СААК БАРИМТ

"Юу биднийг хүчтэй болгодог вэ?" - Хүний биед ашиг тусыг үзүүлдэг вируснууд

Вирус хэдийгээр олон тооны өвчлөл үүсгэдэгч хүнд эсрэгээрээ ашигтай байж чаддаг аж. Хэрэв вирус байхгүй бол хүн төрөлхтөн өөрөө оршин байх нь хүртэл эргэлзээтэй. Вирус болгон өвчлөл, үхэл, хямралыг авчирдаггүй харин тэдгээрийн зарим нь хүний биеийн салшгүй нэг хэсэг болж, ДНХ-д бичигдэн үлдэж, биднийг илүү хүчтэй болгож, бусад өвчлөлөөс хамгаалдаг гэнэ. Үүний зарим жишээнээс хүргэж байна.

"Юу биднийг хүчтэй болгодог вэ?" - Хүний биед ашиг тусыг үзүүлдэг вируснууд Хадгалах

Сүүлийн жилүүдэд хаски үүлдрийн ноход эзэндээ хаягдах нь ихэссэн шалтгаан

Цахим орчинд хөгжилтэй зураг бичлэг нь хамгийн их тархсан нохойны үүлдэр бол хаски гээд хэлэхэд буруудахгүй. Үнэхээр ч "Game of Thrones", "Eight Below" зэрэг кинонууд гарснаас хойш хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо, царайлаг энэхүү нохдыг тэжээдэг хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд цэвэр цусны хаски нохойг эзэд нь гудамжинд төөрүүлэх явдал ихэсч, ялангуяа барууны орнууд дахь амьтан хамгаалах төвүүдэд буй нохдын нэлээд их хувийг хаски бүрдүүлэх болсон байна.

Сүүлийн жилүүдэд хаски үүлдрийн ноход эзэндээ хаягдах нь ихэссэн шалтгаан Хадгалах

Таныг өнгөрсөн цагаар аялуулах Монголын болон дэлхий дахины сонирхолтой түүхэн зургууд

Хүмүүс түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн бүхний үнэ цэнийг төдийлөн ухамсарлаж чаддаггүй. Магадгүй тэр нь өөрийн нүдээр үзэж, өөрийн биеэр мэдрээгүй учир нарийн ойлгож, хүлээж авах хэцүү байдгаас болдог байх. Эдгээр он жилүүд хэдийн урсаад өнгөрсөн боловч тэрхүү мөчийг дэлгэцийн араас ч болов нүдээр үзэх боломж байх ажээ.  Ингээд та бүхэнд түүхийн номоос ч хайгаад олохгүй сонирхолтой гэрэл зургийн цоморлигийг хүргэж байгааг хүлээн авна уу! 

Таныг өнгөрсөн цагаар аялуулах Монголын болон дэлхий дахины сонирхолтой түүхэн зургууд Хадгалах
2021-12-17, 19:23

Мусульман эрчүүд яагаад нүдээ буддаг вэ?

Ойрхи Дорнодын зарим эрчүүдийг харахад тэд яг л эмэгтэй хүн шиг нүдээ будсан харагддаг. Гэхдээ энэ нь ямар зорилготой юм бол? Тэдний хувьд нүдээ будах нь заавал шаардлагатай зүйл гэж үү?

Мусульман эрчүүд яагаад нүдээ буддаг вэ? Хадгалах

"Excel" програм ашиглагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Сүүлийн жилүүдэд цахим спорт буюу Esport-ийн төрөл асар хурдацтай хөгжиж байгаа билээ. Үүнийг дагаад олон тооны цахим тэмцээн уралдаанууд гарч ирэх болсон бөгөөд тэдгээрээс хамгийн этгээд нь "The Financial Modeling World Cup" юм. Чухамдаа тус тэмцээн нь дэлхийн шилдэг Excel програм хэрэглэгч нарыг шалгаруулдаг гэдгээрээ онцлог аж. 

"Excel" програм ашиглагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна Хадгалах

"Төөрсөн ихэр"-тэйгээ санамсаргүй таарсан хүмүүсийн хөгжилтэй мөчүүд

Хорвоо дэлхийн сонин хачин дуусахгүйн зэрэгцээ бидний амьдрал ч хэрэв олж харж чадвал өдөр болгон гайхалтай үйл явдлуудаар дүүрэн байдаг билээ. Онол ёсоор тантай усны дусал мэт адилхан хүн дэлхийн хаа нэгтээ заавал байдаг гэнэ. Азтай зарим нь өөрийн төөрсөн ихэртэйгээ уулздаг бол зарим нь тэднийг ном, сонин сэтгүүл, зурагнаас олдог. Ингээд "гэгээн дүр"-тэйгээ санамсаргүйгээр таарсан хүмүүсийн зургуудаас толилуулж байна.

"Төөрсөн ихэр"-тэйгээ санамсаргүй таарсан хүмүүсийн хөгжилтэй мөчүүд Хадгалах

"Дэлхийн таван түлхүүр" - Манай гараг дээрх стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой газрууд

Дэлхийн нэгдүгээр дайнаас ч өмнө Британийн адмирал Жон Фишер дэлхийн нийтийн хувьд хамгийн их ач холбогдолтой гэх 5 цэгийг тодорхойлж байсан нь өдгөө худалдааны гол зурвас цэг, боомт, хоёр далайн уулзвар цэг, томоохон цэргийн баазууд байрладаг стратегийн өндөр ач холбогдолтой бүс нутаг болон хувирчээ. Эдгээр 5 бүс нутгийг өөрийн мэдэлдээ авсан тохиолдолд дэлхийг ч удирдах боломжтой болно гэж үздэг юм.

"Дэлхийн таван түлхүүр" - Манай гараг дээрх стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой газрууд Хадгалах
2021-12-16, 17:00

Нас барагсдыг оршуулах био шийдэл: "Өндөг хэлбэртэй авс"-ыг хэрэглэхийг зөвшөөрчээ

Хүн нас барлаа ч авс бэлтгэх мод, төмөр, цемент гэх мэтчилэн олон зүйлс байгаль орчны бохирдлын нэгэн шалтгаан болсоор байдаг билээ. АНУ-ын Теннессигийн их сургуулийн Био инженерчлэл, хөрс судлалын багш Женнифер ДеБройн “Оршуулга хийхээр зарцуулдаг эд материалыг үйлдвэрлэхийн тулд асар их энерги шаарддагаас гадна тэдгээр зүйлс байгальд асар удаан хугацаанд задралд орохгүйгээр оршиж бохирдол үүсгэж байдаг” хэмээсэн байдаг.

Нас барагсдыг оршуулах био шийдэл: "Өндөг хэлбэртэй авс"-ыг хэрэглэхийг зөвшөөрчээ Хадгалах
2021-12-16, 15:32

Гоо зүйг умартсан, хөгжилтэй бөгөөд эвгүй дизайнтай бүтээлүүд

Дизайны чиг хандлага шинэчлэгдэх тусам хүмүүсийн сониуч зан хөдөлж, шинэ зүйл туршиж үзэхийг эрмэлзсээр байдаг. Гэхдээ дизайнерууд цаанаасаа авьяастай төрдөггүй, харин удаан хугацааны турш дадлага туршлага хуримтлуулсны үр дүнд гайхалтай бүтээгдэхүүнийг бий болгох чадвартай болдог ажээ.Ингээд шинэхэн дизайнеруудын туршиль буруугаар эргэж, инээдтэй байдалд хүргэсэн явдлуудаас та бүхэнд хүргэе. 

Гоо зүйг умартсан, хөгжилтэй бөгөөд эвгүй дизайнтай бүтээлүүд Хадгалах

"Зомби гал" - Сибирийн бүс нутагт цасан доор түймэр дэгдэх болжээ

Канад, ОХУ, АНУ-ын Аляска мужийн арктикын бүс нутагт гарч буй нийт гал түймрийн 30 орчим хувь нь “зомби гал түймэр” байдаг гэсэн судалгаа бий. 2019 оны 6-7 сард хэт халснаас үүдэлтэйгээр умард туйлын бүс нутагт 100 гаруй гал түймэр гарч, тэдгээр түймрээс 244 мегатонн нүүрсхүчлийн диоксид агаарт ялгарч, хэдэн сая шоо дөрвөлжин газар шатаж, ой модод устсан түүх саяхных билээ. Тэгвэл судлаачид дэлхийн дулаарлын улмаас цаашдаа умард туйлын бүс нутгаар гарах түймрийн тоо улам бүр нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

"Зомби гал" - Сибирийн бүс нутагт цасан доор түймэр дэгдэх болжээ Хадгалах
2021-12-15, 18:00

"Үзэсгэлэн гоо ба араатан" дээрх Беллийн шинэ төрх америкчуудыг хүртэл шоконд оруулжээ

Сүүлийн үед барууны "дэвшилтэт үзэлтэй" орнуудад хуучны бүтээлүүд шинэчлэн хийгдэх нь маш элбэг болж байгаатай зэрэгцэн хүмүүсийн хүлээн авах байдал бас өөрчлөгдөж байгаа билээ. Ялангуяа хүмүүс өөрийн дуртай бүтээлд нь ямар нэгэн эрс тэс өөрчлөлт хийхгүй, анхны чанарыг нь хадгалахад дуртай байдаг. Гэвч энэ удаа "Үзэсгэлэн гоо ба араатан"  үлгэрээс сэдэвлэсэн шинэ мюзикд олон хүнийг гайхшралд оруулаад байна. 

"Үзэсгэлэн гоо ба араатан" дээрх Беллийн шинэ төрх америкчуудыг хүртэл шоконд оруулжээ Хадгалах

Хятад оюутан охин чинээлэг алдартны дүр эсгэж, гурван долоо хоног үнэгүй тансаглажээ

Гадаад төрх, өмсөж зүүснээрээ хүмүүсийг төөрөгдүүлэх ямар амархан болохыг Хятадын нэгэн оюутан туршилт хийж харуулжээ. Өдгөө 23 настай Зоу Яци (Zou Yaqi) нь Бээжингийн их сургуулийн урлагийн ангид суралцдаг. Тэрээр төгсөлтийн дипломын ажлаа ер бусын аргаар хийсэн тул өмнөд хөршийн цахим орчин, хэвлэл мэдээллээр багагүй шуугиан тарьжээ. Тодруулбал тэрээр 3 долоо хоногийн турш чинээлэг, алдартай хүн болон жүжиглэж, үүнийхээ ачаар ямар ч мөнгө төлөлгүй тансагласан байна. Ингээд Зоу хэрхэн өөрийгөө од гэж итгүүлж чадсан болохыг сонирхоцгооё.

Хятад оюутан охин чинээлэг алдартны дүр эсгэж, гурван долоо хоног үнэгүй тансаглажээ Хадгалах