СААК БАРИМТ

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ

Энэхүү Хойд Атлантаас барьсан аварга загасыг эрдэмтэд ойролцоогоор 1505 онд төрсөн буюу ойролцоогоор 512 жилийн настай хэмээн баталж байна. Насыг нь тодорхойлсны дараа энэхүү аварга загасыг дэлхийн хамгийн урт насалсан сээр нуруутан амьтан байх магадлалтай гэж эрдэмтэд үзэж буй юм. 

Эрдэмтэд Хойд Атлантаас 500 гаруй жилийн настай аймшигтай амьтан олжээ Хадгалах

Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх

Өглөө гэрээсээ гарахдаа ямар нэгэн муу зүйл тохиолдох вий, эргэж ирэхгүй байх вий гэж боддог хүн лав байхгүй биз ээ. Гэхдээ хүний амьдрал адармаатай, юу ч тохиолдож болно. Ажилдаа яваад гэртээ буцаж ирээгүй хүмүүсийн  харамсалтай түүх цөөнгүй байдаг аж. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол? 

Сураггүй алга болсон хүмүүсийн аймшигт түүх Хадгалах

Кембрижийн их сургууль төгсөгчдийн итгэмээргүй үйлдэл

Зургадугаар сарын 19-ний өдөр Английн Кэмбрижийн их сургуулийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэжээ. Гоёмсог даашинзтай охид, тансаг костюм өмссөн залуус төгсөлтийн баяраараа нохой гурав харагдтал ууж, усанд нүцгэн сэлж, салют буудуулж, өглөөний 06.00 цаг хүртэл дуулж хуурдан дарвицгаасан аж. Тус сургуулийн төгсөгчид яг энэ уламжлалын дагуу баяр тэмдэглэсээр 150 дахь жилээ үдэж байгаа гэнэ. Ингээд Кэмбрижийн төгсөгчдийн этгээд уламжлалын талаар та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.  

Кембрижийн их сургууль төгсөгчдийн итгэмээргүй үйлдэл Хадгалах

Тэд яаж ингэж гайхалтай өөрчлөгдөв өө?

Дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь таргалалтад өртсөнөөс цөөн хэсэг нь л өөрсдийгөө өөрчилж шинэ хүн болж чаддаг. Тэгвэл хамгийн богино хугацаанд жингээ хасаж чадсан хүн бол Америкийн нэгэн эрүүл мэндийн сэтгүүлийн редактор Жонн Липсэй (John Lipsey) юм. Тэрээр аав болох гэж байгаагаа дуулснаас хойш жингээ хасахаар эргэлт буцалтгүй шийдсэн гэдэг. Жонн хоёрхон сарын дотор ямар нэгэн багш, дасгалжуулагчгүйгээр өөрийгөө өөрчилж чадсан юм. Яг энэ маягаар нөр их хичээл зүтгэл, урт хугацааны хөдөлмөрөөр турсан хүмүүсийн талаарх мэдээллийг танд хүргэе.

Тэд яаж ингэж гайхалтай өөрчлөгдөв өө? Хадгалах

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга

Панда Хятадын бэлгэ тэмдэг болсон амьтан боловч тун удахгүй мөхөх аюул нүүрлээд буй. Пандаг их хэмжээгээр устгаж, тэдний үржүүлгийн талбай үгүй болсноор өдгөө дэлхий дээр 1600 ширхэг панда амьдарч байгаа гэнэ. Байгаль орчны мэргэжилтнүүд энэ амьтныг устан үгүй болохоос сэргийлж, өсгөж үржүүлэх тал дээр сүүлийн арван жилийн турш анхаарал хандуулж иржээ. Америкийн фотосэтгүүлч Эми Витале PBS болон "National Geographic" телевизийн багийнхантай хамтран Хятадын Сычуаньд очиж панда хэрхэн үржүүлж буй талаар судалж, дараах зургуудыг авсныг танд сонирхуулъя.

Хятадуудын панда үржүүлдэг нууц арга Хадгалах

Та үүнийг мэдэх үү?

Бидний бие мах бодь ямар гайхалтай чадвартай, "ид шид"-тэйг хүмүүс төдийлөн мэддэггүй билээ. Жишээ нь, хөлийнхөө улаар амт мэдэрч болно гэдгийг та мэдэх үү? Эсвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс өдөрт ижил хэмжээний үс унадаг талаар та сонсож байсан уу? Тэгвэл бид танд хүний бие мах бодьтой холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Та үүнийг мэдэх үү? Хадгалах

Комд орсон хүмүүсийн хийсэн хачирхалтай үйлдлүүд

Хүн ухаангүй байна гэдэг нь нэг талаас амьдрал тань хэсэг хугацаанд зогссоныг илэрхийлнэ. Гэхдээ энэ байдал нэг хоног, хэдэн жил, хэдэн арван жил ч үргэлжлэх магадлалтай. Гэтэл зарим тохиолдолд ухаангүй хэвтэж буй хүмүүс тун хачирхалтай үйлдлүүдийг гаргадаг гэнэ шүү.

Комд орсон хүмүүсийн хийсэн хачирхалтай үйлдлүүд Хадгалах

Алдартнуудтай ижилхэн болохын тулд өөрийгөө золиосолсон бүсгүй

Канадын Торонто хотын уугуул 24 настай Мэри Магдаланэ (Mary Magdalene) дөрвөн жилийн өмнөөс өөрийнхөө дүр төрхийг эрс өөрчлөхийг хүсчээ. Бүжигчин мэргэжилтэй бүсгүй хөх томруулах хагалгаанд гурван удаа орсон бөгөөд урууландаа л гэхэд 15 удаа мэс засал хийлгэсэн гэнэ. Учир нь тэр уруулаа Анжелина Жолигийнх шиг, биеэ Ким Кардашианых шиг болгохыг хүссэн аж. Мөн Мэри хамраа өндөрлүүлсэн төдийгүй өгзгөндөө бас силикон шахуулсан юм байна. Тэрээр энэ хугацаанд гоо сайхны мэс засалд нийт 150 мянга гаруй ам.доллар зарцуулжээ. 

Алдартнуудтай ижилхэн болохын тулд өөрийгөө золиосолсон бүсгүй Хадгалах

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд

Эдгээр аймшигт араатныг хараад өөрийгөө XXI зуунд амьдардагт талархах хэрэгтэй болох биз ээ. Учир нь та энэ амьтадтай хэзээ ч нүүр тулахгүй шүү дээ. Ингээд өнгөрсөн үед амьдарч байсан, аймшигт амьтадтай танилцацгаая.

Дэлхий дээр амьдарч байсан жихүүдэс төрүүлэм араатнууд Хадгалах

Англи улсын хөгжлийн нууц

Орчин үеийн Британи улсын хөгжил дэвшил тэднийг дэлхийн томоохон гүрнүүдийн нэг гэдгийг бидэнд сануулсаар байна. Хэдийгээр сүүлийн үед тус улсад гарч буй гэмт хэргүүд олон улсын чанартай болж байгаа ч доорх 10 хүчин зүйл Их Британийг дэлхийн хэмжээний том гүрэн хэвээр байхад нь тусалдаг гэхэд болно. 

Англи улсын хөгжлийн нууц Хадгалах
2018-06-22, 16:59

Япончууд хүний хаясан гээсэн зүйлсийг яадаг вэ?

Японы "Хаясан гээсэн зүйл хадгалдаг товчоон"-д санаанд оромгүй төрөл бүрийн зүйлс байдаг байна. Жишээ нь: өнгөрсөн жил буюу 2017 онд нас барагсдын 10-аад чандар ирж байжээ. Хачирхалтай нь тэдгээр чандарыг одоог хүртэл нас барагсдын ар гэрийнхэн нь огтхон ч асууж сураглаагүй гэнэ. Энэ товчоонд энгийн нэгэн бээлийнээс эхлээд янз бүрийн шүхэр зэрэг бол хэдэн зуугаараа хураалттай байдаг бөгөөд таны нүдийг орой дээр гаргах, чих дэлдийлгэм зүйлс ч цөөнгүй байдаг аж. Ингээд энэхүү сонирхолтой зүйлсийн талаар хамтдаа сонирхоцгооё.

Япончууд хүний хаясан гээсэн зүйлсийг яадаг вэ? Хадгалах

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд

Алдартай гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд, хажууд ихэвчлэн харц булаам гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг билээ. Тэдний гэргий нар ихэнхдээ өөрийн нөхрүүддээ үнэнчээр зүтгэж, найдвартай ар тал нь болж байдаг. Ийм бүсгүйчүүдийн түүхийг бид зурагтаар кинон дээрээс их харж байснаас бус бодит амьдрал дээр ямар байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд гэмт хэргийн ертөнцийн бүсгүйчүүд ямар хувь тавилан туулж байсан талаар танилцуулъя.

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд Хадгалах