Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Олон улсын валютын сан (ОУВС) жил бүр дэлхийн хамгийн чинээлэг орнуудыг тодруулдаг билээ. Ингэхдээ тухайн орны баялгийг хэмжихийн тулд маш нарийн үзүүлэлтүүдийг авч үздэг юм байна. Тухайлбал, ОУВС дэлхийн улс орнуудын эдийн засгийн хүчин чадлын тухай асар их тоон өгөгдлийг цуглуулж боловсруулдаг бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр (ДНБ) тухайн улсын баялгийг тодорхойлдог ажээ. Нэг хүнд ногдох худалдан авах чадвар дээр нь тулгуурлан дэлхийн улс орнуудын ДНБ-ийг тогтоодог юм.