Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд

Алдартай гэмт хэрэгтнүүдийн эргэн тойронд, хажууд ихэвчлэн харц булаам гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүд байдаг билээ. Тэдний гэргий нар ихэнхдээ өөрийн нөхрүүддээ үнэнчээр зүтгэж, найдвартай ар тал нь болж байдаг. Ийм бүсгүйчүүдийн түүхийг бид зурагтаар кинон дээрээс их харж байснаас бус бодит амьдрал дээр ямар байдгийг нь төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд гэмт хэргийн ертөнцийн бүсгүйчүүд ямар хувь тавилан туулж байсан талаар танилцуулъя.

Гэмт хэргийн ертөнцөд шуугиан тарьсан зартай бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Смитти Вайт

Смитти Вайтын найз залуу Ральф Приског 1942 онд цагдаагийн албаныхан буудаж амь насыг нь хороосны дараа бүсгүйг баривчилсан байна. Гэмт хэргийн ертөнцтөй амьдралаа холбосон бүсгүйчүүдийг тухайн үед "mob moll" эсвэл "gun moll" хэмээн нэрлэдэг байжээ.

Смитти Вайт

Энэхүү хэллэг XX зууны эхэн үед үүссэн бөгөөд “Молл” гэдэг нь “Молли” гэдэг үгнээс гаралтай бөгөөд XVII зууны үед Англид хөнгөн явдалтай бүсгүйчүүдийг ийнхүү нэрлэдэг байжээ.

2 Мэй Капоне

Мэй Капоне бол алдарт гэмт хэрэгтэн Аль Капонегийн эхнэр бөгөөд тэрээр Алькатрасын хорих ангид нөхрөө эргэж байна. Тэрээр сэтгүүлчдээс өөрийн нүүр царайг нуухыг хичээж байгаа аж. Мэй Ирландын тансаг амьдралтай айлын охин байсан ч 1918 онд Альта гэрлэж, цорын ганц хүү Соннигоо төрүүлсэн байна. Аль эхнэр болон хүүдээ тэмбүү өвчин халдаасан ч Мэй нөхөртөө эцсийн мөч хүртэл итгэлтэй байж, халамжит хань байж чаджээ. Мэй 1986 онд буюу 89 насандаа хорвоог орхисон байна.

Мэй Капоне

3 Алиса Гранвил

Хайр болон цус.

Жүжигчин Алиса Гранвилийг Голландын Шульц гэмт хэргийн бүлгэмийн гишүүн, түүний нөхөр Пит Донахью буудаж байжээ. 1931 он.

Алиса Гранвил

4 Виржиния Хилл

Үзэсгэлэнт, дуулиант бүсгүй Виржиния Хилл бол гэмт хэргийн бүлгэмийн хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг юм. Тэрээр хар тамхи худалдаалахаас гадна алдарт Багси Сигелын нууц амраг байсан гэнэ. Хилл татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр 1951 онд Кефоверын шүүх хуралд байцаагдаж байх үед энэ зургийг авчээ. Энэ ондоо тэрээр АНУ-аас Европ руу зугтсан бөгөөд 15 жилийн дараа Австрид амиа хорложээ.

Виржиния Хилл

5 Жанис Дрейк

Жанис Дрейк гэмт хэргийн бүлгэмтэй холбоотой, алдартай бүсгүйчүүдийн нэг юм. Нью-Жерсигийн мисс байсан тэрээр шөнийн клуб болон ресторануудад гэмт бүлгэмийнхэнтэй ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан гэнэ. Гэхдээ Жанис Дрейк хожим хошин нэвтрүүлгийн хөтлөгч Алан Дрейктэй гэрлэсэн бөгөөд түүнд хүү төрүүлж өгсөн байна.

Жанис Дрейк

Жанис  Дрейктей өмнөх өдөр нь уулзсан хоёр залууг нас барсан байхад нь олсон тул 1952 онд Дрейкээс мэдүүлэг авахаар дуудсан аж. Энэ үед дараах гэрэл зургийг авчээ. Мөн Алдарт плейбой Нат Нельсоныг бусдад хорлогдсон байхыг олсны дараа Жанисийг цагдаагийн байгууллагад авчирсан байна. Нас барахынх нь өмнө түүнийг хамт байхыг хүн харсан аж.

Жанис  Дрейк маш харамсалтайгаар нас барсан юм. 1959 онд түүнийг мафийн гишүүн Ожи Пизаногийн хамтаар буудуулсан байхыг олжээ. Үзэсгэлэнт бүсгүй дагз руугаа буудуулсан байжээ.

6 Виржиния Орнмарк

19 настай Виржиния Орнмарк болон 24 настай Фред Шмидт нарыг аллагын хэрэгт буруутгаж байна, 1944 он.

Виржиния Орнмарк

7 Кармен Мартин

15 настай Кармен Мартиныг шүүхийн танхим руу аваачиж байна. Түүнийг 17 настай найз залуу Рауо Банучигийн амь насыг хороосон хэргээр буруутгасан ажээ, 1959 он.

Кармен Мартин

8 Марго Донохью

Марго Донохью өөрийн хамтрагч Вильяс Матеадаа буу дамжуулах гэж байгаад баригдсан гэнэ, 1961 он.

Марго Донохью

9 Лотти Колл

Ирландын алдарт гэмт хэрэгтэн Винстент Коллагийн эхнэр болох Лотти Колл шүүхийн танхимд, 1933 он. Лотти Колыг дээрмийн үеэр аллага хийсэн хэмээн баривчилжээ.

Лотти Колл

10 Марион Кики Робертс

Бүжигчин Марион Кики Робертс ч гэсэн гэмт бүлгэмтэй холбоотой байсан бөгөөд тэрээр “Хуурай хууль”-ийн үеэр гэмт хэрэгтэн Жек Легс Даймондсын нууц амраг байжээ. Жек буудуулж амиа алдсан байна. Харин зураг дээр бүсгүй өөрийн бас нэгэн нууц амраг Жек Ла Ру-гийн зургийг барьжээ. 1937 он.

Марион Кики Робертс

11 Алиса

Жек Легс Даймондс өөрийн эхнэр болох Алисагийнхаа хамтаар. Алиса маш их шүтлэгтэй хүн байсан учир нөхрийнхөө бүх гэмт хэрэг, араар тавилтыг уучилж хамтдаа байсаар иржээ. Жекийг нас барсны дараа түүний эхнэр Алисаг Брүүклин дахь байрандаа буудуулсан байхад нь олсон байна. Алисагийн алуурчныг одоог хүртэл олоогүй аж.

Алиса

12 Рита Рио

Голландын Шульц гэмт бүлгэмийн баруун гар Луис Амбергийн нууц амраг болох Рита Рио. Үзэсгэлэнт бүсгүй Луисын хийдэг ажлыг  огтхон ч мэддэггүй байсан гэж шүүхэд мэдүүлжээ. Гэмт бүлгэмийн гишүүдийн амьдрал төдийлөн таатай дуусдаггүй учир түүнийг машинтайгаа шатсан байхад нь олжээ.

Рита Рио

13 Маргарет Келли

Маргарет Келли болон Френк Палумбо нарыг дээрэм, аллагын хэргээр баривчилсан байна, 1932 он.

Маргарет Келли

14 Палма Виталь

Гэмт хэрэгтэн Сальватор Дамброзиогийн нууц амраг болох Палма Виталь. Түүнийг худал мэдүүлэг өгсөн хэргээр баривчилж, шүүх хурал хийжээ, 1961 он.

Палма Виталь

15 Ненси

17 настай Ненсиг Нью-Йоркийн Квинст болсон гэмт халдлагын үеэр гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдэн хамгаалалтанд зогсож байсан хэргээр баривчилжээ, 1936 он.

Ненси

16 Флоренс Геррити

1948 онд Флоренс Герритиг хамтрагчдынх нь хамтаар цагдаагийн байгууллагынхан баривчилсан байна. Шүүх хурлын үеэр Флоренс “Жорж Фоулигийн гэмт бүлгэмийнхэнтэй уулзахаас өмнө миний амьдрал маш уйтгартай байсан” гэж хэлжээ.

Флоренс Геррити

17 Лилиан Станг

Буу бол эмэгтэй хүнд тохирох гоёл биш шүү дээ. 23 настай Лилиан Стангийг 1947 онд галт зэвсэг биедээ авч явсан хэргээр баривчилжээ.

Лилиан Станг

18 Мэри Бейкер

Хэдийгээр гэмт хэрэгтнүүд өөрийн хийж буй ажлыг нууц амраг болон эхнэртээ хэлдэггүй байсан ч тэднийг хэрэгт холбогдуулан баривчилдаг байжээ. “Хоёр буутай бүсгүй” гэх нэрээр алдартай Мэри Бейкер 1933 онд баривчлагдсан байна.

Мэри Бейкер

19 Жеан Хантовер

Энэхүү бүсгүй даруухан, гэм буруугүй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Жеан Хантовер гэмт хэрэгтэн Жон Зеллерын нууц амраг бөгөөд Брүүклинд дээрэм хийж байгаад баригдсан гэнэ. 1935 он.

Жеан Хантовер

20 Маргарет Кейн

Маргарет Кейнийг шүүх хурлаар буруутан хэмээн тогтоосон ч тэрээр огтхон ч харамсахгүй байгаа илэрхийлжээ. 1932 он.

Маргарет Кейн

21 Мэри Дью

Та энэ хүнийг эрэгтэй гэж харсан бол эндүүрчээ. Тэр бол гэмт хэргийн ертөнцтэй холбогдсон мафийн гишүүн бүсгүй Мэри Дьюк юм. Мэри  гэмт хэрэгтнүүдийн буудалцааны үеэр шархаджээ, 1943 он.

Мэри Дью

22 Луиза Рольфе

Луиза Рольфе болон түүний нөхөр, гэмт хэрэгтэн Жек МакГурн нар 1931 онд хуримын ёслолынхоо дараа. Олон жилийн турш Луиза мафийн гэр бүлийн гишүүн байсан гэнэ. Энэ бүсгүйн талаар баримтат кино хүртэл хийсэн бөгөөд тэрээр 1995 онд 89 насандаа нас баржээ.

Луиза Рольфе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()