Гаалийн ажилтнуудын илрүүлсэн итгэмээргүй зүйлс

Хэр баргийн зүйлс гаалийн ажилчдыг гайхашруулж чаддаггүйн шалтгаан нь хууль бус бараа тээвэрлэгчид тун хачирхалтай эд зүйл хилээр нэвтрүүлэхийг оролддогтой холбоотой юм. Үнэхээр хүний санаанд оромгүй, гайхаж цочирдмоор зүйлтэй тэд өдөр тутам нүүр тулдаг байна. Ингээд гаалийн ажилчдын олж илрүүлсэн этгээд содон зүйлстэй хамтдаа танилцацгаая.

Гаалийн ажилтнуудын илрүүлсэн итгэмээргүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 3000 жилийн настай Египетийн олдвор

Майамигийн нисэх буудлын ажилтнууд 3000 жилийн настай энэхүү Египетийн олдворыг хэн нэгний ачаанаас олоод ихээхэн цочирдсон гэнэ. Энэхүү олдвор Испаниас ирсэн аж.

Египетийн эртний эдлэлийн дээд зөвлөлийн тэргүүн асан Захи Хавасс (зүүн)   олдворыг авахаар АНУ-д иржээ. Уг бунхныг 100 жилийн өмнө Египетээс хулгайлсан гэж үзэж байгаа гэнэ. 

3000 жилийн настай Египетийн олдвор

2 Хураагдсан бэлэг

Энэхүү амьтныг Техасаас Австрали руу бэлэг дурсгалын зориулалтаар илгээсэн ч Сиднейн гааль дээр хурааж авсан байна. Учир нь зэрлэг амьтныг хилээр нэвтрүүлэх хориотой. Гаалийн ажилтнууд “Энэ амьтан маш муухай амттай учир бид хилээр нэвтрүүлээгүй” хэмээн хошигножээ. 

Хураагдсан бэлэг

3 Хамаатны гавал

Мюнхений нисэх буудлын ажилчид хоёр итали эмэгтэйн ачаан дотроос гавлын яс олсон байна.  Тэд "Энэ бол Бразилд нас барсан хамаатны  маань гавлын яс. Бид түүнийг Италид оршуулахаар авч явж байгаа юм" гэжээ. Нас барсныг нь гэрчлэх баримтан дээр түүнийг жам ёсоороо хорвоог орхисон гэж бичсэн байсан учир хилээр нэвтрүүлсэн байна.

Хамаатны гавал

4 Галт зэвсэг нуусан маск

Хэдийгээр хилээр галт зэвсэг гаргахыг хориглодог ч хүн бүрийн цүнхнээс ийм төрлийн маск илрүүлэх нь юу л бол. Швейцарийн гааль дээр энэхүү багнуудыг бүлэг францчуудаас илрүүлэн хураасан байна. 

Галт зэвсэг нуусан маск

5 Могой ачаандаа нуужээ

24 настай залуу 2009 онд ачаан дотроо дөрвөн могой болон хэд хэдэн төрлийн гүрвэл хийж хилээр нэвтрэхийг оролдоод баригджээ. 

Могой ачаандаа нуужээ

6 100 мянган долларын дэвсгэрт

2009 онд Нью-Йоркийн Кеннедигийн нисэх онгоцны буудлын ажилчид 100 мянган долларын хоёр ширхэг мөнгөн дэвсгэрт авч явж байсан Солонгос иргэнийг саатуулжээ. Энэ төрлийн долларыг 1934 онд үйлдвэрлэсэн боловч нийтийн хэрэгцээнд гаргаагүй аж. Мэдээж энэхүү доллар хуурамч байсан нь тодорхой. 

100 мянган долларын дэвсгэрт

7 Алуурчны бээлий

Их Британийн гаалийн ажилчид Америкийн алдарт цуврал аймшгийн кино болох "Элм гудамжны хар дарсан зүүд" киноны гол дүр Фредди Крюгерын загварын бээлийг нэгэн зорчигчоос хурааж авчээ.

Алуурчны бээлий

8 100 шил нойрсуулагч бодис

2008 онд Канад, Америкий дунд байрлах Льюистона болон Куинстоны хил дээр 50 настай залуу 100 шил рашаан авч явж байгаад гаалийн ажилтнуудын анхаарлыг татсан байна. Гэтэл энэ рашаан нь кетамин  буюу нойрсуулагч бодис байжээ. 

100 шил нойрсуулагч бодис

9 70 төрлийн амьтан

2009 онд Йоханнесбургаас Бангкок руу нисэх нислэгээр нэгэн зоригт эр  70 төрлийн амьтан гаргахыг оролдсон бөгөөд тэдний дунд матар хүртэл байсан гэнэ. 

70 төрлийн амьтан

10 Сармагчны толгой

Мюнхений гаалийн ажилтнууд нэгэн удаа өмхийрсөн сармагчны толгой олжээ.

Сармагчны толгой

11 Далайн хавны толгой

Денверийн нисэх буудлын ажилтнууд биологийн багшийн цүнхнээс далайн хавны огтолсон толгой олсон байна. Тэрээр энэ толгойг аль хэдийнэ үхсэн далайн хавнаас авсан хэмээн тайлбарласан бөгөөд боловсролын салбарын судалгаанд ашиглах гэж буй хэмээн хэлжээ. 

Далайн хавны толгой

12 Фаберже өндөг

2010 онд Парисын Шарля де Голлягийн нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд нэг хүний ачаанаас 350 орчим хуурамч Фаберже өндөг олж илрүүлсэн байна. Үүнийг Оросоос тээвэрлэсэн гэнэ. 

Фаберже өндөг

13 Гавлын яснуудыг жинхэнэ гэж бодоогүй гэнэ

Грекийн цагдаагийнхан хоёр америк жуулчны гар тээшнээс зургаан гавал яс олсон байна. Тэд энэ гавал ясыг бэлэг дурсгалын захаас худалдаж авсан гэж хэлсэн бөгөөд жинхэнэ гэж огт бодоогүй гэж тайлбарлажээ. 

Гавлын яснуудыг жинхэнэ гэж бодоогүй гэнэ

14 Хар тамхитай уут

Сан-Паулуд байрлах Конгоньяс хэмээх нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд 20 настай Ирландын иргэнийг рентген туяагаар харахад гэдсэн  дотор хар  тамхитай уут байхыг олж илрүүлсэн байна. Хууль бусаар хар тамхи тээвэрлэгчийн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрээр онгоцонд суух гэж яваад баригдсан гэнэ. Залуугийн гэдсэн дотор 72 ширхэг уут буюу ойролцоогоор нэг кг хар тамхи байжээ.

Хар тамхитай уут

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()