Кембрижийн их сургууль төгсөгчдийн итгэмээргүй үйлдэл

Зургадугаар сарын 19-ний өдөр Английн Кэмбрижийн их сургуулийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэжээ. Гоёмсог даашинзтай охид, тансаг костюм өмссөн залуус төгсөлтийн баяраараа нохой гурав харагдтал ууж, усанд нүцгэн сэлж, салют буудуулж, өглөөний 06.00 цаг хүртэл дуулж хуурдан дарвицгаасан аж. Тус сургуулийн төгсөгчид яг энэ уламжлалын дагуу баяр тэмдэглэсээр 150 дахь жилээ үдэж байгаа гэнэ. Ингээд Кэмбрижийн төгсөгчдийн этгээд уламжлалын талаар та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.  

Кембрижийн их сургууль төгсөгчдийн итгэмээргүй үйлдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Кембрижийн их сургууль 32 коллежоос бүрддэг. Тэдний хамгийн том нь 32 Нобелийн шагналтан төрүүлсэн "Тринити" коллеж (Trinity College) юм.

Тус коллеж жил бүр зохион байгуулдаг төгсөлтийн үдэшлэг болох "May Ball"-оороо алдартай. Жил бүр энэ үдэшлэгт 1800 хүн оролцдог байна.

Төгсөгчид хотын гудамжаар алхаж, дуу дуулж, шөнөжингөө баяраа тэмдэглэж, үүр цайтал ууцгаадаг.

Харин маргааш өглөө тэднээс хамгийн зоригтой нь хотын дундуур урсах Кам голд нүцгэн сэлнэ. 

"Тринити" коллежийн оюутнуудын зоог таван хэсгээс бүрдэнэ. 

Тэд салют хэрхэн буудахыг үзэнгээ  оройн зоогоо иддэг юм.

"Тринити" коллежийн анхны төгсөлтийн баярыг 1838 онд зохион байгуулж байжээ. Тухайн үед 38 сурагч 47 шил оргилуун дарс, 12 шил шерри дарс, зургаан шилтэй Мозел дарс, хоёр шил шарз, 6.8 литр шар айраг ууж байсан гэдэг.

Жил бүр зохиогддог энэ баярыг 1910 онд Эдвард VII хаан нас барахад, мөн 1939-1945 онд Дэлхийн II дайн болж байх үед тэмдэглээгүй алгассан гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()