Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Намайг 8 настай байхад, миний гэр бүл Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу нүүсэн юм. Бид тэнд 4 жил амьдарсны эцэст, эргээд Америк руугаа буцсан юм даа. Энэ мэдээж тийм ч урт хугацаа биш л дээ, гэхдээ л бид тэнд яг гэртээ байгаа мэт тухтай байсан. Би энэ газарт хайртай. Төрөлх нутаг руугаа буцсаны дараа өөрийгөө үргэлж Монголд байгаа мэтээр төсөөлдөг байж билээ. Тиймээс ч та бүхэндээ Монголчуудын талаар мэдэх ёстой 10 зүйлийг хүргэе"
1. Тэд бол Азиуд
Заримдаа хүмүүс намайг хаана амьдардаг талаар асууж байсан. Би тэдэнд маш нухацтайгаар "Монголд 4 жилийн турш амьдарсан" хэмээн хэлэхэд тэд царайгаа хувирган, "Хөөх тийм үү. Үнэхээр сонирхолтой юмаа. Тэнд тэгээд халуун байдаг уу" хэмээн асуух нь тэр. Би тэдэнд "Монгол танд тийм халуунаар төсөөлөгддөг юм уу?Зундаа ч үнэхээр халуун л даа. Бараг 90 хэм хүртэл халдаг" хэмээн хошигнон хэлсэн юм. Түүнчлэн бидний дунд ийм л яриа өрнөсөн юм даа:
- Та Монголын талаар сонсож байсан биз дээ?
- Тийм л дээ. Монгол тэгээд хаана байдаг гэлээ?
- Орос Хятад хоёрын голд байдаг.
- Пөөх тийм үү? Би тийм улс байдаг эсэхийг ч мэдэхгүй юм.
- Та ингэж боддог ганц хүн нь бишээ.
- Тийм л дээ. Монгол тэгээд хаана байдаг гэлээ?
- Орос Хятад хоёрын голд байдаг.
- Пөөх тийм үү? Би тийм улс байдаг эсэхийг ч мэдэхгүй юм.
- Та ингэж боддог ганц хүн нь бишээ.
2. Тэд Монголоор ярьдаг. Хятад биш
Удалгүй бидний яриа өөр сэдэв рүү орох нь тэр. Тэр надаас:
-Чи Монголд амьдарч байсан юм бол хэлээч, Тэд тэгээд Хятадаар ярьдаг уу?
-Үгүй дээ, үгүй. Огтхон ч тийм биш найз минь. Би Хятадаар ярьж чадахгүй, Тэд ч гэсэн адилхан. Зөвхөн өөрсдийнхөө Монгол хэлээр л ярьдаг.
Зарим хүмүүс Монгол улсыг Хятад улсын колони хэмээн боддог бололтой. Яагаад гэвэл тэд Өвөр Монголыг, Ар Монгол улстай андуурдаг болоод тэр шүү дээ. Надад үнэндээ тайлбарлаад хэлчих үг олдоогүй шүү. Өвөр Монгол бол Хятад улсад амьдардаг Монгол цустай хүмүүс. Харин Монголчууд бол тэднээс өөр. Тэд өөрсдийн хэл соёл, ёс заншил, агуу түүхтэй шүү дээ. Хүмүүс яагаад энэ хоёрыг андуураад байдгийг үнэхээр хэлж мэдэхгүй юм.
3. Тэд хонины мах иддэг
Нутагтаа ирэхэд минь хүмүүс надаас маш олон зүйлийг асуудаг байсан. Заримдаа бүх "Чи ч Монголд амьдраад үзчихдэг азтай юмаа. Би Монголын хоолонд дуртай шүү" хэмээн хэлдэг хүмүүстэй ч тааралдсан шүү. Монголд очсоны дараах хэдэн сар надад үнэхээр хүндрэлтэй байсныг нуухгүй ээ. Учир нь тэд үнэхээр ховдог хүмүүс байна лээ. Цагаан сар хэмээх үндэснийхээ баяраар, хүмүүс нь суурин дээрээ хонины махаар хийсэн 500 орчим бууз,1000 литр орчим сүүтэй цайг торохгүй уучихдаг. Би ч түүнийг нь идэж үзсэн.
4. Авто зам нь муруй, нарийхан
Би анх Монголд ирэхдээ замыг нь хараад л шууд эх орноо санаж эхэлсэн. Учир нь машин замын хувьд энд үнэхээр бүдүүлэг. АНУ-д давхар гүүрэн замууд, тэрчлэн хурдны зам, метроны зам зэргүүд байдаг. Харин Монголд ирээд "зам" гэж юу болохыг удахгүй мартаж эхэлсэн. Бид нэг удаа наадам хэмээх баяраар хөдөө явсан юм. Тэгэхэд очих зам талдаа ч ороогүй байхад бид ядарч эхэлсэн. Учир нь маш их шавхай шалбааг, мод чулуутай байсан учир үнэхээр их зүдэрсэн шүү. Харин тэд өөрсдөө тоосон шинжгүй явж байгаа нь надад бахархалтай санагдаж билээ.
5. Улаанбаатар хот
Би Монголд ирэхээсээ өмнө, Улаанбаатар хотыг дов толгодоор хүрээлэгдсэн, адуу малтай тал газар байдаг байх гэж боддог байлаа. Гэвч энд ирсэн мөчөөс эхлээд миний бодол бүрэн өөрчлөгдсөн гэхэд болно. Улаанбаатар хот нь дэлхийд өрсөлдөхүйц өндөр барилгатай, хөгжиж буй хот юм. Монгол улс дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэгд тооцогддог. Орчин үеийн Улаанбаатар хотын өнгө төрхийг гэр хорооллын газрууд харуулна. Энд нийт Монголчуудын тал хувь нь амьдардаг гэхэд болно. Гэр хороолол гэдэг нь модоор хашаа барьж, дотор нь байшин барьсан хотын захын хэсэг хорооллыг хэлж байгаа хэрэг. Одоо та Улаанбаатар хотын тухай бага зэрэг ч гэсэн мэддэг болсон байх.
6. Тэд бол хүмүүс, амьтад лав биш
Их сургуульд байхад, долоо хоног бүр улс үндэстний талаар нийтлэлийг уншдаг байж билээ. Тэгэхэд би Монголын тухай нийтлэлийг олж уншиж байсан. Гэвч тэнд миний үзэж харсан зүйлтэй тохирох юм нэг ч байгаагүй. Хүмүүс Монголд амьдарч үзээгүй болохоор сайн мэдэхгүй байх нь зөв. Гэвч хүмүүс Монгол гэхээр л хоосон талд байгаа адуу морьдыг хүмүүст харуулдаг. Тэгэхээр чинь тэнд хүмүүс биш, морь мал амьдардаг гэж л бодно шүү дээ. Мэдээж, тэнд морьноос гадна хонь, үхэр, ямаа, тэмээ гээд 5 хошуу мал байдаг. Түүнчлэн цаа буга, харцага, сарлаг гэх мэт амьтад ч бий. Тийм гээд тэнд зөвхөн мал амьдардаг гэсэн үг биш. Монгол 3 сая хүн амтай шүү дээ.
7. Чингис хаан бол баатар, хорт этгээд биш
Бид гэр бүлээрээ хамт Чингисийн төрсөн нутаг болох Хэнтий аймаг, Дадал сумын нутаг Дэлүүн болдог хэмээх газарт очсон юм. Би ахынхаа хамтаар машины арын суудалд цонхны хажууд суусан. Миний ах Жонан надаас, "Чи Чингис хааныг хаана оршуулсныг мэдэж байна уу?" гэлээ. Би түүнд "Хаа нэгтээ л байгаа биз" хэмээн хэлсэн санагдана. Та бүхэн бидний юу ярьсны ойлгосон болов уу. Чингис хаан бол Монголын эзэнт гүрний үүсгэн байгуулагч, Их хаан байсан юм. Тэрээр нүүдэлчин монгол аймгуудыг нэгтгэж, Евро азийн ихэнх нутгийг эзэлсэн хосгүй баатар юм. Гэвч түүний ялалт маш харгис байсан. Чингис хаан хэдий балмад удирдагч байсан ч, тэрээр монголчуудын хувьд хэзээд муу санаатан байгаагүй. Тэр бол морьтон монголчуудын үүсгэн байгуулагч эцэг нь юм. Түүний хөшөө нь Монгол орон даяар, газар сайгүй байдаг.
8. Тэнд зүгээр ч нэг хүйтэн биш, бүр маш хүйтэн
Ингээд бид өвлийн улиралтай нүүр тулгарлаа. Энд маш хүйтэн, бүр бидний радиатор царцсан гээд л бодчих. Монголд ил гарсан бүх зүйлс хормын дотор хөлдчихдөг. Сормуус, үс, тэр байтугай хамрын үс хүртэл шүү... Бараг -40 хэм хүртэл хүйтэрч, би дотроо бараг 7 давхар зузаан хувцас өмссөнөө л санадаг юм. Хамгийн хачирхалтай нь энд цас орох тусмаа дулаардаг гэдэг юм байна лээ. Сонин байгаа биз.
9. Үзэсгэлэнтэй байгальтай
Монгол үнэхээр сайхан байгальтай. Монгол улсад үлдсэн дурсамж бүхэн минь үнэхээр сайхан байдаг. Хөвсгөл далай, өндөрт сүндэрлэх уулс, говь, хангай гээд л... Магадгүй та бүхэн Монголыг зорих гэж байгаа бол зундаа ирвэл тохиромжтой. Хөдөө нутгийн үзэсгэлэн гоо, морь мал, элэгсэг ард түмэн нь таныг халуун дотноор угтах болно. Миний биеийн нэгээхэн хэсэг Монголд үлдчихсэн шүү...
10. Энд үргэлж амьдрал буцалж байдаг. Хүмүүс нь уйдах ч завгүй ажилладаг
Ялангуяа та Монголын хөдөө ирвэл тэд үнэхээр уйдах завгүй ажилладаг, хөдөлмөрч ард түмэн гэдгийг олж харах байх. Өглөө үүр цайхаас өмнө босоод л ажиллаж эхэлдэг. Эрчүүд нь адуу малдаа гарч, хүүхэд балчирууд нь эцэг эхдээ тусалдаг. Энд ирээд би өөрийгөө ямар залхуу болохоо мэдэрсэн гэхэд болно. Тэд үнэхээр хийсэн юмтай, хэлэх бахархалтай ард түмэн юм шүү.