Антарктид тивийн тухай бидний мэдэхгүй баримтууд

Газар нутгийн 99% нь битүү мөсөнд хучигдсан Антарктид тивийн талаар та хэр их зүйлийг мэдэх вэ? 1150 гаруй төрөл зүйлийн ургамал, цэцэг энэхүү тивд ургадаг талаар та өмнө нь сонсож байсан уу? Тэгвэл бид та бүхэндээ Антарктид тивийн талаар сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байгааг хүлээн авна уу. 

Антарктид тивийн тухай бидний мэдэхгүй баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Антарктид нь дэлхийн хамгийн чийглэг газруудын нэг юм.

2

Антарктид нь .aq гэх өөрийн домэйн хаягтай ажээ.

3

Антарктид нь дэлхийн цэвэр усны 70%-ийг агуулж байдаг байна.

4

Антарктидад өмнө нь цөмийн цахилгаан станц ажилладаг байжээ.

5

Антарктид нь гал унтраах тусгай газартай ажээ.

6

Хэдийгээр дэлхийн хамгийн хүйтэн газар ч гэлээ, нийтдээ 1150 орчим төрлийн ургамал, цэцэг энэ тивд ургадаг байна.

7

Хүмүүс цагаан баавгайг ихэвчлэн антарктидад амьдардаг гэж боддог ч, яг үнэндээ бол арктик буюу хойд мөсөн далайд амьдардаг байна.

8

Антарктидад баар ажилдаг бөгөөд энэ нь бөмбөрцгийн өмнөд хагаст байрлаж буй цорын ганц баар юм.

9

1983.07.21-нд Антарктидад түүхэндээ хамгийн хүйтэн өдөр болж байсан бөгөөд цаг агаарын температур -89 градуст хүрч байжээ.

10

Антарктид тив нь газар нутгийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог бөгөөд энэ нь хэмжээгээрээ европ болон австрали тивээс том гэсэн үг юм.

11

Антарктид тивийн нийт газар нутгийн бүхэл бүтэн 99% нь битүү мөсөөр хучигдсан байдаг аж.

12

53 сая жилийн тэртээ антарктидын мөсөн голын эрэг орчмоор далдуу мод ургадаг байжээ.

13

Антарктид тивд орших Трансантарктик уул нь уг тивийг хойд болон өмнөд гэсэн хоёр хэсэгт зааглаж өгдөг байна.

14

1820 он хүртэл Антарктидад амьдрах боломжтой эсэх нь тогтоогдоогүй байсан бөгөөд тухайн үед антарктидыг ердөө хэдэн арлуудаас бүрдсэн газар хэмээн таамаглаж байжээ.

15

1911.12.14-нд Норвегийн эрдэмтэн, судлаач Роалд Амундсен анх антарктидын өмнөд туйлыг олж байжээ.

16

Антарктид тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны талаар АНУ, Их Британи, Норвеги, Бельги тэргүүтэй 12 улс гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан ажээ.

17

1979 оны 1 сард Антарктид тивд Эмилио Палма гэгч төрснөөр уг тивд төрсөн анхны хүүхэд болж байжээ.

18

Порт Локрой гэх нэртэй музей хүртэл энэ тивд байдаг бөгөөд уг тивээс олдсон сонин содон зүйлсийг уг музейд байршуулдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()