бидний мэдэхгүй баримтууд Хадгалах

Америкчуудаас суралцах ёстой 10 зүйл

Техник технологи, эрүүл мэнд, боловсрол гээд олон салбарт Дэлхийд дээгүүрт эрэмблэгддэг Америк орон Холливүүдийн кинонд  гардаг үйл явдлаас юугаараа өөр вэ? Эсвэл киноны дүр зурагт буудаг шиг гэмт хэрэг, хар тамхи, зугаа цэнгэл, арьс өнгөөр ялгаварлах үзэл гэх зэргийг нэг дор багтаасан орон уу? Бид энэ удаагийн нийтлэлээр тухайн улсын тухай зөв мэдээллийг хүргэж, тэднээс суралцах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ!

Америкчуудаас суралцах ёстой 10 зүйл Хадгалах

Хайр нь дайсагналаар солигдсон экс хосуудын хөгжилтэй үйлдлүүд

Бие биедээ хайртай байсан хосууд салахаар болсон тохиолдолд тэдгээрийн хооронд гомдол цөхрөл, сэтгэлийн шарх, үл ойлголцлоос үүдсэн шийдвэрлэж чадаагүй асуудлууд гэхчлэн таагүй зүйлсээр хайр сэтгэлийн харилцаагаа дуусгавар болгох нь элбэг. Зарим үед бүр ирээдүйн амьдралдаа нэгнээ дахин харах хүсэлгүй болтлоо үзэн ядаж, дайсагналцах явдал ч бий. Хэн хүний зүрх сэтгэлийн асуудлаар доог тохуу хийх нь зохисгүй ч бие биенээ үзэхээ байсан эксүүдийн хөгжилтэй үйлдлүүдийг үзэж инээж яагаад болохгүй гэж?

Хайр нь дайсагналаар солигдсон экс хосуудын хөгжилтэй үйлдлүүд Хадгалах

Монголчуудын тухай гадныхны бодол

Гадаадынхны хувьд бидний амьдрал, ёс заншил, хэв маяг үргэлж л сонин содон зүйлсийн нэг байсаар ирсэн. Тэр ч утгаараа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид, бидний талаар сайн муу янз бүрийн л тодотголтой буцаж, түүнийгээ ард иргэддээ хүргэдэг. Тэгвэл энэ удаад та бүхэндээ АНУ-ын нэгэн гэр бүлийн 4 жилийн турш Монголд амьдарсны дараах дүгнэлтийг ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Монголчуудын тухай гадныхны бодол Хадгалах

Дэлхий дээрх хамгийн том амьтад

Дэлхий дээр маш олон тооны том амьтад байдаг. Зарим нэг эдгээр амьтдыг бид огт харж байгаагүй боловч харин сонссон байж болох юм. Тэгвэл одоо дэлхийн хамгийн том 15 амьтны талаар хүргэе. Эдгээр амьтдыг сүүн тэжээлтэн, махчин, хэвлийгээр явагчид, шувууд гэх мэтээр ангилан төрөл төрлийнх нь хамгийн том, хамгийн хүнд, хамгийн өндөр, хамгийн урт гэх мэт хамгийн хамгийнаас нь жагсаалт гаргасан болно.
Дэлхий дээрх хамгийн том амьтад Хадгалах
2012-11-09, 16:42

Зурхайн ордууд ямар муу талтай вэ?

Ордууд бүхэн өөр өөрийн давтагдашгүй зан төрх, ааш араншинтай байдаг. Өмнө нь ордуудын онцлог шинж чанар, сайн сайхан зан төрх болон ордууд хоорондын зохицол зэргийг хүмүүс маш их сонирхдог байсан бол харин одоо тэдний сул тал болон ямар муухай ааштайг нь танилцуулж байна. Та өөрийгөө ямар сул талыг таарах эсэхийг хараарай. 

Зурхайн ордууд ямар муу талтай вэ? Хадгалах
2016-05-31, 11:40

Дэлхийн хамгийн аюултай 15 хот

Улс орнууд, тэр тусмаа хот бүрт их бага хэмжээгээр гэмт хэрэг гарч байдаг бөгөөд үүнийг нь цагдаагийн байгууллага хянан, зохицуулдаг. Харин зарим нэг хотуудад өдөр бүр гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөн үүсч, хүмүүс амиа алддаг төдийгүй оршин суугчид нь хэзээ юу болох бол хэмээн үргэлж айдаст автаж амьдардаг байна. Тийм ч учраас бид та бүхэндээ дэлхийн хамгийн аюултай хотуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Дэлхийн хамгийн аюултай 15 хот Хадгалах

Улс орнуудын иргэд ямар орон сууцанд амьдардаг вэ?

Улс орон бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ёс заншил, өв соёлтой байдаг билээ. Тэр ч үүднээсээ тэдний ахуй амьдрал харилцан адилгүй байх нь бий. Тэгвэл дэлхий дээрх олон улс орнууд ямархуу байдалтай аж торниж, өдөр хоногийг өнгөрүүлдэг юм бол? Хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, элс орнуудын ард иргэдийн амьдардаг орон сууцнуудыг үзэж сонирхоцгооё. 

Улс орнуудын иргэд ямар орон сууцанд амьдардаг вэ? Хадгалах