СААК БАРИМТ

Герман бүсгүйн солиотой үйлдэл

Германы иргэн 27 настай, Пэрис Хермс (Paris Herms) хэмээх энэ бүсгүй өдгөө “Берлиний жинхэнэ Барби” нэрээрээ олонд танил болоод буй. Түүний зургууд олон нийтийн сүлжээнд ихээхэн анхаарал татаад байна. Гэхдээ түүний төгс бие галбир нь бус ийм биетэй болох гэж дөрвөн кг силикон хөхөндөө шахуулсан нь илүү олныг алмайруулаад байгаа аж.

Герман бүсгүйн солиотой үйлдэл Хадгалах
2018-06-14, 16:25

Гаалийн ажилтнуудын илрүүлсэн итгэмээргүй зүйлс

Хэр баргийн зүйлс гаалийн ажилчдыг гайхашруулж чаддаггүйн шалтгаан нь хууль бус бараа тээвэрлэгчид тун хачирхалтай эд зүйл хилээр нэвтрүүлэхийг оролддогтой холбоотой юм. Үнэхээр хүний санаанд оромгүй, гайхаж цочирдмоор зүйлтэй тэд өдөр тутам нүүр тулдаг байна. Ингээд гаалийн ажилчдын олж илрүүлсэн этгээд содон зүйлстэй хамтдаа танилцацгаая.

Гаалийн ажилтнуудын илрүүлсэн итгэмээргүй зүйлс Хадгалах

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал

Израилийн Рамла хотод орших "Неве-Тирза" (Neve Tirza) хэмээх эмэгтэйчүүдийн хорих ангид 18-70 насны 200 гаруй хоригдол байдаг аж. Энэ нь Израилийн нийт хоригдол эмэгтэйчүүдийн ердөө нэгээхэн хэсэг юм. Тель-Авивийн гэрэл зурагчин Томер Ифрах (Tomer Ifrah) 2011 онд тус эмэгтэйчүүдийн хорих ангид нэвтрэх зөвшөөрөл авч чадсан бөгөөд тэнд байгаа эмэгтэй хоригдлуудын хөргийг авах нь түүний гол зорилго байжээ. Тэрээр ажлаа дуусгах хүртлээ гурван сарын  хугацаанд хорих ангид байгаа бүсгүйчүүдийг байнга эргэн очиж, зургийг нь авдаг байсан аж. 

Израилийн эмэгтэйчүүдийн хорих ангийн амьдрал Хадгалах

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай татварууд

Дэлхий дээр өөрчилж болохгүй хоёрхон зүйл байдаг гэдэг. Үүнд нэг нь үхэл нөгөө нь татвар юм. Гэхдээ үхэл ганц тоон дээр яригддаг бол татвар маш олон янз байдаг билээ. Ингээд өнөөдөр бид та бүхэндээ хамгийн хачирхалтай татвар ноогдуулдаг улс орнуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай татварууд Хадгалах

Нүцгэн зөөгчидтэй Америкийн кофе шопын нууц

АНУ-ын нэгэн сүлжээ кофе шоп үйлчлүүлэгчдээ татахын тулд нэгэн өвөрмөц арга сэджээ. Тэд зар сурталчилгаанд огт мөнгө зардаггүй, харин "Bikini Beans Espresso" нэртэй уг кофе шопын ажилчид хагас нүцгэн буюу усны хувцастай үйлчилдэг юм байна. Энэ арга нь ч үр дүнгээ өгч, сүүлийн үед тус кофе шопын орлого огцом нэмэгдсэн ажээ. 

Нүцгэн зөөгчидтэй Америкийн кофе шопын нууц Хадгалах

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна

Австралийн "Алис Спрингс" цэцэрлэгт хүрээлэнд Монти (Monty) нэртэй улаан үстэй имж амьдардаг юм байна. Энэ эрэгчин имж хоёр метр өндөртэйгөөс гадна маш булчинлаг цээж, сарвуутай ажээ. Имжний өндөр дээд тал нь нэг метр 50 см байдаг тул аварга энэ амьтан олны анхааралд өртөж, нийгмийн сүлжээнд "од" болоод байгаа юм. Монтигийн аав  мөн аварга биетэй байсныг цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан ярьжээ.

Тамирчин имж цахим сүлжээнд од болж байна Хадгалах

Үхсэний дараа амьдрал байдагт итгэгчдийн санаанд оромгүй үйлдлүүд

Үхсэний дараа юу болдог бол? Дэлхий дээрх улс орон бүр соёл, шашин, уламжлалаас шалтгаалан энэ талаар өөр өөрсдийн гэсэн төсөөлөлтэй болсон байдаг. Бид хэзээ нэгэн цагт үхлийн дараа амьдрал байдаг эсэхийг мэдэх байх. Гэхдээ нас барагсдаа оршуулдаг зан үйл, итгэл бишрэл үндэстэн бүрт өөр. Тэдгээрээс хамгийн хачирхалтай оршуулгын зан үйлтэй танилцъя.

Үхсэний дараа амьдрал байдагт итгэгчдийн санаанд оромгүй үйлдлүүд Хадгалах
2018-06-13, 15:00

Дэлхий нийтийг хууран мэхэлсэн үйл явдлууд

Хүн төрөлхтөн сонирхолтой түүх, адал явдалд маш их дуртай байдаг. Чухам энэ л сонирхол дээр нь тоглолт хийж, хэсэг бүлэг хүн хуурамч мэдээлэл түгээсэн нь санаанд оромгүй үр дүн үзүүлжээ. Эдгээр хуурамч түүхийн цөөнгүй хувь нь  огцом шуугиан тариад намжсан бол зарим нь урт удаан хугацааны турш ам дамжин яригдаж ирсэн. Дэлхийн түүхэн дэх томоохон хууран мэхлэлтүүдийн талаар сонирхоцгооё.

Дэлхий нийтийг хууран мэхэлсэн үйл явдлууд Хадгалах

Дэлхийн I дайнд химийн зэвсэг ашиглаж байсныг гэрчлэх 10 баримт

Дэлхийн I дайны үед химийн зэвсэг ашиглах нь гэмт хэрэгт тооцогддог байсан. Их гүрнүүд ийм төрлийн зэвсэгг ашиглахаас татгалзсан конвенц байгуулсан боловч дайн эхэлсэн даруйд тус гэрээг умартсан юм. Үй олноор хөнөөх чадвартай химийн зэвсэг ашигласнаар дайныг улам хурцатгасан гэж хэлж болно. Байлдааны талбар дээр химийн хорт ямар их уршиг тарьж буйг хараад цэргүүд айдаст автаж, “Хорт хий! Хорт хий!” хэмээн орилж байсан тухай олон сурвалжид тэмдэглэсэн байдаг. 

Дэлхийн I дайнд химийн зэвсэг ашиглаж байсныг гэрчлэх 10 баримт Хадгалах
2018-06-12, 19:18

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад

Олон улсын судалгааны багийнхан саяхан Австралийн зүүн эрэг дагуух далайн 4000-6000 метрийн гүнд шумбалт хийж, түнэр харанхуй дунд амьдардаг олон төрлийн хачирхалтай амьтад олсон байна. Цельсийн 2-3 хэмийн нөхцөлд аж төрдөг эдгээр амьтан маш бага тэжээлээр голоо зогоодог аж. Тэдгээрийг Орон нутгийн далайн амьтан судлалын хүрээлэнд бүртгэн авч, өнгө зүс, ДНХ, гарал үүслээр нь ангилсан төдийгүй хамгийн өвөрмөц төрхтэй заримынх нь зургийг хэвлэлд нийтэлснийг уншигчдадаа сонирхуулъя. 

Далайн 4000-6000 метрийн гүнээс олдсон хачирхалтай амьтад Хадгалах

Дэлхийн хамгийн их хүн бужигнасан газрууд

Дэлхийн өндөр хөгжилтэй томоохон хотуудад ажил эхлэх болон тарах үе буюу замын хөдөлгөөний "оргил цаг"-аар автобус болон метронд хөл тавих зайгүй битүү хүнээр дүүрдэг нь хааяа маш аймшигтай санагдах нь бий. Гэхдээ Хонконгийн Коулуна хотын иргэд үүнийг юман чинээ тоохгүй л болов уу. Учир нь хүн ам шигүү суурьсан хот энэ хотод нэг километр кв талбайд 1.2 сая хүн ноогддог гэнэ. Гэхдээ хүн амын хэт төвлөрөлтэй хот зөвхөн Коулунагаар тогтохгүй. Дараах 10 хотын жишээ таныг гайхашруулна гэдэгт итгэлтэй байна. 

Дэлхийн хамгийн их хүн бужигнасан газрууд Хадгалах

Вьетнамд амьдардаг орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл

Вьетнам  жуулчдын хөл хөдөлгөөнд төдийлөн дарагддаг орон биш билээ. Гэтэл үнэн хэрэгтээ амралтаа хөгжилтэй, тав тухтай өнгөрүүлэх олон боломж сайхан газар Вьетнамд байдаг гэнэ. Үүнд тансаг тохилог зочид буудал, түүхэн дурсгалт газар, ямар ч хүний сэтгэлд тод үлдэх үндэсний уламжлалт хоол зэрэг багтана. Гэхдээ Вьетнам орныг зорихын өмнө та энэ улсын талаар зарим нэг уламжлал, ёс жаягийг мэдэх хэрэгтэй.  Тус улсад зургаан жилийн турш амьдарч буй орос бүсгүй Снежанагийн өгсөн зөвлөгөөтэй танилцацгаая.

Вьетнамд амьдардаг орос бүсгүйн сонирхолтой тэмдэглэл Хадгалах